Мэдэгдэл

А.Тэлмэн
2015 оны 3-р сарын 05 -нд

Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу 2015 оны 02 дугаар сарын 22-ны өдөр товлосон уламжлалт “Дүнжингарав-2015” хаврын төвийн бүсийн хурдан морины уралдаан цаг агаарын нөхцөл байдлаас болж хойшилж 02 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэр Цагаан хөтөлд зохион байгууллаа.
ММСУХ-ны Зохион байгуулах комисс, Хүүхдийн төлөө газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Цагдаагийн Ерөнхий газар, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төв, Төв аймгийн ЗДТГ, Аргалант сумын нутгийн удирдлагын байгууллагуудтай хамтран зохион байгуулсан “Дүнжингарав-2015” хурдан морины уралдаанд 21 аймаг, 200 гаруй сум, нийслэлийн 9 дүүргийн 400 орчим уяачид 600 гаруй хурдан хүлэг морьдоо уяж сойж оролцлоо.
“Дүнжингарав-2015” хаврын бүсийн уралдааныг 8000 мянган тээврийн хэрэгсэл, 45 000 гаруй үзэгч сонирхон давхардсан тоогоор 600 орчим хүүхэд хурдан морь унаж уралдсанаас 11 хүүхэд мориноос ойчсон албан ёсны мэдээлэл гарснаас 1 хүүхэд зөөлөн эдийн гэмтэлтэй, 10 хүүхэд ямар нэг гэмтэл, бэртэл аваагүй байна.
Гэтэл фейсбүүк, твиттер, сайт, сонин, телевиз зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулалтайгаар хаана хэзээ болсон нь тодорхойгүй зөвшөөрөлгүй уралдааны бичлэгийг “Дүнжингарав-2015”  хаврын төвийн бүсийн уралдааны мэтээр мэдээллэн олон нийтэд эх сурвалж, нотолгоогүй мэдээлэл санаатай цацаж ММСУХ-ны нэр хүндэд халдсан үйлдлийг 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн турш явууллаа.
Иймд ММСУХ санаатай худал мэдээлэл тараасан буруутай этгээд болон хэвлэл мэдээллийн байгууллагыг холбогдох байгууллагад хандан шалгуулах болсноо үүгээр мэдэгдэж байна.
ММСУХ-НЫ АЖЛЫН АЛБА

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна