Ахмад харваачдадаа хүндэтгэл үзүүллээ

Гарамдорж
2015 оны 3-р сарын 02 -нд

Сар шинийн баярын өмнөхөн Монголын Үндэсний сурын холбооноос ахмад харваачдаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. Хүндэтгэлийн арга хэмжээнд Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, хүндэт мэргэн, спортын мастер Д.Рэнчинханд, МҮСХ-ны ерөнхийлөгч, хүндэт мэргэн, спортын мастер, доктор, профессор С.Батхуяг, улсын мэргэн Ж.Сүхбаатар, Б.Уушаан, Ж.Сэмбээ, спортын мастер Д.Халтархүү, Д.Пүрвээ нарын 30 гаруй ахмад харваачид хүрэлцэн ирсэн байлаа. Энэ үеэр хошой мэргэн С.Долгормаа, мэргэн П.Гарамдорж, спортын мастер Д.Санжаасүрэн, Д.Пүрвээ нар Монголын Үндэсний олимпийн хорооны “Олимпийн алдар” одон, “Олимпийн алдар” медалиар энгэрээ мялаасан юм.
“Тод магнай” сэтгүүлийн редакциас ахмад харваачдад сар шинийн мэнд дэвшүүлэн улсын мэргэн Ж.Сүхбаатар, улсын мэргэн Л.Ядамсүрэнгийн гэр бүл Ж.Жавзансүрэн нарт гарын бэлэг гардуулав.
МҮСХ-ноос хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон бүх ахмадад тавгийн идээ бэлэглэн, сар шинэдээ сайхан шинэлэхийн ерөөл дэвшүүлж, аз жаргал, эрүүл эхнийг хүсэн ерөөсөн юм.
Улсын мэргэн П.Гарамдорж

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна