70 мянган адуу чуулсан наадам

А.Тэлмэн
2015 оны 3-р сарын 20 -нд

Ардын хувьсгалын 74 жилийн ой буюу 1995 оны Үндэсний их баяр наадамд 14 аймгийн 80 гаруй сумын 700 гаруй уяач хүрэлцэн ирж, Яармагийн дэнж хөл гишгэх зайгүй хөлхөлдөн уясан, унасан морь, айраг цагаа бэлтгэх гүү унагатайгаа нийлээд 70 мянга хүрсэн хэмээгддэг билээ. Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, МУ-ын Манлай уяач Г.Батчулуун их насны морь түрүү, аман хүзүүнд хурдлуулан ганзага дүүрэн наадсан энэхүү наадмыг сурвалжлахаар АНУ, ОХУ, ХБНГУ, Франц, Дани, Япон, Англи зэрэг 18 улс орны 50 орчим сэтгүүл хүрэлцэн ирж байжээ.

"Тод магнай" сэтгүүл №62

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна