“Унаган хүлэг” МСУХ-ны тэргүүн Б.Бат: Манай сумын уяачид сүүлийн гурван жил амжилтаараа аймагтаа тэргүүлж байгаа


Баянхонгор аймгийн Баацагаан сумын "Унаган хүлэг" МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяач Б.Баттай ярилцлаа.
-“Унаган хүлэг” МСУХ-ны тэргүүний албыг хэзээнээс хашиж байгаа вэ. Холбооны тань товч танилцуулгаас яриагаа эхэлье?
-Баацагаан сумын морин спорт уяачдын “Унаган хүлэг” холбоо 2008 оны 7-р сарын 1-нд үүсгэн байгуулагдаж, анхны тэргүүнээр нь Лувсанжамцын Батсуурь ажиллаж байсан. Миний бие 2011 оноос эхлэн тэргүүний ажлыг аваад байгаа. Холбооны ажлаа хүлээж аваад хамгийн түрүүнд үйл ажиллагааг жигдрүүлэх, улс, аймгийн бүсийн наадамд уяачдаа өргөн цар хүрээтэйгээр оролцуулах, адууныхаа удам угшлыг сайжруулахад гол анхаарлаа хандуулсан.
-Адууныхаа удам угшил сайжруулахчиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэв?
-Уяачид маань зүүн аймгуудаас хурдны угшилтай адуу авчирч үржил селекци их хийж байна. Ялангуяа Ховд аймгийн зүүн бүсийн уралдаанд шүдлэн үрээ түрүүлгэсэн Батжаргал, аймгийн Алдарт уяач Саранхүү нар манлайлан оролцож байна. Ийнхүү уяачид маань дор бүрнээ адууныхаа удам угшлыг сайжруулахад анхаарсны үр дүнд сүүлийн гурван жил аймаг, аймгийн бүсийн наадмаас олон айраг, түрүү авч амжилттай наадаж байна.
-“Унаган хүлэг” МСУХ аймгийнхаа шилдэг салбараар шалгарсан байсан гэсэн. Хэдэн оны шилдэг салбар вэ?
-2013 онд үзүүлсэн амжилтаараа аймгийнхаа шилдэг салбар холбоогоор шалгарсан. Тэр жил манай сумын уяачид засгийн газрын тогтоолт бүсийн уралдаан болон аймаг, аймгийн чанартай наадмуудаас 51 айраг, түрүү хүртэж, аймагтаа тэргүүлсэн юм. Түүнчлэн манай “Талын хүлэгч” гал маань аймгийн шилдэг галаар шалгарсан.
-Сүүлийн гурван жил амжилттай сайхан наадаж байгаа гэсэн. 2013 онд ийм байж, тэгвэл 2012,2014 онуудад хэрхэн наадсан бэ?
-2012 онд аймаг, аймгийн бүсийн наадмаас 44 айраг, түрүү, 2014 онд 10 түрүү, 31 айраг авсан
-Баянхонгор аймагтаа Баацагаан, Баян-Овоо сумдынхан амжилтаараа илүүрхдэг гэсэн. Та бүхний амжилтанд уяачийн эрдэм ухаанаас гадна юу нөлөөлж байна вэ?
-Манай сум эрт дээр үеэсээ хурдтай. Өөрөөр хэлбэл, унаган адуу нь хурдан. Тэрэн дээр нь үржил селекцийн зөв зохистой бодлого баримталснаар адууны хурдлах чадвар илүү сайжирч байна. Дээхэн үедээ манай энд Жуковын хээр гэж олон түрүүлж айрагдсан мундаг хурдан азарга байлаа. Одоо үр төлүүд нь хурдалсаар байна. Мөн Буянгийн хээр, Лхамбаагийн хүрэн, Пүрвээгийн хээр, Цэрэнжамцын хээр зэрэг хурдан азаргануудын үр төл маш сайн хурдалж байна.
-Тэгвэл их морины тухайд?
-Манай өвөө Даваагийн ногоон морь сумандаа гурван жил дараалан түрүүлж байсан. Мөн зүүн талаас адуу ирэхээс өмнө Лайшир гэж хүний морьд сайн давхидаг байлаа. За дээр нь Бямбадоржийн бор, Шоохойн бор, Банзайн бор гээд олон сайхан хурдан буянгуудыг дурдаж болно доо. Цаг үеэ дагаад зүүн зүгийн адуугаар давамгай уралдаж байгаа ч Чинзоригийн саарал, Төмөрбаатарын ногоон зэрэг азарганууд тэдэнтэй эн тэнцүү хурдалж байна. Мөн нутгийн унаган адуугаараа маш сайн наадаж буй аймгийн Алдарт уяач Банзрагчийн Батхүүг энд дурьдах нь зүйтэй. Уржнан хонгор морио аймагт түрүүлгэж, даага, хязаалан айрагдуулсан бол өнгөрсөн жил Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ой говийн бүсийн уралдаанд шүдлэн үрээгээ айргийн гурваар хурдлууллаа. Тэгэхээр манай сумын унаган адуунууд хурдан байгаа биз.
-Засгийн газрын тогтоолт бүсийн наадамд айрагдаж байхад хүлээн зөвшөөрөхөөс аргагүй юм. 90 жилийн ойдоо МСУХ-ны зүгээс хэр бэлтгэв?
-Сумын 90 жилийн ойн хурдан морины уралдааныг аймгийн төвийн бүсийн уралдаантай нэгтгэсэн. 90 жилийн ойн баяр наадамд Өвөрхангай, Баянхонгор зэрэг аймгийн тав, зургаан сумын уяачид ирж оролцон, зургаан насанд дунджаар 400 шахам хурдан хүлэг тоосоо өргөлөө. Бид 2013 онд шилдэг салбараар шалгарахдаа иж бүрэн гарааны төхөөрөмжөөр шагнуулсан. Түүнийгээ ашиглаад уралдаан маань ямар нэг маргаан будилаангүй, унаач хүүхэд унасан бэртсэн зүйлгүй маш сайхан болсон. Дээр нь бай шагналын хувьд ч гэсэн боломжийн өндөр байсан гэж бодож байна. Бид түрүү морио 1,7 сая төгрөгөөр байлж, зургаад орсон морио 300.000, долоод орсон морио 200.000, найм, ес, аравт орсон морьдоо 150. 000 төгрөгөөр тус тус байлсан. Өөрөөр хэлбэл, наадмынхаа нэр хүндийг өсгөхийн тулд зөвхөн түрүү морины байгаа хэт өндөр байлгадаг шударга бус зарчмаас татгалзаж, тэгш хүртээмжийг чухалчилсан. Тэр ч утгаараа 20-д хурдалсан морины эзэн 50.000 төгрөгийн бай авсан.
-Албан ажлаа завчилж, хурдан хүлгээ уралдуулан, төр түмнийхээ цэнгэлд хөг нэмж чадсан болов уу?
-Оролцолгүй яахав. Миний Даваа гэж хурдан ногоон морио сумандаа гурван жил дараалан түрүүлгэсэн, сайн уяач байсан талаар дээр ярьсан. Тэр хүнийг залгамжилж миний аав Балдорж хурдан морь уяж, зээрд морио сумын баяр наадамд түрүүлгэж байсан. Өөрөөр хэлбэл, өвөө аав хоёр маань дөрвөн жил дараалан сумын наадмын их насны морины түрүүг хүртэж явсан улс. Миний бие тэр хүмүүсийн залгамж болсон гурав дахь үеийн уяач. 1995-96 оны үеэс бие даан морь уяж байгаа, аймгийн Алдарт уяач цолтой. Миний хоёр дүү бас уяна.
-Бат Алдарт хурдан хүлгийн уяа сойлго тааруулснаас хойш хичнээн айраг түрүү хүртсэн бэ?
-Ний нуугүй хэлэхэд, тоолж байгаагүй юм байна. 2010 онд аймгийн Алдарт уяач цолоо авснаас хойш олон айраг, түрүү авсаан. Энэ жил л гэхэд аймгийн наадмаас нэг айраг, аймгийн бүсийн наадмаас гурван айраг авсан. Хурдан хүлгүүдийнхээ буянаар аймаг, аймгийн чанартай наадмуудаас тогтмол айраг, түрүүтэй нааддаг юмаа.
-Амжилт арвинтай баяр наадмууд цаашид ч олон байх болтугай. Улс, бүсийн хэмжээнд уралдаж, унаган нутгийнхаа нэрийг дуурсгаж явахын ерөөлийг өргөе. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл №62


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна