Дүнжингаравын тов гарлаа

А.Тэлмэн
2015 оны 1-р сарын 16 -нд

ММСУХ-ны тэргүүлэгчид өчигдөр орой хуралдлаа. Тэд 2015 оны бүсийн уралдаануудын талаар хэлэлцэж тов гаргасан байна. Тухайлбал, жилийн өнгийг тольддог “Дүнжингаравын хурд” уралдаан хоёрдугаар сарын 22-нд буюу хаврын тэргүүн сарын шинийн дөрвөнд,  мөн Дорноговь, Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд дараагийн хаврын бүсийн уралдаанууд хоёрдугаар сарын 28-нд буюу шинийн 10-нд тус тус зохион байгуулагдахаар болжээ.
Харин зуны бүсийн уралдаануудын тухайд зүүн бүс Сүхбаатарт, говийн бүс Өмнөговьд, төвийн бүс Өвөрхангайд, хангайн бүс Булганд, баруун бүс Увс аймагт тус тус зохион байгуулахаар шийдвэрлэж ММСУХ Засгийн газарт санал оруулахаар болжээ. Мөн НМСУХ-оос зохион байгуулдаг Хангарьд уралдааныг бүсийн статустай болгох талаар ярилцаж, тавдугаар сарын 30, 31-ний үеэр зохион байгуулахаар товлосон байна. Түүнчлэн 2015 онд ММСУХ-ны 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойн нэрэмжит Боржигон уралдааныг Төв аймгийн Баянжаргалын суманд наймдугаар сарын 8, 9-ны өдрүүдэд зохион байгуулахаар ярилцжээ.

У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна