Баянтүмэнгийн манлай хурдууд


Дорнод аймгийн Баянтүмэн сумын МСУХ манлай хурдуудаа магтан дуулсан ийм нэгэн дуутай болжээ.
Шүлэг: Д.Ган-Очир/МЗЭ-ийн шагналт, яруу найрагч/
Ая: Г.Энхбаяр/СГЗ хөгжмийн зохиолч/
Дуучин Ж.Саруул
БАЯНТҮМЭНГИЙН МАНЛАЙ ХУРД
/Баянтүмэнгийн хурд уяачдын холбооны сүлд дууны шүлэг оршвой/
Давхиад л баймаар даанч сайхан нутагтаа
Даагнаасаа алдар цолоо дуудуулсан
Баянтүмэнгийн хурдыг нь
Бахархан магтаад барашгүй еэ.
Тал шигээ наадам нь цэнгэлтэй
Тал шигээ холын давхилтай
Тал шигээ тэнүүн эрсийн
Талын хурдны магнай Баянтүмэнгийн хүлгүүдээ.
Дахилт:
Талын салхинаас хүүхдийн гийнгоо цангинасан
Тааж хэлэхийн аргаггүй хурдан хүлгүүдээс
Барааны газраас сугарч давхисан
Баянтүмэнгийн хүлгүүд байна аа хө.
Хэрлэн голын усаар умдаалж сэргэх адуу нь
Хээр талдаа торгон жолоо өргүүлээд
Баянтүмэнгийн хүлгүүд нь
Баялаг өвгөдийн эрдэм юм аа.
Тал шигээ адуу нь талбиун
Тал шигээ уяач нь эрдэмтэй
Тал шигээ унага нь жаргалтай
Талын хурдан хүлгүүд нь Баянтүмэнгийнх ээ.
Дахилт:
Талын салхинаас хүүхдийн гийнгоо цангинасан
Тааж хэлэхийн аргаггүй хурдан хүлгүүдээс
Барааны газраас сугарч давхисан
Баянтүмэнгийн хүлгүүд байна аа хө.
Ерөөл:/Эхлэл/
Асрын өмнө дүүхэлзсэн
Адууны манлай хүлгүүдийн
Алдар цолыг дуудваас
Босоо жаргалын Чонон-Хөхтөөс эхлээд
Жамбаа Дондовын цагаан, борлог, ухаа
Чойжинжавын Хүрэн, хээр
Гантөмөрийн Мэнгэт хээр
Шадавын хээр,Сүрэнгийн хээр
Хүрлээгийн хар морь
Ажвайн зул хонгор
Нямрагчаагийн саарал
Мөнгөөгийн Со-хүрэн
Ёндонгийн зэрэглээ бор
Бямбаагийн хонгор, Аргамжаа саарал
Эрдэнэбаатарын хар ногоон
Даваагийн алаг, Жаргалын ухаа
Дугарын хув хүрэн, Идэрийн мөлүү хээр
Цэгмидийн ухаа, Энхээгийн хув хүрэн
Өлкийн шарга, Буянтогтохын халтар
Отгонбаатарын даншиг улаан
Эдгээр хурдан хүлгүүд нь
Хулан хоёр чихтэй
Хун сүмбэр хошуутай
Үнэхээрийн хурдан хүлгүүд минь ээ
Хан-Ууландаа идээний дээжээ өргөсөн
Хамаг ардын өмнө түрүү манлай болсон
Баянтүмэнгийн уяачдын
Бадрах хийморь өөдөө юм аа
Дахилт:
Талын салхинаас хүүхдийн гийнгоо цангинасан
Тааж хэлэхийн аргаггүй хурдан хүлгүүдээс
Барааны газраас сугарч давхисан
Баянтүмэнгийн хүлгүүд байна аа хө.









0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна