2015 оны бүсийн уралдаануудын тов батлагдлаа

А.Тэлмэн
2015 оны 2-р сарын 04 -нд

Үндэсний их баяр наадмын тухай хууль болон Монголын Морин спорт уяачдын холбооноос ирүүлсэн саналыг үндэслэн Засгийн газрын хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа.
Хаврын бүсийн уралдаануудын хувьд “Дүнжингаравын хурд-2015” хаврын тэргүүн сарын шинийн 4-нд буюу энэ сарын 22-нд Хүйн долоон худагийн Цагаан хөтөлд, хангайн бүсийг Сэлэнгэ, говийн бүсийг Дорноговь аймагт  гуравдугаар сарын 1-нд,
Зуны уралдаануудын хувьд баруун бүсийн уралдааныг Увс, зүүн бүсийг Сүхбаатар, төвийн бүсийг Өвөрхангай, говийн бүсийг Өмнөговь, хангайн бүсийг Булган аймагт 2015 оны долдугаар сарын 25-26-нд, Монголын Морин спорт уяачдын холбооны түүхт 20 жилийн ойн уралдааныг Говьсүмбэр аймагт наймдугаар сарын 8-9-нд тус тус зохион байгуулна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна