Монгол улсын 2014 оны шилдэг холбоод
А.Тэлмэн
ММСУХ морин жилийн шилдгүүдээ тодруулж, шагналыг 2-р сарын 17-нд төрийн ордонд гардуулсан билээ. Энэ удаа бид уншигч танаа морин жилийн шилдэг холбоодыг танилцуулж байна.
Шилдгийн шилдэг салбар холбоо:
2014 оны шилдгийн шилдэг аймгийн салбар холбоогоор Сэлэнгэ аймгийн “Буган халиун ажнай” МСУХ шалгарлаа. Тус холбоо нь 2014 онд 17 бүтээлч ажлыг төлөвлөн, түүнийгээ 100 хувь хийж гүйцэтгэсэн байна. Тэрхүү бүтээлч ажлуудаас дурдвал:
-Аймгийн морь барианы газартаа монгол, эрлийз морьдыг ялгах тусгай талбайг засч тохижуулсан
-Аймгийн нийт уралдаанч хүүхдийн 90 хувийг хамгаалалтын хувцсаар хангаж, гэнэтийн ослын даатгалд 100 хувь даатгуулсан.
-Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Хүүхэд гэр бүлийн хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, "БУГАН ХАЛИУН АЖНАЙ" МСУХ хамтран Сэлэнгэ аймгийн 17 сум, гурван тосгоны уралдаанч хүүхэд, уяачид оролцсон уулзалт зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулсан.
-Сум бүрийн төлөөлөл нэг хүнийг аймгийн МСУХ-ны итгэмжлэгдсэн морь шүдлээч болгон бэлтгэсэн.
-Аливаа уралдаан наадмыг зохион байгуулахдаа аймаг, сумдын Засаг даргын зөвшөөрлийг авч хэвшүүлсэн
-90 жилийн ойгоо тэмдэглэсэн сум бүрийн уралдааны замтай танилцан, тус бүрийг нь гарааны төхөөрөмжтэй болгосон.
-Монгол орноо морьтой тойрсон “Морьтон монгол” төслийн залуучуудыг угтан авч долоон морь бэлэглэн, эмчийн үзлэгт хамруулан, эд материалын болон сэтгэл санааны тусламж үзүүлсэн.
Шилдэг салбар холбоо:
2014 оны шилдэг салбар холбоогоор Дундговь аймгийн “Нарны хүлэг ” МСУХ шалгарлаа. Тус холбоо нь оны эхэнд 22 зорилтот ажил санаачлан тэргүүлэгчдийнхээ хурлаар хэлэлцэн баталж, түүнийгээ ажил хэрэг болгосон байна.
-Аймгийн хавар, зуны бүсийн уралдааныг гурван бүсэд хуваан амжилттай зохион байгуулсан.
-Засгийн газрын тогтоолт “Их мандал-3” төвийн бүсийн хурдан морины уралдааныг 2014 оны 07-сарын 25-27-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан.
-Аймаг болон сумын МСУХ 2014 онд 131 уралдааныг амжилттай зохион байгуулсан.
-90 жилийн түүхт ойгоо тэмдэглэсэн долоон сум тус бүрийг гарааны төхөөрөмжтэй болгосон.
-Уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах, хамгаалалтын хувцас хэрэгслэлээр хангах, даатгалд бүрэн хамруулах ажлыг тогтворжуулсан.
-Аймгийн МСУХ-ны удирдлагууд бүх сумаар тойрч уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулсан.
-Дундговь аймгаас төрсөн улс, аймгийн алдар цолтой уяачид болон домогт хурдан хүлгүүдийн түүхийг өгүүлсэн “Дундговь аймгийн уяачдын алтан товчоо” номын нэгдүгээр ботийг хэвлүүлэн гаргасан.
-Тухайн жил цол авсан нийт уяачдын баяр болгож хаврын бүсийн уралдааныг “Алдартын баяр” нэртэйгээр зохион байгуулж хэвшүүлсэн.
-Бүх салбар холбоодын санхүүгийн бие даасан байдлыг тогтворжуулсан.
-Аймгийн үндэсний хурдан морины уралдааны түүхэн бүртгэлийг хөтөлж эхэлсэн.
-Эрхүү хот руу уяачдаа аялуулж, туршлага судлуулсан
-Тухайн жилийн шилдэг морь, шилдэг уяач, шилдэг уралдаанч хүүхдийн зураг бүхий календарийг бэлтгэж гаргадаг болсон.
Шилдэг сумын салбар холбоод:
1. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын “Бишрэлт гүний хурд” МСУХ
2. Говь-Алтай аймгийн Жаргалан сумын “Шувуун хээр” МСУХ
3. Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын “Мөнхийн хүлэгтэн” МСУХ
4. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Шанхын хүлэг” МСУХ
5. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Орхоны хурд” МСУХ
6. Архангай аймгийн Батцэнгэл сумын "Дайт бор" МСУХ
А.Тэлмэн, фотог Ч.Ганболд
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оны 7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
2026 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
2026 оны 7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
2026 оны 7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
2026 оны 7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
2026 оны 7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
2026 оны 7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
2026 оны 7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
2026 оны 7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
2026 оны 7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
2026 оны 7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна