УРИАЛГА

А.Тэлмэн
2015 оны 2-р сарын 13 -нд

“Дүнжингарав-2015” хаврын төвийн бүсийн уралдаанд хурдан хүлэг морьдоо сойж оролцох Монгол Улсын Тод манлай, Манлай, Алдарт уяачид болон нийт уяачдад хандан уриалга гаргах нь:
• Монгол Улсын Засгийн газрын 2015 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн 33 дугаар тогтоолоор зохион байгуулагдах “Дүнжингарав-2015” хаврын бүсийн уралдаанд “Монголын хурдан морины уралдааны дүрэм”, “Дүнжингарав-2015” уралдааны журам”-ыг хэлбэрэлтгүй сахин мөрдөж, монгол уяачийн ёс зүй, зан заншил, тангаргаа эрхэмлэн дээдлэх,
• Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах хүрээнд эмээлийн олом жирэм, угсуурга, жолоо цулбуур зэрэг хэрэглэлийн бат бөх байдлыг нягтлах, долоогоос дээш насны морь унах дадал, чадварыг эзэмшсэн, гэнэтийн ослын даатгалд хамруулсан уралдаанч хүүхдэд стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцас хэрэглэлийг заавал өмсүүлэх,
• Монголын морин спорт, уяачдын холбооноос гаргасан эрлийз болон монгол адууг ялгаж уралдуулах бодлого, шийдвэрийг хүндэтгэн монгол морьдын уралдаанд эрлийз морьдоо уралдуулахгү  байж үзэгч олноо хүндэтгэхийг уриалж байна.
ТА БҮХЭН САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.
ММУСХ-ын Ажлын алба

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна