Цогтцэций суманд аймгийн хаврын зүүн бүсийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Тавантолгой транс” ХХК-ийн нэрэмжит аймгийн зүүн бүсийн хаврын дээд гурван насны морьдын уралдаан 2015 оны хоёрдугаар сарын 22-ны өлзийт сайн өдөр зохион байгуулагдлаа.
Сүргийн манлай азарганы уралдаанд 26 хурдан хүлэг шандас сорьсноос Өмнөговь аймгийн Цогтцэций сумын залуу уяач Б.Тогтохын Дүүрэн хээр түрүү магнайд хурдалж, аман хүзүүнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын залуу уяач А.Эрдэнэ-Очирын Мөндөр зээрд, айргийн гуравт Дундговь аймгийн Хулд сумын уяач Бямбадэлгэрийн шарга, айргийн дөрөвт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Бадраагийн зээрд, айргийн тавд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын залуу уяач Э.Эрхбаярын Ажнай зээрд тус тус хурдалж тод магнай торгон жолоо өргүүллээ.
Их насны морьдын уралдаанд 32 хурдан хүлэг уралдсанаас Өмнөговь аймгийн Цогтцэций сумын  уугуул, аймгийн Алдарт уяач Н.Энхсайхан уяа сойлгыг нь тааруулсан Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Х.Нэхийтийн зээрд түрүүлж, аман хүзүүнд аймгийн Алдарт уяач Н.Энхсайхан уяа сойлгыг нь тааруулсан Ханбогд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Амарбаясгалангийн хүрэн, айргийн гуравт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын залуу уяач А.Эдэнэ-Очирын буурал духт, айргийн дөрөвт Дундговь аймгийн Хулд сумын уяач Бямбадэлгэрийн шарга, айргийн тавд Дундговь аймгийн Хулд сумын уяач С.Найдандоржийн хул тус тус хурдаллаа.
Соёолон насны морьдын уралдаанд 27 үрээ мордсоноос Өмнөговь аймгийн Цогтцэций сумын  уугуул, аймгийн Алдарт уяач Н.Энхсайхан уяа сойлгыг нь тааруулсан Ханбогд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Х.Нэхийтийн Содон хар түрүүлж, аман хүзүүнд Дундговь аймгийн уугуул, Хулд сумын уяач Ж.Эрдэнэбаатарын зээрд, айргийн гуравт Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын уяач С.Сэддоржийн бор, айргийн дөрөвт Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уяач н.Сэр-Одын бүүдэн, айргийн тавд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач н.Загдзүсэмийн хээр тус тус хурдалж наадамчин олноо баярлууллаа.
Цогтцэций сумын МСУХ-ны дэд тэргүүн Ц.Мөнхдэлгэр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна