Аймгийн Алдарт уяач И.Отгонбат: Манай бүлээс гурван Алдарт төрсөн
А.Тэлмэн
Эцгийн шийрийг хатаан хурдан хүлгийн уяа тааруулж яваа залуу Алдарттай уулзаж ярилцсанаа эрхэм уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1980 онд Завхан аймгийн Алдархаан сумын Аргалант багийн нутагт төрсөн бөгөөд хурдан хул мориороо одтой наадагч юм.
-Орон нутгийн ханасан цолонд харьцангуй эрт хүрсэн бололтой. Залуу Алдарт хэзээнээс хурдан хүлгийн уяа эвлүүлэх болсон бэ?
-Миний аав Ишгомбо гэдэг 30-аад жил адуу хариулсан хүн. Би таван настайгаасаа эхлээд 14 хүртлээ аавынхаа уясан морийг унаж, аймаг сумынхаа наадамд уралддаг байлаа. Цагаан шилтэй хээр морийг унаж 1990 оны аймгийн наадамд байна уу даа айрагдуулж байсан. Харин хар үрээ, борлог морь хоёрыг нь бага шиг наадам болон сумандаа түрүүлгэж айрагдуулаад л байдаг байсан. Эрдэнэхайрханд олимп гэж болоод тэнд хар үрээ аман хүзүүдэж, борлог морь маань дөрөв билүү, таваар ирж байсан юмдаг.
-Аавынхаа урмыг хугалахааргүй унаач явж. Тэгвэл хэдэн оноос эхлээд морь уях болсон юм бэ?
-1993 онд аав маань бурхан болоод, би 1996 оноос бие даан морь уясан юм байна. Тэр жил Завханмандал ойтой гээд тэнд очиж хул соёолонгоо таваар давхиулсан. Хул үрээ аавын минь унаган адуу л даа. Мандалын ойгоос хойш айрагдахгүй байж байгаад 2001 онд аймгийн наадамд аман хүзүүдсэн. Аав минь бидэнд гурван азарга адуу үлдээсэн. Түүнийг нь ах нартайгаа нийлж уяж сойн хурдлуулж, гурван аймгийн Алдарт уяач цолтон төрөөд байна. Бид эцэг эхээс 14-лээ, долоон хүү, долоон охин. Тэднээс гурав нь морь уядаг.
-Гурвын гурван Алдарт төрөхийг бодоход аавын тань үлдээсэн адуу хурдан л байна даа?
-Тиймээ. 2001 онд аймгийн Алдарт уяач цолыг аавд маань нөхөн олгосон. Нэг ах маань бас аймгийн Алдарт уяач. Би өнгөрсөн жил аав ах хоёрынхоо цолонд хүрсэн.
-Отгонбат Алдартын одтой хийморьтой наадсан он жилүүд хэзээ байв?
-2004 он юмуу даа. Тэр жил хул үрээгээ аймгийн наадамд гуравлуулаад, давхар уяагаар 8-р сарын 1-нд Говь-Алтай аймагт болсон бүсийн уралдаанд аман хүзүүдүүлсэн. Мөн тэр жил шиг санагдаж байна. Отгон сумын ой болж, тэнд хул үрээгээ аман хүзүүдүүлээд, хүрэн азарга түрүүлгэсэн.Тэгээд хойшоо Яруу сумын 80 жилийн ойд хүрэн азаргаа аман хүзүүдүүлээд, хул үрээгээ гуравлуулсан. Тэр жил хул үрээ маань уралдсан болгондоо айрагдаж байсан.
-Дөрвөн ч удаа айрагдсан юм байна?
-Тэгсэн. Түүний төрсөн ах нь хул морь нь аймгийн наадамд аман хүзүүдэж байсан. Ах дүү хоёр их хурдан адуу л даа. Говь-Алтайд аман хүзүүдэхэд газар газрын 400-гаад хурдан үрээ мордож байсан. Тэгэхэд манай Завханаас арваад уяач яваад, Сантмаргацын хоёр үрээ айрагдаж, манайхан их сайхан наадаж байсан юм. Тэр том наадамд хул үрээгээ айрагдуулчихаад “аав минь амьд сэрүүн байсан бол хүүгээрээ бахархаж байгаа даа” гэж бодсон.
-Жил бүр Засгийн газрын тогтоолт бүсийн уралдаанууд болж байна. Тэдгээрт оролцож байгаа юу?
-Ховд аймагт болсон баруун бүсийн уралдаанд явсан ч морьд маань бодож байсанчлан сайн давхиагүй. Аймагтаа болсон “Очирваанийн хурд-2009” уралдаанд хул морь, хүрэн морь хоёроо давхиулсан. Нэг нь 10 гаргаж, нөгөө нь 30-аадаар ирнэ лээ. Морь сайн байвал энд тэндхийн томоохон наадмуудад оролцохыг л боддог.
-Аавын тань адуу хурдан ч цус сэлбэн сайжруулах ёстой. Энд тэндээс адуу авч байна уу?
-Зүүн талаас нэг үрээ, хойноос бас нэг эрлийз морь авсан. Зүүн талаас авчирснаараа азарга тавьчихаад л харж байна.
-Залуу Алдартын цаашдын уралдаануудад амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл №54
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна