Нийслэлийн Алдарт уяачид 17-гоор нэмэгдлээ

А.Тэлмэн
2015 оны 2-р сарын 27 -нд

XVII жарны модон хонь жилийн босгон дээр нийслэлийн Морин спорт, уяачдын холбооны удирдлагууд морь уях төрийн хэрэгт шимтэн, уясан хүлгүүдээ амжилттай хурдлуулсан дараах уяачдад “нийслэлийн Алдарт уяач” хэмээх эрхэм цолыг олголоо.
Налайх дүүргийн “Хүлэг эрдэнэ” МСУХ-ны Дамдингийн Дөш, Жамбалын Батсайхан, Дандангийн Баттуяа, “Партизан хурд” МСУХ-ны Жалбуугийн Гансүх, Бадарчийн Майжаргал, "Ажнай" корпорацийн Бадамын Оргил, "Унаган хурд" галын Сэдгочоогийн Батчулуун, “Од” галын Цэгмидийн Бүрэнтөгс, “Мөнгөн хошуут хүлэг” ХХК-ийн Энхбаатарын Мөнхбаяр, "ГачууртХурд" МСУХ-ны Балжиннямын Даваахүү, Бүдваагийн Хадбаатар, Дармаагийн Болдбаатар, Сэмбээгийн Жамсранжав, Сэржийн Монхор, Дэжидийн Батцэнгэл, Адьяагийн Мягмар, “Талын хүлэгч” галын Г.Эрдэнэбаяр нар цол тэмдгээ гардан авсан юм. 
НМСУХ-ны ажлын алба

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна