Хан Хэнтийгээс 17 аймгийн Алдарт уяач төрөхөөр боллоо

А.Тэлмэн
2015 оны 1-р сарын 28 -нд

Эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн “Сэцэн ханы хүлэг” МСУХ-ны ажлын албанд аймгийн Алдарт уяачид тодорхойлогдохоор 30 гаруй хүний материал ирснээс: Б.Алтанхуяг /Батноров/, Д.Лхамсүрэн, Л.Галбадрах, Х.Буянхишиг /Мөрөн/, С.Мөнх-Эрдэнэ, Р.Жаргалсайхан, Н.Батдорж /Баянхутаг/, Д.Эрдэнэхуяг /Баян-Овоо/, Ц.Базарсад /Биндэр/, С.Мөнхбат /Бор-Өндөр/, н.Цэвээндорж /Батширээт/, Д.Жалбаа, Д.Мижиддорж, С.Батзаяа /Баянмөнх/, У.Оюунгэрэл /Дэлгэрхаан/, Ж.Энхбаатар /Хэрлэн/, н.Амарбат /Галшар/ нарын 17 уяачид энэ цолыг олгохоор баталлаа.
Дашрамд дурдахад, “Сэцэн ханы хүлэг” МСУХ-ны оны шилдгүүдийг шалгаруулах арга хэмжээ уламжлал ёсоороо сар шинийн өмнө буюу 2015 оны хоёрдугаар сарын 15-нд зохион байгуулагдах бөгөөд энэ үеэр шинээртөрсөн аймгийн Алдарт уяачдадаа цол, тэмдгийг нь гардуулах юм.

У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна