“Сэцэн ханы хурд-2015” уралдаанд эхний 10-т хурдалсан азарганууд

А.Тэлмэн
2015 оны 2-р сарын 24 -нд

Хан Хэнтий аймгийн хаврын тэргүүн сарын уламжлалт уралдаан хоёрдугаар сарын 22-ны ням гарагт Чингис хаан хотноо амжилттай болж өндөрлөлөө. Дээд гурван насны морьдын уралдаанд  Сүхбаатар, Хэнтий аймаг, Багануур дүүргийн уяачдын 200 гаруй хурдан хүлэг тоосоо өргөн, шандас шалгажээ. Ингээд “Сэцэн ханы хурд-2015” уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийг танилцуулъя.
Азарга-63:
1.Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, 2015 оны улсын шилдэг уяач Б.Батцагааны хээр будан /71/
2. Хэнтий аймгийн Хэрлэн сумын уугуул н.Цолмонбаатарын хээр /101/
3. Хэнтий аймгийн Батноров сумын уугуул аймгийн Алдарт уяач Ц.Зоригийн Мөнгөн цагаан /05/
4. Хэнтий аймгийн Дадал сумын уугуул аймгийн Алдарт уяач Э.Отгонсүрэнгийн саарал /95/
5. Сүхбаатар аймгийн Уулбаян сумын уугуул О.Мижиддоржийн хээр /29/
6. Хэнтий аймгийн Батноров сумын уугуул аймгийн Алдарт уяач Ц.Зоригийн шарга /04/
7. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул аймгийн Алдарт уяач Ч.Гантөмөрийн хүрэн /11/
8. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул Г.Эрдэнэбулагийн хүрэн /32/
9. Хэнтий аймгийн Батноров сумын уугуул Б.Баянмөнхийн хүрэн халзан /23/
10. Хэнтий аймгийн Биндэр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Бямбацогтын хээр/33/
“Сэцэн ханы хүлэг” МСУХ-ны нарийн бичгийн дарга Н.Алтантөгс, гэрэл зургийг А.Мягмарсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна