Булган аймгийн бүсийн уралдаануудын хуваарь гарчээ

А.Тэлмэн
2015 оны 2-р сарын 25 -нд

“Булганхангай” МСУХ аймгийн бүсийн уралдаануудын хуваарийг гаргасан байна. Тухайлбал:
2015 оны хоёрдугаар сарын 22-нд Бугат суманд дээд гурван нас, АХ-ын 93 жилийн ой болон Хотгойдын хурд 2014 хангайн бүсийн уралдаанд тус тус айргийн гуравт хурдалсан “Булганхангай” МСУХ-ны тэргүүн Бат-Эрдэнийн бор соёолонгийн мялаалга наадам хаврын тэргүүн сарын шинийн найманд, гуравдугаар сарын 5-нд Могод суманд дээд гурван нас, дөрөвдүгээр сарын 25-нд Сайхан суманд бага гурван насны хурдан морьдын уралдаанууд тус тус зохион байгуулагдана.
“Булганхангай” МСУХ-ны ажлын алба

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна