Хан Хэнтийн оны шилдгүүд

А.Тэлмэн
2015 оны 2-р сарын 24 -нд

Сар шинийн өмнө хоёрдугаар сарын 15-нд “Сэцэн ханы хүлэг” МСУХ баярын хурлынхаа дараа ёслолын үйл ажиллагаа зохион байгуулж, 2014 оны шилдгүүдээ тодрууллаа.
Шилдгийн шилдэг уяачаар: Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Э.Дашчийрэв
Шилдэг уяачаар: Цэнхэрмандал сумын уяач Д.Мөнхдэлгэр, Галшар сумын уяач А.Амарбат, Дадал сумын уяач Б.Батцагаан
Шилдэг уралдаанчаар: Хэрлэн сумын сурагч Э.Отгонхүү, П.Лхагвадорж, Биндэр сумын сурагч Т.Гантулга, Баянмөнх сумын сурагч Г.Хатантулга, Өлзийт тосгоны сурагч Н.Отгонбаатар
Шилдэг уяачдын холбоогоор: Б.Энхтайван тэргүүнтэй Галшар сумын МСУХ, н.Батзориг тэргүүнтэй Дадал сумын МСУХ, МУ-ын Алдарт уяач Д.Энхсүх тэргүүнтэй Мөрөн сумын МСУХ, Л.Гомбодорж тэргүүнтэй Бор-Өндөр сумын МСУХ, С.Өлзийбаатар тэргүүнтэй Батноров сумын МСУХ тус тус тодорсон юм.
Мөн жилийн дөрвөн улиралд халуунд халж, хүйтэнд хөрч явдаг уяачдынхаа аз хийморийг сэргээж хонжворт сугалаа зохион байгуулсан.
Азтанаар:
1. Батноров сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Алтанхуяг /хазаар/
2. Галшар сумын уяач Б.Очирбат /Жаргалын найман морь бүхий жаазтай зураг/
3. Дадал сумын уугуул н.Одонхүү /даага/
4. Хэрлэн сумын МСУХ-ны тэргүүн Д.Баярхүү /даага/ нар шалгарсан юм.
Ийнхүү хоёр дахь жилдээ зохион байгуулсан “Сэцэн ханы хүлэг” МСУХ-ны уяачдын баяр дуу хуур, инээд хөөр дүүрэн сайхан болж өндөрлөлөө.
У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна