“Хульжийн хурд-2015” уралдаанаас...


Галзууруулагч хэмээх Модон хонин жилд Булган аймгийн Засаг даргын захирамжтай гурван уралдаан байгаагаас 2015 оны гуравдугаар сарын 05-ны өдөр буюу хаврын тэргүүн сарын шинийн 15-нд Могод суманд “Булганхангай” МСУХ-ны нэрэмжит “Хульжийн хурд-2015” хаврын урд бүсийн дээд гурван насны хурдан морьдын уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү уралдааны үеэр “Булганхангай” МСУХ-ны тэргүүн Ж.Бат-Эрдэнэ, тэргүүлэгч Д.Гантулга, Б.Ууганбаяр, Н.Наяндун, Эрдэнэбилэг, М.Гантулга, хяналтын зөвлөл Ш.Батбаяр нарын бүрэлдэхүүн Могод сумын “Хульжийн хурд” МСУХ, здтг, аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын албатай хамтран ажилласан юм.
Түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийг танилцуулъя.
Сүргийн манлай азарганы уралдаанд 55 хурдан хүлэг шандас сорьсноос:
1. Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Зоригоогийн бор. Бор азаргыг 132 дугаартай хүүхэд унаж түрүүлгэжээ. Энэ хурдан хүлэг 2011 онд Булган аймгийн баяр наадамд айргийн тавд хурдалж, 2013 онд аймгийн хаврын бүсийн уралдаанд түрүүлжээ.
2. Булган аймгийн Сэлэнгэ сумын уугуул, сумын Алдарт уяач Н.Отгонбаярын хүрэн. Хүрэн азаргыг 259 дугаартай хүүхэд унаж аман хүзүүдүүлсэн байна. Энэ хурдан хүлэг өмнө нь Булган аймгийн Сэлэнгэ сумын хаврын бүсийн уралдаанд түрүүлсэн аж.
3. Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн харьяат Нүүдэлийн шаргал. Шаргал азаргыг 263 дугаартай хүүхэд унаж айргийн гуравт хурдлуулжээ.
4. Төв аймгийн Заамар сумын уугуул Энхболдын азаргыг 58 дугаартай хүүхэд унаж айргийн дөрөвт хурдлуулжээ.
5. Булган аймгийн Орхон сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Жамсранбатын азаргыг 116 дугаартай хүүхэд унаж айргийн тавд хурдлуулжээ. Шүдлэндээ аймгийн баяр наадамд түрүүлж, даага, хязаалан насандаа айрагдсан хурдан хүлэг юм.
6. Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул Бат-Оргилын хүрэн. Хүрэн азаргыг 84 дугаартай хүүхэд унаж хурдлуулжээ.
7. Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Арвижихын саарал. Саарал азаргыг 262 дугаартай хүүхэд унаж хурдлуулжээ.
8. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын уугуул Амарсанаагийн хүрэн. Хүрэн азаргыг 49 дугаартай хүүхэд унаж хурдлуулжээ.
9. Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул Дашдоржийн хар. Хар азаргыг 191 дугаартай хүүхэд унаж хурдлуулжээ.
10. Булган аймгийн Могод сумын уугуул Мэндсайханы бор. Бор азаргыг 3 дугаартай хүүхэд унаж хурдлуулжээ.
Их насны уралдаанд 61 хурдан хүлэг уралдсанаас:
1. Булган аймгийн Баяннуур сумын уугуул С.Манлайбаярын Нарийн хээр. Хээр морь 2014 онд Дашинчилэн сумын түүхт 90 жилийн ойн баяр наадамд түрүүлсэн юм.
2. Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Буянбаатарын халтар. Халтар морийг 239 дугаартай хүүхэд унаж аман хүзүүдүүлсэн бөгөөд 2011 оны аймгийн баяр наадамд айргийн тавд хурдалж байсан хурдан хүлэг аж.
3. Булган аймгийн Могод сумын уугуул, аймгийн Алдарт уяач Батхуягийн хар. Хар морийг 1 дугаартай хүүхэд унаж айргийн гуравт хурдлуулжээ.
4. Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн харьяат Нүүдэлийн хонгор. Хонгор морийг 337 дугаартай хүүхэд унаж айргийн дөрөвт хурдлуулжээ.
5. Булган аймгийн Булган сумын уугуул, сумын Алдарт уяач Х.Хаш-Эрдэнийн хонгор. Хонгор морийг 19 дугаартай хүүхэд унаж айргийн тавд хурдлуулжээ.
6. Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул Баяржаргалын халтар. Халтар морийг 140 дугаартай хүүхэд унаж хурдлуулжээ.
7. Улаанбаатар хот. Сонгинохайрхан дүүргийн харьяат Нүүдэлийн хүрэн. Хүрэн морийг 223 дугаартай хүүхэд унаж хурдлуулжээ.
8. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын уугуул, сумын Алдарт уяач Мөнхбатын хул. Хул морийг 20 дугаартай хүүхэд унаж хурдлуулжээ.
9. Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул Амараагийн хүрэн. Хүрэн морийг 124 дугаартай хүүхэд унаж хурдлуулжээ.
10. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын уугуул Доржбатын хүрэн. Хүрэн морийг 350 дугаартай хүүхэд унаж хурдлуулжээ.
Соёолон насны хурдан морьдын уралдаанд нийт 64 үрээ мордсоноос:
1. Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Буянбаатарын цоохор. Цоохор үрээг 239 дугаартай хүүхэд унаж түрүүлгэжээ.
2. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ж.Бат-Эрдэнийн халтар. Халтар үрээг 35 дугаартай хүүхэд унаж аман хүзүүдүүлсэн байна.
3. Булган аймгийн Баяннуур сумын уугуул Хадбаатарын хээр. Хээр үрээг 231 дугаартай хүүхэд унаж айргийн гуравт хурдлуулжээ.
4. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул Ганзоригийн Янзага цоохор. Цоохор үрээг 321 дугаартай хүүхэд унаж айргийн дөрөвт хурдлуулсан бөгөөд энэ онд Бугат суманд зохиогдсон хаврын бүсийн уралдаанд айргийн гуравт, Хутаг-Өндөр сумын уралдаанд аман хүзүүджээ.
5. Булган аймгийн Баяннуур сумын уугуул Тулгын саарал. Саарал үрээг 217 дугаартай хүүхэд унаж айргийн тавд хурдлуулжээ.
6. Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Бат-Эрдэнийн сартай зээрд. Зээрд үрээг 31 дугаартай хүүхэд унаж хурдлуулжээ.
7. Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дэндэвдоржийн хар. Хар үрээг 172 дугаартай хүүхэд унаж хурдлуулжээ.
8. Булган аймгийн Хангал сумын уугуул Энх-Амгалангийн цоохор. Цоохор үрээг 334 дугаартай хүүхэд унаж хурдлуулжээ.
9. Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Эрдэнийн хээр. Хээр үрээг 29 дугаартай хүүхэд унаж хурдлуулжээ.
10. Булган аймгийн Хангал сумын уугуул Сайнбаярын бор. Бор үрээг 73 дугаартай хүүхэд унаж хурдлуулжээ.
Эрлийз
1. Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул Алтангэрэлийн хээр
2. Булган аймгийн Баяннуур сумын уугуул Манлайбаярын хул
3. Булган аймгийн Баяннуур сумын уугуул Манлайбаярын бор
4. Булган аймгийн Булган сумын уугуул Жаргалсайханы хээр
5. Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Батмөнхийн хээр
6. Булган аймгийн Орхон сумын уугуул Оюунбаярын бор
7. Булган аймгийн Булган сумын уугуул Мягмардоржийн хонгор
8. Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул Зоригоогийн хонгор тус тус хурдалсан байна.
“Хульжийн хурд” МСУХ-ын ажлын алба





















0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
-
2023 оны 10-р сарын 28 -нд Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит уралдаануудын нэг…
-
2023 оны 10-р сарын 17 -нд Өнөө жил яах бол...
-
2023 оны 10-р сарын 09 -нд Сумын Алдарт уяач О.ДАШЗАВ: Сумынхаа наадмын айрги…
-
2023 оны 10-р сарын 08 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
-
2023 оны 10-р сарын 06 -нд Сумын Алдарт уяач Б.Пүрэвбат: Гурван азаргаар одто…
-
2023 оны 9-р сарын 19 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
-
2023 оны 9-р сарын 19 -нд Аймгийн Алдарт уяач Д.Дамдиндорж: Азаргыг их тамир…
-
2023 оны 9-р сарын 18 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан дааганууд
-
2023 оны 9-р сарын 18 -нд Аймгийн Алдарт уяач О.Үнэнбор: Өөрсдийнхөө нэр дээ…
-
2023 оны 9-р сарын 10 -нд Нутагтаа наадах хүслээр нэгэн сайн хүлэгтэй учирса…
-
2023 оны 9-р сарын 10 -нд Уяач Д.Цолмон: Уяач хүн зөв бодолтой байвал морь н…
-
2023 оны 9-р сарын 10 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан шүдлэнгүүд
-
2023 оны 9-р сарын 01 -нд Бага адууг ирлэгч Батмөнхийн Булгадай
-
2023 оны 9-р сарын 01 -нд Сумын Алдарт уяач Н.ДАШДОНДОГ: Уралдвал сайн төлүү…
-
2023 оны 8-р сарын 29 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан хязаалангууд
-
2023 оны 8-р сарын 28 -нд Ёсыг сахисан ууган шавь
-
2023 оны 8-р сарын 22 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан соёолонгууд
-
2023 оны 8-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Л.Лхамжав: Малчин сумын ойгоор…
-
2023 оны 8-р сарын 18 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан их насны морь…
-
2023 оны 8-р сарын 18 -нд Уяач Р.Баатарцогт: Унаган хонгор халзан үрээ маан…
-
2023 оны 8-р сарын 18 -нд Адуу өөрөө эзнээ сонгодог
-
2023 оны 8-р сарын 16 -нд Сумын Алдарт уяач Д.Баярсайхан: 13-тай мориноос …
-
2023 оны 8-р сарын 16 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан азарганууд
-
2023 оны 8-р сарын 15 -нд Түрүүлэх морь надад бий...
-
2023 оны 8-р сарын 13 -нд Хангайн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 12 -нд "ТОД МАГНАЙН ЗОЧИН" НЭВТРҮҮЛЭГ №2: МУ-ЫН АЛДАРТ УЯ…
-
2023 оны 8-р сарын 12 -нд Төвийн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 10 -нд Зүүн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 10 -нд Баруун бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 02 -нд "Монгол магнай" уралдаанд түрүүлж, айрагдсан хүлгү…
-
2023 оны 8-р сарын 02 -нд Хантайшир уулын аймгийн 100 жилд түрүүлж, айрагдса…
-
2023 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсийн сонгомол ангилалд түрүүлж, айрагдсан х…
-
2023 оны 7-р сарын 29 -нд "ТОД МАГНАЙН ЗОЧИН"-МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Д.БАТЧУЛУУН
-
2023 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Д.Бат-Эрдэнийн хул даага түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Д.Жаргалсайханы халтар хязаалан түрүүлж…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсийн сонгомол бага насны ангилалд Т.Баянд…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Г.Мөнхсайханы хээр даага түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсэд Д.Очирсүрэнгийн халтар даага түрүүллэ…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Р.Цогтбаярын хээр хязаалан түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Д.Дагвадоржийн өсгий цагаан зээрд даа…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсэд П.Батсайханы зээрд морь түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Ж.Дэмбэрэлсайханы буурал морь түрүүлл…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд С.Гантулгын зээрд соёолон түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлж, ирэ…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсийн сонгомол дээд насанд Д.Ганзоригийн х…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Янгугийн хул шүдлэн түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 27 -нд Баруун бүсэд Ч.Батжаргалын Зээрэн зээрд соёолон тү…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Зүүн бүсэд Ж.Алтанхуягийн хээр шүдлэн түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Манлай уяач Л.Дуламсүрэнгийн хээр тү…
Сэтгэгдэл бичигдээгүй байна