“Дүнжингаравын хурд-2015” уралдаан-эрлийз дээд насны хурдан хүлгүүд

А.Тэлмэн
2015 оны 3-р сарын 03 -нд

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Дүнжингаравын хурд” хаврын бүсийн уралдааны эрлийз дээд насанд 66 хурдан хүлэг бүртгүүлж 16 км-ээс уралдсан.
1. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, МУ-ын Манлай уяач Намжилцэрэнгийн Даш-Өлзийн сартай хонгор. Хурдан хонгор Дүнжингаравын хурд уралдаанд хоёр дахь жилдээ түрүүлж байгаа бөгөөд 55 дугаартай, 9 настайХишигжаргалын Содномцэрэн хүү унаж хурдлуулсан юм. 
2. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Тогтохын Бямбажаргалын ланзан тамгатай халтар. Хурдан халтрыг 33 дугаартай, 13 настай Амартүвшингийн Мягмарсүрэн хүү унаж аман хүзүүдүүлжээ.
3. Увс аймгийн Зүүнхангай сумын уяач Барсүрэнгийн хээр. Хурдан хээрийг 12 дугаартай, 13 настай Эрдэнэбаатарын Сэвжид хүү унаж айргийн гуравт хурдлуулжээ.
4. Булган аймгийн Баяннуур сумын уяач Чойдоржийн Содномын хар. Хурдан харыг 100 дугаартай, 12 настай Ихбаярын Хадбаатар хүү унаж айргийн дөрөвт хурдлуулсан юм.
5. Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Пүрэвийн Мэндбаярын хонгор айргийн тавд хурдалсан байна.
Гэрэл зургийг А.Мягмарсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна