Аймгийн Алдарт уяач Д.Гомбосүрэн: 60 жил хурдан морины уяа тааруулж байна
А.Тэлмэн
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын хийморилог уяачдын түүчээ аймгийн Алдарт уяач Д.Гомбосүрэнгийн яриагаар үргэлжилж байна.
-Алдартын хурдан морьтой холбогдсон түүхээс яриагаа эхэлье дээ. Хэзээнэс хурдан хүлгийн уяа сойлгыг тааруулах болсон бэ?
-1954 оноос эхлэн хурдан морь уясан гэхээр 60 жил болж байгаа юмуу даа. Цэргийн алба хааж ирчихээд сумынхаа наадамд зургаан насны морь уяж байсан юмдаг. Түүнээс хойш наадам алгасаагүй ээ. Биднийг залуу байхад наадам одоогийнх шиг элбэг байсангүй. Гэхдээ сум орны наадам болгонд морины сүүл боож, уралдуулж байсан. Хамгийн анхны айргаа соёолон морь айрагдуулж амсч байлаа.
-Уяаны эрдмийн А үсэг заасан багш тань хэн бэ?
-Миний төрсөн ах Зана гэдэг хүн байсан юм. Ах маань мэддэг чаддагаа харамгүй хуваалцаж байлаа. Мөн манай нутгийн Ховоо, Дорж нарын зэрэг хүмүүсийн морийг би багадаа унадаг байсан юм. Тэгэхдээ тэр хүмүүсээс багагүй зүйлийг сурч мэдсэн. Тэгээд л амьдралын явцад наадмаас наадмын хооронд суралцаж явсаар өнөөдрийг хүрлээ дээ. Төвийн мундаг уяачидтай зүйрлэх аргагүй ч өөрийнхөө хэмжээнд арга туршлага хуримтлуулсан гэж боддог. Моринд нэг орсон хүн холдож чаддаггүй. Би нэг үе аж ахуйн алба хашиж, төлөвлөгөө нормд захирагддаг байсан ч завсар зайгаар морио уяад л байдаг байсан. Ер нь наадамд алгасч үзээгүй.
-Алдартын нэрийг дуурсгасан ямар ямар хурдан буянгууд байв?
-Олон л адуу байсан даа. Хээр морь байлаа, бас нэг буурал морь байлаа. Манай нэг хар ногоон буурал гүү байсны үр удмууд будандуу хар ногоон морьд сайн давхидаг байсан. Ах маань хамтрал, коммун гэж байхад хэдэн адуу авсан байдаг. Газар газраас ирсэн адуунууд юм гэнэ лээ. Тэдний үр удмууд сайхан давхиж байсан. Мөн хар дээлтийн халтар гэж сайхан хурдан азарга байлаа. Манай энд Лувсангийн Шарав гэж хурд ихтэй, сайн уяач байлаа. Тэр хүний зүүн хойно Хэнтийгээс авчирсан хонгор халзан азарга байсан. Түүний угшлаас авсан. Тэр хүнийг би дагаж нэлээн хэдэн жил морь уясан юм.
-Таныг залгамжлан уяж байгаа залуус бий биз дээ?
-Одоогоор морь уяж байгаа нь манай хүү Мөнхтүвшин л байна даа. Аймагт болон Өргөн суманд нааддаг. Өнгөрсөн жил Төв аймгийн Лүн суманд очиж их морь аман хүзүүдүүлсэн. Энд тэндхийн наадамд яваад зөндөө л айраг түрүү авлаа гэдэг юм. Мөнхтүвшингийн хүү бас уяна. Өнгөрсөн хавар аравдугаар анги төгссөн. Ач хүү маань сайн уях байх гэж боддог шүү.
-Урам хугалахгүй гэдэг итгэлтэй байна. Хурдыг олонтойгоо хэмээдэг. Гадагшаа гарсан давхиж байгаа ямар адуу байна?
-За би нэг их олныг ч зарж үрээгүй ээ. Манай хүү ноднин Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумаас харин хоёр адуу авав уу даа.
-Сэтгэлд хоногшсон сайхан наадмын дурсамжаар яриагаа өндөрлөвөл ямар вэ?
-Равжаа хутагтын 90 жилийн ой юм уу даа. Би ажилтай байгаад араас нь очсон юм. Хүүхдүүд түрүүлээд адуугаа аваад явсан юм. Тэгсэн соёолон үрээ айрагдсан байсан. Тэгэхэд л их сайхан санагдаж байлаа.
-Энэ мэтчилэн сэтгэлд хоногшсон сайхан дурсамжит наадмууд олон байх болтугай. Ярилцсанд баярлалаа. Урт насалж удаан жаргаарай.
"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна