Зурхайч Р.Энхээ: Гэгээрлээр амьсгалсан он жилүүд байлаа

А.Тэлмэн
2015 оны 1-р сарын 28 -нд

Энэ эмэгтэйг уншигчид эчнээ таних байх. Өөрийн мэдсэн сурсанаараа бусдад тусалж, олон хүний магнайг тэнийлгэсэн түүний тухай хэдэн жилийн өмнө хэвлэлээр нэлээд гардаг байсан. Бид сар шинийн босгон дээр түүнтэй уулзаж, цөөн асуултанд хариулт авч ярилцсан юм.
-Өөрийг тань хэвлэлийн хуудаснаас бол эчнээ таних юм байна. Ер нь хэдий үеэс бусдын жаргал зовлонг хуваалцдаг болсон юм бэ?
-Хүүхэд байхаасаа л  бусдын бодлыг мэдрэх, ямар нэг совин татлаа гэхэд тэр нь биелэх зэргээр өөрт мэдрэгддэг байсан. Гэхдээ хаалттай цаг үед амьдарч байсан болохоор түүнийгээ тэр бүр ил гаргадаггүй байлаа. Ер нь тэр үеийн ном эрдэмтэй хөгшчүүл хаалга үүдээ түгжиж байж нууцаар уншлагаа уншдаг байсан шүү дээ. Миний ээжийн аав Говь-Алтай аймгийн Тайшир сумын хүн. Би өвөө дээрээ өссөн өвөөгийн хүүхэд. Өвөө маань бас ном уншлагатай. Нутаг орондоо хүндлэгдсэн тийм  хүн л дээ. Тэгээд намайг бага байхаас эхлэн мэнгэний зохилдолгоо, засал гээд ойр зуурын зүйлсийг заадаг болсон. Одоо эргээд бодоход хүүхэд байсан болохоор зарим нэгийг нь ойлгохгүй, чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг байсан байна лээ. Тэгээд яахав, 1990 онд ардчилал ялж, бүх юм чөлөөтэй болсон үеэс эргэн тойрны хүмүүсийнхээ барцадыг үргээж, ажил төрлийг бүтээх зэргээр тусалдаг болсон. Хөдөөнөөс ирсэн хүмүүсийн ажил бүтэхгүй байна гэхээр нь ойр зуурын засал хийгээд өгдөг. Тэгэхээр ажил төрөл нь бүтчихнэ. Тэр тухайгаа очоод хүмүүст ярьдаг. Ингэсээр байгаад сүүлдээ гэрт хөл тасрахаа байсан. Байнга гэртээ олон хүн шавуулаад байх хэцүү байсан учраас тусдаа ажлын байртай болж, бусдад өөрийнхөө чадахаар тусалж байна. Цаг хугацаа яасан ч хурдан юм бэ дээ. Нэг мэдсэн 12 жил болсон байна шүү дээ. 
-Өнгөрсөн хугацаанд танд хандаж байгаа хүмүүсийг ажиглаж байхад ямар асуудал илүүтэй тохиолддог вэ. Тэр нь юутай холбоотой байхав?
-Нийгмийн чиг хандлагаас хамаараад жил ирэх тусам хүмүүсийн ханддаг асуудал өөр болж байгаа. Арваад жилийн өмнө бол ажил үйлс бүтэхээ байлаа гэсэн улс их ирдэг байсан. Тэр нь голдуу хар цагаан хэл ам, атаа жөтөөнөөс үүдэлтэй байдаг. Харин сүүлийн үед бол хань ижлийн заяа дуудуулж, үр хүүхэдтэй болох гэсэн хүмүүс их ирж байна. Ажил төрөл гэж явсаар хувийн амьдралаа гаргуунд гаргасан хүмүүс хань ижилтэй болох гэж ирдэг болж. Мөн эрүүл мэндийн болон бусад шалтгааны улмаас үр хүүхэдтэй болж чадахгүй байгаа хүмүүс үрийн заяа дуудуулах гэж ирж байна. 
-Хар цагаан хэл ам туслаа гэхэд хувь хүнд яаж мэдрэгдэх вэ? 
-Хамгийн энгийнээр ажил төрөл бүтэхээ болино.Цаашлаад өвчин зовлон тусах зэргээр эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ. Засал ном хийлгэхгүй удвал амь насанд нь цөв суух магадлалтай.Энгийнээр тайлбарлавал ажил төрөл бүтэхгүй байснаас стресстэж, бухимдаж ядарна.Энэ нь  ямар нэг өвчний шалтаг шалтгаан болно гэсэн үг юм л даа.Тэгэхээр дээрх ярьсан шиг зүйлүүд байнга давтагдаад байвал шалтаг шалтгааныг нь арилгуулах хэрэгтэй.
-Хараал хариулга хийнэ гэсэн зар цөөнгүй байдаг. Хэн нэгэн нь санаатай бусдад хараал хийлгээд, түүнийх нь эсрэг дахин хараал хийнэ гэсэн үг үү?
-Яг ч тэгж ойлгож болохгүй л дээ. Хараасаа илүү цагаан хэл ам ихсэхээрээ хараал болчих гээд байдаг талтай. Цагаан хэл гэдэг чинь ер нь  атаа жөтөө шүү дээ. Тийм ч учраас бидний өвөг дээдэс хүнийг тэгтэл нь магтдаггүй байж. Хэл ам хараал болдог тухайд бол сэтгэл муутай, атгагдуу хүмүүс байдаг шүү дээ.Тийм хүмүүсийн хэлсэн үг, үйлдэл сөрөг үр дагаврыг бий болгох нь элбэг. Өөр өнцгөөс тайлбарлавал хүмүүсийн хэл ам таны гэрлэн бүрхүүлийг гэмтээж, муу муухайгаас хамгаалах чадваргүй болгоно гэсэн шг л дээ. Хамгаалалтгүй учраас өвчин зовлонд өртөмхий болдог. Ажиглаад байхад хар, цагаан хэл ам туссан хүмүүс ходоод, элэгний хорт хавдраар өвчлөх их байх шиг санагддаг шүү.
-Удахгүй шинэ жил гарах гэж байна. Шинийн 15-ны дотор заслаа хийлгэчихвэл жилээ даадаг гэдэг юм билээ. Үнэн болов уу?
-Ер нь жилийн заслыг хийлгэх шаардлагатай. Ялангуяа жил нь орж байгаа, мэнгэ нь голлосон, суудал хазгайдсан хүмүүс гарцаагүй хийлгэх хэрэгтэй. Эмч нар эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдахыг шаарддаг шүү дээ. Тэрэн шиг ер нь болж жилдээ нэг удаа зурхайчид хандаад, засал номоо хийлгээд хэвшчих хэрэгтэй л дээ.Яагаад гэвэл хүн байгаль,оршихуй, одод ртөнцтэй салшгүй холбоо хамааралтай. Дангаар оршдог нэгээхэн ч зүйл үгүй.
-Уучлаарай, бид шинжлэх ухаан техник технологийн эрин зуунд амьдарч байна. Хүний хувь заяаг тарни унших төдийгөөр өөрчилнө гэдэг үнэмшилтэй багатай санагддаг?
-Шинжлэх ухаан чинь өөрөө далдын хүчийг хүлээн зөвшөөрдөг болсон шүү дээ.Би цөөхөн шавьтай. Тэд маань гэгээрэлд тун ойртсон хүмүүс байдаг. Хүн төрөлхтөн өдөр тутмын аар саархан бодолдоо умбан  мөнхийн амьдралын агуу зүйлсийг анхаарах цаг завгүй л байна. Хүмүүс нас нөгчихөөрөө нөгөө ертөнц рүү сохор зоос ч авч явж чадахгүй. Гагцхүү энэ насандаа хуримтлуулсан бүхий л мэдлэг туршлага дараагийн төрөлд дамждаг гэдгийг хатуу санах хэрэгтэй. Хүмүүс үргэлж л завгүй байх юм даа.  
-Тэгээд хань ижил, үр хүүхэдтэй болох уу?
-Бололгүй яахав дээ. "Баярлалаа" гээд ирж байгаа хүмүүс олон байна. Зарим нь бүр би танаар засал хийлгээд хүүхэдтэй болсон. Одоо манай найзад туслаач гээд дагуулаад ирдэг юм. Олон жилийн турш жаргал зовлонг нь сонсч байгаад бүр ах дүү  болчихсон улс ч байна. Хааяа утасдаад “би нэг тийм юм хийх гэж байгаа. Танд дуулгачихаар бүтчихээд байдаг юм. Тэгж байгаад нэг очно оо” гэнэ шүү дээ./инээв/ Сүүлийн үед үздэг хардаг гэсэн улс олон болж. Гэхдээ ний нуугүй хэлэхэд зарим нь хүнд тус болох гэхээсээ илүүтэй өөртөө л ашиг олох гэж эрмэлзээд байх шиг. Уг нь тэгэх ёсгүй л юм байгаа юм. Түүнд л жаахан эмзэглэж явдаг даа.
-Санал нэг байна.Бидний урилгыг авч ярилцсан танд баярлалаа. Танаас тусламж хүссэн уншигчид маань ямар утсаар холбогдож болох вэ?
-9999-3289 дугаарын утсаар холбогдож болно оо.
Б.Долзодмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна