“Жавхлант шаргын хурд" шинийн дөрвөнд болно

А.Тэлмэн
2015 оны 1-р сарын 19 -нд

Сүхбаатар аймгийн “Жавхлант шарга” МСУХ-ны тэргүүлэгчид өнөөдөр өглөө хуралдаж хаврын бүсийн уралдаануудынхаа товыг гаргалаа.
Тухайлбал, аймгийн аварга хүлэг шалгаруулах "Жавхлант шаргын хурд" хаврын бүсийн уралдаан хоёрдугаар сарын 22-нд буюу хаврын тэргүүн сарын шинийн дөрвөнд зохион байгуулагдахаар болжээ. Мөн аймгийнхаа сумдыг хойд, өмнөд бүс гэж хоёр хуваан бүсчилсэн бөгөөд аймгийн хойд бүсийн уралдааныг Түвшинширээ, өмнөд бүсийнхийг Онгон суманд гуравдугаар сарын 7-нд тус тус зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна