Нийслэлийн Алдарт уяач С.Төртогтох: 1998 онд улсад халтар азаргаа түрүүлсэн л гэж боддог
А.Тэлмэн
2015 оны 1-р сарын 28 -нд
Хэнтий аймгийн хийморилог уяачдын цуврал ярилцлага Жаргалтхаан сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Санжаагийн Төртогтохын хуучаар үргэлжилж байна. 1998 оны сумын шилдэг уяачаар тодорч байсан түүний ярилцлага та бүхний таалалд нийцэх биз ээ.
-1998 онд улсад азарга аман хүзүүдүүлсэн явдал хусуур бүсэлж, хурдан морины уяа хийсэн хэдэн жилийн хөдөлмөрийн үр дүн байв?
-Би чинь анх аавтайгаа хамт морь уяж эхэлсэн. 1978 онд анх удаа хязаалан морь унаж айрагдсанаас хойш моринд хүнддэх хүртэлээ наадмын морь унаж байгаад, аавынхаа туслах уяачаар морь уяж эхэлсэн. 1990 оноос ганцаараа бие дааж уяа тааруулах болсон юм. Тэр үед улсад айрагддаг халтар азарга соёолон, түүний дүү халтар нь шүдлэндээ суманд аман хүзүүдсэн хязаалан байсан. Тэгээд Хэрлэнгийн Хөдөө аралд болсон Монголын нууц товчооны 750 жилийн ойд ах дүү хоёр халтарыгаа уяж очоод халтар азарга нь соёолонд мордоод 26, халтар хязаалан нь 30 гаргаж давхисан юм.
-Тэр ойгоор олон морьд мордсон, өтгөн наадам болсон гэхэд бас сайн давхисан байна шүү. Ер нь тухайн үеийн хамгийн том наадам байсан байх. Тэгэхэд аавтайгаа явсан уу?
-Үгүй ээ ганцаараа явсан. 750 жилийн ой тухайн үеийн хамгийн том даншиг болж байсан. Бага нас гэхэд 700 гаргаж мордох жишээтэй.
-17 настай хүүхэд ганцаараа тийм том наадамд морь хөтлөөд явлаа гэж үү?
-Хий настайгаа 18-тай байлуу. Ер нь аав намайг эрт бие даалгая гэж бодсон байх. Моринд ажил хийхэд нэг их хэлж өгөхгүй, өөрөө мэд гэнэ. Жаахан буруу юм хиймээр болбол тэгвэл дээр юм биш үү гэж анхааруулдаг. Зөнгөөр нь явуулаад, өөрөө алсаас хараад буруудах гэвэл нэг сануулчих янзтай. Тэгээд 1991 онд халтар азаргаа хавчигт нь суманд зургаалуулаад, 1992 оны наадамд Цэнхэрмандалын Сандагийн хар түрүүлж, халтар долоотой азарга аман хүзүүдсэн. Ер нь Сандагийн харын ард гурав орсон шүү. Сандагийн хар түрүүлээд л манай халтар аман хүзүүддэг байсан.
-1993 онд танай сумын 70 жилийн ой болсон. Сумынхаа тэгш ойд яаж наадав?
-1993 онд би байгаагүй, цэрэгт явж анхны 1 жилийн цэргийн алба хаасан. Намайг эзгүйд манай ах уяж, уяаг нь арай хатуудуулаад, мулталсан л гэдэг юм. Дараа жил нь 1994 онд би уяж суманд түрүүлгээд,
1995 онд Цэнхэрмандалд очиж аман хүзүүдээд аанай л талийгаач Сандагийн хар түрүүлсэн.
-Ер нь энд халтар, хар гээд бараан зүсмийн хоёр азарга л уралддаг байжээ дээ?
-Тийм, хоёр бараан адуу л уралддаг байсан юм. 1997 онд их аятайхан сайхан байсан боловч хөл нь жаахан мэжигнээд өнжөөсөн. Тэгээд 1998 онд улсад явсан байхгүй юу. 13-тай жаахан хөл муутай.
-Халтар азаргаа сайхан байсан үед нь улсад шандас сорьсон бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байна?
-Хурдан эрч нь харьчихсан даа. Урьд нь сайхан байх үед нь энэ хавьд уралдсаар байгаад өнгөрсөн байхгүй юу. Сандагийн хар азарга 1997 онд улсын наадамд явж, би дараа нь 1998 онд зориглосон хэрэг. Халтар азарга хар азарганаас нэг ах, бас нэг угшлын адуунууд л даа. Чанцал адуу гээд Равжирын хээр гээд байдаг даа, Равжирын хээр гэдэг чинь Чанцалын саарлын гал үр нь байхгүй юу. Сандагийн хар болохоор Чанцалын саарлын үр хул гүүнээс гарсан төлийнх нь төл байхгүй юу. Чанцалын саарал манай халтарт эцэг талаасаа орсон, Сандагийн хард эх талаасаа орсон юм билээ.
-Түрүүнээс хойш асууя гэж бодож байсан юм. Халтар азарга эцэг талаасаа Чанцалын саарлын удам угшилтай, харин эх талаасаа ямар угшилтай вэ?
-Тэр их сонин түүхтэй. Манай аав агт тууж яваад Сүхбаатар аймгийн Мөнххаанд медальтай хурдан шарга азаргатай айлд очиж, хүүхдүүдтэй нь танилцаад жороо халтар гүү, жороо хүрэн гүү хоёр авсан гэдэг юм. Жороо хүрэн гүүнээс нь сайвар хүрэн гүү гараад, сайвар хүрэн гүүг нь аавын талын хүргэн Шийтэр гуайн 1970-аад онд нэлээд үнэтэй, 2000 төгрөгөөр худалдаж авсан Шүнгээ адууны халтар азарганд тавьж халтар гүү гарсан. Шүнгээ адуу гээд манай Жаргалтхаанд сайн давхиж байгаа. Тэр халтар гүүг нь дээр ярьсан Чанцалын саарлын гал үр Равжирын хээр гэж хурдан азарганд тавьж, дундаас нь улсад аман хүзүүдсэн халтар азарга гарсан юм. Эцэг талдаа Чанцал адуу, Шүнгээ адуу орсон, эх талдаа Сүхбаатарын Мөнххааны нэр нь үл мэдэгдэх хүний адуу болчихоод байгаа юм. Медальтай шарга азаргатай айл байсан гэдэг, тэр үед медальтай адуу их ховор байсан үе шүү дээ. Айлын хүүхдүүд нь шарга азаргаа ав гээд байхад нь “яаж хүний медальтай азарга авахав” гээд хоёр гүү авсан гэж аав хуучилдаг.
-Анх улсын наадамд очиход ямар санагдаж байсан бэ. 1990-ээд оны эхэн үед морь нэг хэсэг нэлээн будилаантдаг байсан гэдэг. Чухам тэр наадам ямархуу болов?
-1998 онд бас будилсаан. Уг нь будилуулахгүй гээд анхны далан барьдаг жил байхгүй юу. Хүүхдүүд даланг түрүүлж тойроод, түрүүлж ирэх гээд л цаашаа явахдаа Айдасын давааны уруу хамаг эрчээрээ уралдацгаасан. Тэгэхэд хүүхэд нэлээн ойчсон. Манай Цэнхэрмандалын Магсарын шарга гээд сайн азарга ойчиж байсан. Алтангадасын халзангийн хүүхэд нь ойчсон мөртөл түрүүлээд ирдэг байхгүй юу. Тэгээд халзан азарга түрүүлсэн гээд л, бас Гадас ч хэл ам болоод бөөн юм боллоо. Гэтэл Айдасын даваа уруудаад азарга явчихсан байхад хүүхэд нь эмнэлгийн тусламж аваад толгойгоо боолгоод үлдсэн юм байна л даа. Тийм байхад яахаараа түрүүлээд ирдэг юм гээд л. Наана нь үлдчихээд цаанаас азарга яваад ирэхэд амдаад давхиад ирсэн юм билээ. Тэгээд хасагдсан юм. Далан даваад хоёр азарга, далангийн дундуур дөрвөн азарга орлуу даа. Хяналтын комисст Цэнхэрмандалын Нанжидын шар Даваа ажиллаж таараад би машинд нь сууж явсан. Тэгсэн чинь далангийн дундуур хоёр азарга, үзүүрээр дөрвөн азарга ордог билүү дээ. Би тэр азарганы уралдаан будилаантай болсон л гэж боддог. Би бол халтар азаргыг түрүүлсэн гэж боддог.
-1998 онд хэний азарга түрүүллээ?
-Буяндэлгэр гуайн Гуулин зээрд түрүүлсэн.
-Таны харсан зургаан азарганы дотор зээрд азарга байсан юм уу?
-Зээрд азарга байсан гэж би үздэг юм. Нүдээрээ харсан болохоор халтар азаргаа түрүүлсэн гэж өөртөө итгэлтэй явдаг л даа. Би 25 настай залуу ч байсан, анх улсын наадамд очиж залуу уяач юу гэж хэл ам хийхэв, бид чинь жижигдэнэ шүү дээ. Тэр жил уяа ч аятайхан байсан, халтар азарга ч хурдан байсан. Гэхдээ л хуучин шигээ ид давхил нь байгаагүй. Одоо бодоход ид үед нь би тийм сайн уяж байгаагүй, тарган талд нь уядаг байж дээ.
-Ер нь сайн адуу уяачийг сайн уяач болгодог гэж Тод манлай Онон гуай ярьдаг юм. Магадгүй танд тийм сайхан хурдан буян таарсны үрээр урам зориг, итгэл, уяаны чадвар гээд их олон юм танд өгсөн байх л даа?
-Тэр мэдээж ойлгомжтой. Хурдан адуу уяж байгаа хүн чинь морь уяж сурчихлаа, ер нь амархан юм байна гэж буруу ташаа боддог шүү дээ. Ер нь адуу давхиад ирэхээр чадаад байна гэж л бодно. Залуухан байхад азарга бол уячихмаар ч юм шиг санагддаг байлаа. Одоо бол халгах маягтай, морь уяж сурахгүй гэдгээ мэдэрсэн.
-Тод манлай Даваахүү гуай нас явах тусмаа халшраад хүрч чадахаа больчихдог, одоо бол миний морь уяна гэж хөг болсон. Ерөнхий холоос хараад хэлж байхгүй бол өрөвдөөд уяж чадахаа больсон гэдэг юм билээ.
-Гэхдээ л уяна ш дээ, Даваахүү гуай чинь мундаг. Мэдрэмж бол аймаар байхгүй юу.
-1998 онд улсын наадамд аман хүзүү, таныхаар бол түрүү авсан. Тэр жил Их хурд буюу Монголын анхны шигшмэл морьдын уралдаан болж байсан. Тэнд уралдаж байсан уу?
-Үгүй. Туранхай байсан. Тэгээд ч харимал азарга эцсийнхээ ирэн дээр улсад уралдсан байхгүй юу. Улсад явж ирээд л амраачихсан юм. 1999 онд бас л олигтой таргалж өгөхгүй, ер нь л хурдан эрч нь харьчихсан, хөл нь хүндрээд болж өгөхгүй байсан. Тэгээд суманд уралдуулалгүй, хойшоо улсад аваад явсан юм. Ер нь л давхил гарч өгөхгүй, болж өгөхгүй байхаар нь хүүхдэдээ “явамгүй бол битгий их шахаарай” гээд мордуулсан. Ер нь хөл нь дийлэхгүй байсан.
-Ер нь жилд хэд уралддаг байсан юм бэ?
-Тэр үед одооных шиг олон наадам болдоггүй, наадмаар л ганцхан уралддаг байсан. Яг тэр жил Их хурд болж хоёр наадамтай байсан. 14 настай хамгийн сүүлийн уралдаанд мордсон. 19 хүрээд байгалийн жамаараа үгүй болсон. Ер нь харимал адуу тэгдэг юм даа, намрын сэрүүнд л явчихдаг юм.
-Хэдэн жил сайхан төл авсан л юм байна. Хэдэн гүү өгдөг байсан юм бэ?
-Эр эм олон төл авсаан, авсан. 7-8 гүүтэй тавьдаг байсан.Төлүүд нь их сайн давхидаг, даага, шүдлэн гээд бага насандаа айрагддаг. Халтар азарганы төл гүүнээс гарсан хул азарга надад бий. Хул азарганы эцэг нь 2007 оны билүү дээ Цагаан хөтөлд болсон Дүнжингаравт дөрвөөр давхисан Бурхан халдуны Мөнхдашийн Оодон хээр азарганы төл. Тэр хээр азарга бол урдаас орж ирсэн барга адуу. Би уяаг нь тааруулдаг байсан. Хул азарга 2010 онд улсад хязаалан үрээ 11-ээр давхиад, ноднин зүүн бүсэд долоотой азарга уралдаад хөлийг нь муутгачихсан юм. Халтар азарга, халтар азарганы төл хул азарга энэ хоёрыг л би улсын хэмжээний наадамд өөрийн нэр дээр оруулсан.
-Халтар, хул азарганууд бүсийн наадамд ороогүй юм уу?
-Ороогүй. Аймгийн бүс гээд аймаг дотроо сумд бүсчилж уралддаг шүү дээ. Тийм наадамд бол 2010 онд халиун морь гурваар орж байсан. Тэр халиун морьтойгоо Их хурдад очсон юм. Цагаан хөтөл өгсөөд миний халиун морь хөтөлж яваад, зарлагдаад л байлаа. Миний халиун гараад ирсэн байхад үзүүр дээр суудаггүй морь байхгүй юу. Найдвартай гээд горьдож байтал хүүхэд нь Цагаан хөтөл дээр амыг нь татаад, үсэрч буугаад тавиад явуулчихсан. Цэнхэрмандалын Мөнхдэлгэр гэж найзынхаа тэр жил айрагддаг халтар азаргыг нь цуг мордуулаад ирэх хооронд манай туслах залуучууд хүүхдэд хуушуур идүүлж, айраг уулгаад мордуулчихсан чинь гэдэс нь өвдөөд, морин дээрээ бөөлжиж байгаад амыг нь татаж хэд эргэлдүүлээд үсрээд буучихсан байсан. Их зөөлхөн ч амтай, хөнгөхөн сэтгэлтэй морь байсан. Тэгээд урагшаа засмал зам хөндлөн гарч давхиад Мөнхтөрийн уяан дээр оччихсон байсан. Манай хуурай ах цагдаагийн пээдгэр Эрдэнэбаяр гэж байдаг юм, түүнд тэр халиун морио өгсөн боловч олигтой уяачгүйгээс давхиулж чадаагүй. Өлзийтөд байхад тэдний очиж халиун мориндоо ганц нэг ажил хийж өгсөн чинь уяач нь хэл ам хийгээд байхаар нь больчихсон юм.
-Түүнээс хойш тэр халиун морь давхиагүй юу?
-Давхиагүй.
-Халиун морь танай эндхийн адуу байсан уу. Угшилд нь Чанцалын саарал орох уу?
-Манай унаган морь байсан юм. Чанцалын саарал ороогүй. Харин Шүнгээ адуу, Мөнгөнморьтын Үүлэн, Дагвабүслүүрийн шар хээр гээд адуунуудын цус орсон. Дагвабүслүүрийн шар хээр гэдэг чинь Дэнсмаа адуу гээд хурдан азарга байж. 70-80-аад онд шар хээрийн үед Жаргалтхаан чинь азарга сайтай байсан. Манай сумын хамар Жанлав гэж мундаг уяач өвгөн байсан юм. Цэнхэрмандалын Цэрэндамба гэж хурдан хээр азаргатай өвгөн Жанлав гуайтай уулзаад “Танай Жаргалтхаанд би хээр азаргаа түрүүлгэнэ” гэхэд нөгөөдөх нь “манай Жаргалтхаанд таван хавчиг азарга бий дээ, хаагуур нь залардаг юм бол доо” гэж. Тэгээд үнэхээр Жаргалтхааны таван хавчиг азарга дараагаараа ороод, Цэрэндамба гуайн хээр азарга зургаалж байсан юм гэдэг. Тийм л азарга сайтай байсан.
-Азарга сайтай байсан тэр үед Жаргалтхаан наадмаа алддаггүй л байсан байх даа?
-Тэр үед Дугарсүрэнгийн зээрд азарга түрүүлж байсан. Дугарсүрэн Сөөнөн адуутай байсан юм гэсэн. Сөөнөн гэж сайхан хурдан адуутай, үр хүүхэдгүй хүн байж л дээ. Сөөнөнгөөс Манал гэдэг хүн хоёр үрээг нь авч уяад улсад түрүүлгэж, аман хүзүүдүүлээд зарсан юм гэнэ лээ. Түүний нэг нь Дамдингийн хүрэн гэж Төв аймгийн Сэргэлэнгийн улсад хоёр түрүүлж, зургаа айрагдсан азарга бий. Нөгөөдөх нь Гэсэрваанийн хүрэн гэж бас улсад олон түрүүлж, айрагдсан хүрэн азарга. Гэсэрваань гурван хүрэн азаргатай хүн байж, Сөөнөн хүрэнгийнх нь төл байсан юм шиг билээ. Тэгээд Дамдин, Гэсэрваань хоёр хоёулаа Сөөнөн адуугаар МУ-ын Манлай уяач болсон. Александр гэдэг хүн ч бас нэг үрээ авч, улсын Алдарт уяач болсон юм гэсэн. Тэгэхээр Жаргалтхааны Сөөнөн гэдэг адуунаас хоёр хүн Манлай, нэг хүн Алдарт болсон түүхтэй юм билээ. Одоо Сөөнөн адууны угшил Жаргалтхаанд ховор болчихоод байгаа юм. Би угшил судалж, судалж ноднин халтар шүдлэн үрээ авч, энэ жил уяад Жаргалтхаанд түрүүлгэсэн. Тэгэхээр л адууны удам угшил гэж айхтар байгаа юм шүү. Улсад уралдаж байсан халиун моринд ч Сөөнөн угшил орсон. Халтар үрээ энэ жил соёолон болно.
-Хүнд удам, адуунд угшил гэж үнэн үг шүү. Яалт ч үгүй угшил дагаад байгаа юм даа. Халтар үрээнийхээ угшлыг яаж хөөж олсон юм бэ?
-Халтар үрээ яах аргагүй Сөөнөн адууны шавхруу. Манай ангийн Пүрэвжав гэдэг залуу хурдан хүрэн азарганыхаа төл хүрэн гүүгээ Сөөнөн адуутай Сэдэдийн Дугарсүрэн гэж хадмынхаа хар азарганд хураалгасан юм билээ. Түүнийх нь төл халтар үрээг би авч, энэ жил сумандаа түрүүлгээд байгаа юм.
-Та адууны угшил гайгүй сайн мэддэг бололтой юм. Энд тэндээс угшил хөөж адуу мал авч байна уу. Ер нь танай адуунд ямар, ямар угшлууд байна вэ?
-Манай адуунд Чанцал адуу, Шүнгээ адуу, бас Бурхан халдуны Мөнхдашийн морийг уяж байхдаа эрлийз азарганд нь гүү тавьж төл авсан. Эрлийз цус орсон адуунууд ч байгаа. Хойшоо улсад бага нас эрлийзээр л уралдахгүй бол дийлдэхгүй болсон болохоор дотроо бодож яваа юм бий.
-Бурхан халдуны Мөнхдашийн морийг хэзээ уяж байсан юм бэ?
-Бид нэг гал болж 2002 онд улсын наадамд цуг явж байсан удаатай. Тэгэхэд Цэндээ ах тэдний морьдыг уядаг байлаа. 2004 онд байна уу, 2005 онд Оодон хээрийг нь уяж Дүнжингаравт түрүүлгэж байсан юм билээ
-Оодон хээр нь хаанахын адуу байсан юм бэ?
-Барга адуу байсан. Нэг хэсэг манайхан Өвөрмонголоос барга адуу их оруулж ирж уралддаг байлаа ш дээ. Эрдэмбаатар, Тогтохоо гээд хоёр өвөрмонгол залуугаас манайхан бүгд л авдаг байсан. Симбагийн Батсайханы улсад айрагдсан хээр морийг Эрдэмбаатараас авсан байхгүй юу.
-Тэр үед ялгадаггүй байсан болохоор зоргоороо уралдуулдаг байж дээ.
-Тийм, бараг ч ялгагдахгүй л дээ. Нохойны Ганбатын зээрд морь бас барга. Тэрийг Эрдэнэтийн Чука аваад Төв аймагт түрүүлээд, Завханы даншигт бас түрүүлсэн. Тухайн үедээ 25 мянган доллараар үнэтэй зарагдаж байсан гэсэн. Эрдэнэгэрэлийн халзанг анх эзэн нь ирж уяад улсад арван хэдээр давхиад, тэгээд зарчихаад явсан. Дараа нь Эрдэнэчулуун Манлай уяад Их хурдад түрүүлгээгүй юу.
-Тэр халзанг хүмүүс ирж үзээд голоод авахгүй л байсан гэж ярьдаг юм билээ?
-Магадгүй. Мандаагийн Оодон хээр ч гэсэн тэндээ их гологдсон морь юм гэсэн. Онон гуай, Бандгаа бүгд очоод арай л жаахан бүдүүн хөлтэй юм, бараг тэрэгний шахуу морь байна гэж гологдоод үлдсэн. Манай Мөнхдаш болохоор очиж харалгүй утсаар яриад Нүцгэн зээрд гэж азарга, Оодон хээр хоёрыг авсан байхгүй юу. Тэгээд Дүнжингаравт би зээрд азарга, хээр морь хоёрыг уядаг юм. Аль аль нь их хурдан байлаа. Даваахүү гуай “Энэ өвөл нэг хүний хоёр морь түрүүлэх нь” гэж байсан. Гэтэл зээрд азарга нэг шөнө доголоод хоночихсон.
-Яагаад доголсон юм бол. Тэжээлээсээ болсон юм болов уу?
-Үгүй, тэр гадны нөлөөтэй байсан байх гэж би боддог юм. Жүчээн дотроо л доголоод хоносон. Хойд хөл нь шовх юм орсон гүнзгий нүх сорвитой байсан. Тэр бол яах аргагүй гадны нөлөө орчихсон. Харин Оодон хээр нь Дүнжингаравт 2005 онд түрүүлж, 2007 онд айрагдсан.
-Анх ирэхэд нь таны нүдээр харахад гологдсон хээр морь ямар байсан бэ?
-Өө гоё. Сайхан морь байсан. Ер нь дорвитой, аргагүй л мундаг бярдуухан морь байсан. Хөл нь жаахан мэжиндүүхэн, доголондуу. Би ч бас худлаа үнэн хатгана л даа. Равжир гэж цуг морь уядаг миний багш өвгөн надад морь хатгахыг зааж өгсөн юм. 1990-ээд оны үед нэгдлийн адуучин байсан, тэнд сайхан сургууль хийж байгаа юм чинь. Тэгээд оодон хээрийг дээгүүр хөндүүр авч хатгаад гайгүй болсон. Би Оодон хээрийг гурван жил уяж, 2007 онд Дүнжингаравт гурваар давхиулсан. Тэгэхэд Дугараагийн морийг унадаг байсан хүүг анх морь унаж чаддаггүй байхад нь Оодон хээр дээр тавьчихсан байхгүй. Өөрөө уная гээд дуртай ч байсан. Оодон хээр чинь ер нь л тархинд гараад ирнэ л дээ. Тэгээд тархинд гараад ирэхэд нь нөгөөдөх чинь ойчлоо, ойчлоо гээд амыг нь татсаар байгаад явуулалгүй, өрөөсөн гутал нь сугарч ойчсон юм ирсэн. Хүүхэд аргагүй балчир байсан. Түүнээс биш түрүүлчихээр байсан юм. Тэгж анх Билгүүдэйг морь унуулж байсан юм. Тэгээд мань эр зунаас нь чангарчихсан. Алтай констракшн-д Дугараа дээр очиж олон жил морь сайн унасан даа.
-Тэгээд зээрд азаргаа мордуулаагүй юу?
-Мордуулаагүй, мордуулах ч аргагүй болсон байсан. Тэр жил зээрд азарга, хээр морь хоёрыг би Өлзийт хорооллынхон давхилд нийлүүлэлгүй, хооронд нь ажил хийгээд байсан юм. Өлзийтийн даланд тавихад зээрд азарга 12 км-т бараг км тасарч ирдэг байсан. Тэгэхэд би “азарга гүйцэхгүй, морь нь тааруу л байгаа юм байх даа” гэж бодож байсан. Гэтэл Оодон хээр Дүнжингаравт бараг км хол түрүүлж байгаа юм. Тэр өвөл Оодон хээр Дүнжингаравт түрүү, Симбагийн наадамд түрүү, Өвөрхангайн өвлийн уралдаан гээд 4 түрүүлсэн.
-Оодон хээр улсын баяр наадамд яаж давхисан бэ?
-Зун нэг их сайн давхидаггүй байсан. Би уяж чаддаггүй ч байсан байж магадгүй. Зун нэг удаа уясан юм. Даваахүү гуайн уяж байсан Дагвадоржийн Согоо хээртэй бага давхил хийхэд цуг явж байгаад үзүүр дээрээ дийлдэж байсан. Зун таргалдаггүй, яаж ч тэжээл өгөөд тамир авахгүй, бяр сууж өгөхгүй. Өвөл хашаанд ороод тэжээх юм бол янзын бяр орно, тэжээл авна, тэгээд л давхина. Зун бэлчээрт өвс хадаж өгөх юм биш, тэжээлээ бол өгч л байгаа юм чинь. Тэгээд ч нас ч хөгшин, харимал морь ирсэн.
-Хэдтэй ирж байсан юм бэ. Тэндээ ер нь яаж давхиж байсан адуу юм бэ?
-Багцаа бодоход 15-16 хүрсэн морь байсан байх. 18-19 хүртлээ л уралдсан. Тэндээ нэг аман хүзүүдсэн гэлүү. Тэгээд Эрдэмбаатар ийм морь байна, авах уу гээд ярьсан юм билээ.
-Ямар үнэ ханшаар авч байсан юм бол?
-Тухайн үед хоёуланг нь 14 мянган доллараар авч байсан гэсэн. Нэгийг нь долоод бодсон юм уу, яасан юм.
-Тэгээд зуны уралдаанд ерөөсөө мордоогүй юм уу?
-Мордоогүй, давхилд явахгүй байгаа юм чинь мордоод яахав дээ. Дүнжингараваас хойш ахиж уралдаагүй. Мөнгөнморьтод адуу отроор явж байхад Оодон хээрийг хулгайд алдчихсан юм шүү дээ. Улсад соёолон аман хүзүүдсэн хонгор морь тэр хоёрыг алдчихсан, сураг ч гараагүй. Мандаагийн улсад наймаар давхисан зээрд үрээ, хүрэн морь нь бас алдагдчихсан.
-Зээрд азаргыг нь тэр жил хөлийг нь эдгээж чадсан уу?
-Эм тариа хийгээд эдгэсэн. Зундаа уяа хийж нэг оролдсон ч олигтой өнгөлөөгүй. Тэгээд төлийг нь авна гээд больсон.
-Төлүүд нь яаж давхисан бэ?
-Төлүүдээс нь олигтой уясангүй дээ. Би ч хөдөө гарч ирээд, манай Мандаа ч олигтой уяачгүй нэлээд хэдэн жил явчихлаа. Одоо юм орохгүй байгаа биз.
-Одоо та ямар хүмүүсийн морийг уяж байна вэ?
-Одоо нэг их хүн амьтан байхгүй байна. Баруунхараагийн Болдоо гэдэг залуу байгаа. Би Чойроос буурал даага авсан юм. Тэр даагандаа тав түрүүлээд ноднин шүдлэн Жаргалтхааны 90 жилд түрүүлсэн. Тэгээд манай найз Цэнхэрмандал гаралтай Улаанбаатарт амьдардаг Даваажаргал гэдэг залуу авъя гэхээр нь зарчихсан. Тэрийгээ надаар уяулж байгаа.
-Цуваанаас харахад ноднин та сумынхаа 90 жилээр хоёр түрүү авсан юм байна.
-Тийм. Буурал шүдлэнгээс гадна нэг хязаалан зээрд үрээ түрүүлгэсэн. .
-Танайх чинь хоёр түрүү, хоёр айраг аваад бусдыг нь алдчихсан юм уу. Яалт ч үгүй та нүүр тахалж дээ?
-Тэгсэн юм. Би хоёр түрүү авсан.
-Ер нь энэ хавиар адуу тэжээх талаар уяачид мэдэгдэхүүн маш муутай юм байна. Та бол харьцангуй сүүлийн үеийн шинэ уяаны арга барилаар арга барилаар уяж байсан болохоор арай өөр байгаа байлгүй.
-Манайхан тэжээж л байна. Яах уу, ийх үү гэж асууж байгаа улс ч байдаг юм. Тарган морь тэжээх дэмий шүү, ядахдаа өөхийг нь барж хар махан дээр нь тэжээвэл сайн, дусал шингэн хийж байвал зүгээр шүү, давхилын үеэр сэргээхээр витамин хийвэл аятай гээд өөрийнхөө мэддэг чаддагаасаа зөвлөгөө өгдөг л юм. Авах нь авна, авахгүй нь авахгүй биз. Юу ч гэж боддог юм, надтай уралдана гэж боддог юм уу. Буруу хэлнэ ч гэж боддог юм уу.
-Том довон дээр уралдаж байж хүн, морь хоёрын нүд онгойно гэж ярьдаг юм билээ. Та бол улс, бүсийн дэвжээ, Их хурд буюу Монголын шигшмэл морьдын уралдаанд очиж уралдаж байсан хүн. Өлзийт хороололд байхдаа ямар уяачидтай уулзаж мэдэхгүй чадахгүй зүйлээ асууж зөвлөдөг байсан бэ?
-Цэндээ ах бид хоёр нэг галд морь уяж байсан. Залуучуудаас Ийяа, Сугар байна. Мөнхбат Манлай байна. Мөнхбат Манлай бид хоёр бооцоотой уралдаж байсан.
-Мөнхбат Манлайтай хэдий хэрийн бооцоо тавьж уралдаж байв?
-10 саяын бооцоотой уралдаж байсан. Урдаас ирсэн Симба Батсайханы хээр морь улсын наадамд дөрвөөр давхичихсан байлуу даа. Би болохоор Оодон хээрийг уяж байгаа. Боссууд нь мөнгөө тавина, бид хоёр морио уяна. Тэгээд өрсөлдөөнтэй гэж ойрхон уралдаж Оодон хээр түрүүлж байсан. Батсайханы хээр морь ч их сайн байсан. Дугараа Манлай Оодон хээрийг ирж үзчихээд “Туранхай байна, хөгшин морь энэ жил сайнгүй байгаа байх” гэсэн. Дугараа, Мөнхбат хоёр найз л даа.
Дараа жил нь Цандэлэгтэй бооцоотой уралдсан. Цанаагийн Соёмбо хүрэн ид байсан үе, Ийяа уяж байсан юм. Манай арын хашаанд болохоор нэгнийхээрээ орж гарна. Нэг орой ороод бооцоотой уралдвал яадаг бол гэсэн чинь Ийяа ч дуртай босс руугаа ярилаа болдог юм. Тэгсэн чинь удалгүй Мандаа залгаад “Цанаа яриад байна. 5 мянган доллараар уралдъя гэж байна, би 50 мянган доллараар уралдвал уралдана, бага мөнгөөр уралдахгүй гээд хэлчихлээ” гэж байна. Сүүлд нь 15 мянгаар уралдсан.
-Тэгэхэд Цандэлэг ямар морь уралдуулсан бэ?
-Урдаас Онон Манлай барга морь олж ирээд Цанаад зарсан юм уу даа. Өвөрмонголдоо Оодон хээрийг дийлж уралдаж байсан нэг хээр морь мордуулсан. Оодон хээрийг урдаа аман хүзүүдэж байхад нь дийлж байсан юм байлгүй. Тэгээд уралдаад Оодон хээр бас дийлсэн л дээ.
-Тэгвэл та Оодон хээрээрээ Мандааг зөндөө баярлуулчихсан юм байна шүү дээ.
-Баярлуулсаан, баярлуулсан. Хурдан байсан. Сүүлд Мандаа 40-аад сая төгрөгийн орлого олсон байна гэж ярьж байсан.
-Ер нь өвлийн адуу, зуны адуу гэж байдаг гэдэг. Хөл бүдүүнтэй гэхээр өвөл уралдахдаа илүү адуу байж дээ.
-Магадгүй. Хар мах ихтэй, бярдуухан адуу.
-Одоо энэ хавиараа л уяя гэж бодож байгаа юу. Эсвэл төв рүү дөхөх бодол байна уу?
-Энэ хавьдаа байж байгаад морь гайгүй бол хойшоо очиж уралдчихаад байх санаатай. Ганц нэг адууны цус сайжруулж байгаад уралдахгүй бол одоо чинь милл хардаг болчихсон, багцаа мэдэгдэнэ л дээ. Яваад очоод уралдчих хэмжээний болсон адууны хөдөлгөөн андашгүй ш дээ.
-Хэдийгээр улсын наадамд мордож байгаа адууны тоо цөөрч байгаа ч гэсэн чанаржсан гэдэг үнэний хувьтай. Урьд нь улсын наадамд адууныхаа тоос өргөе гэж очдог байсан бол одоо ер нь магадгүй гэсэн нь очдог болсон байна.
-Горьдож л очно шүү дээ. Улсын наадмын чанар бол мундаг, мундаг. Хараад байхад улсад эхний 20 дотор давхисан нь бүсэд очиж айрагдчихаад л, арав доторх нь түрүүлчихээд л байх юм билээ.
-Та улсын наадмын хоёр айрагтай л байна уу?
-Тийм.
-Гэхдээ тэрийгээ хүн амьтны нэр дээр цоллуулаагүй биз дээ?
-Үгүй. Гэхдээ тэр ч буруу биш. Бие бие рүүгээ өгөөд нэгийгээ түрүүлж цолонд хүргээд, эргүүлээд тэр хүнээсээ авчихаж болно ш дээ.
-Ер нь уяачийн хөдөлмөр хэр хэмжээнд үнэлэгддэг гэж үздэг вэ?
-Сайн, сайн. Боломжийн, би сэтгэл хангалуун байдаг.
-Уяач болсон энэ зам мөрийг сонгосон нь зөв байж дээ гэж өөрийгөө тоосон тийм баяр наадам гэвэл?
-Анхны 1998 оны наадам биз. Тэгээд ер нь адуугаа аятайхан цус сэлбэгдээд гараад ирэхээр бахархах, омогших сэтгэл төрнө шүү. Ер нь морь уяна гэдэг чинь хийморьтой эд.
-Сонирхолтой сайхан яриа өрнүүлсэн танд гялайлаа. Улсын баяр наадмын дэвжээнээ хурдан хүлгийнхээ жолоог дахин өргүүлэх болтугай гэсэн бэлгэ дэмбэрэлтэй ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе.
Д.Ирмүүн

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна