Сумын Алдарт уяач Э.Пүрэвлхам: 2014 он Хутаг-Өндөрийн уяачдын хувьд бахархал дүүрэн сайхан жил байлаа

2015 оны 1-р сарын 06 -нд

Булган аймгийн Хутаг-Өндөр сумынхан түүхт 90 жилийн ойгоо 2014 онд тэмдэглэсэн билээ. Тус сумын “Хутаг-Өндөрийн хурд” МСУХ-ны тэргүүн, сумын Алдарт уяач Э.Пүрэвлхамын ярилцлагыг хүргэж байна.
-Манлай Вангийн нутаг түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэлээ. Баяр наадмын сонин сайхнаас манай уншигчидтай хуваалцаач?
-Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 90 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Ойн баяр наадамд Булган, Хөвсгөл, Орхон, Архангай зэрэг аймгийн уяачид ирж оролцон нэг насанд дунджаар 100 гаруй морь уралдаж, Хутаг-Өндөрчүүд маань 12 айраг, түрүүг нь авсан.
-Нутгийн дэвжээгээ хамгаалж амжилттай нааджээ?
-Тиймээ, манай сум эрт үеэсээ хурдтай гэгддэг байсан. Дээр нь сүүлийн үед манай уяачид адуугаа их чанаржуулж байгаа. 2004 оноос хойш зүүн талаас их олон адуу зөөсөн. Мөн хил залгаа Хөвсгөл аймгийн Тариалан сумын адуу их сайжирч тэр хэмжээгээр манайхны адууг сүлж байна.
-Ойдоо хэрхэн бэлэг барьсан бол?
-Бидний зүгээс хурдан морины уралдаанаа ямар нэг будилаангүй зохион байгуулах нь ойдоо барьж буй хамгийн том бэлэг хэмээн үзэж, 30 метр өргөнтэй гарааны төхөөрөмж шинээр хийн, уралдаанч хүүхдийнхээ амь нас аюулгүй байдлыг хангах үүднээс хамгаалалтын хувцас хэрэгслээр бүрэн хангах асуудал дээр хяналт тавьж ажилласан. Мөн уралдсан морьдын бай шагналыг шударга тэгш хүртээх тал дээр нэлээд анхаарсан.
-Шударга тэгш ээ...?
-Зарим уралдааны түрүү морины бай маш өндөр хэрнээ дараа дараагийн, ялангуяа айрагдаагүй морьдын бай харьцангуй бага байдаг шүү дээ. Үүнд уяачид маань сэтгэл хангалуун бус байдаг учраас тэр тал дээр хяналт тавьж, нас болгоны эхний 30 морийг барьж, түрүүлж айрагдсан морьдыг 500.000-1.3 сая, 6-10 хүртлэх морьдыг 300.000, 11-15 хүртэл морьдыг 200.000 хүртэл төгрөгөөр мялаасан. Би буруу санаагүй бол хурдан морины уралдааны бай шагналд нийт 60-аад сая төгрөг зарцуулсан байх шүү.
-Уяач олонтой юу?
-Албан ёсны бүртгэлтэй 130 гаруй уяач бий. Манай сумаас МУ-ын Алдарт уяач цолтон нэг төрсөн нь “Тамирын хурд” хангайн бүсийн уралдаанд хүрэн морио айрагдуулж байсан Дэмбэрэлийн Дэлгэрбаяр юм. Аймгийн Алдарт уяач цолтой 27-28 хүн бий.
-Сумын Алдарт уяачид?
-Сумын цолтой уяач олонтой шүү. Мөн дээхнэ үед амжилт гаргаж байсан өдгөө амьд сэрүүн байгаа Хүлэгч уяач Маналжав гэж сайхан буурал байна. 1990-ээд оны үед аймгийн баяр наадмаас олон айраг, түрүү авч байсан сайн уяач. Мөн 2001 онд сумын МСУХ-г хэсэг нөхдийн хамт үүсгэн байгуулж байсан.
-Гиннесийн уралдаанд оролцсон амжилтаараа хичнээн хүн аймгийн Алдарт уяач болсон бэ?
-Манай сумаас тэр болзлын дагуу хараахан шинэ цолтнууд төрөөгүй ээ. Харин морьтон түмний бахархал болсон тэрхүү түүхэн үйл ажиллагаанд бид 11-үүлээ оролцож, нутаг усныхаа нэрийг өргөсөн.
-Бидний яриа хоёр оны зааг дээр өрнөж байна. Тун удахгүй шинэ он гарна. Өнгөрөгч 2014 оныг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Улиран одож буй 2014 он Хутаг-Өндөрийн уяачдын хувьд бахархал дүүрэн сайхан жил байлаа. Манай сумын уяач Б.Дамдинбазар “Дүнжингаравын хурд-2014” хаврын бүсийн уралдаанд хээр соёолонгоо айргийн тавд хурдлуулсан бол аймгийн МСУХ-ны тэргүүн манай сумын уугуул Ж.Бат-Эрдэнэ улсын наадам болон хангайн бүсийн уралдаанд ногоон үрээгээ тус тус айрагдуулж, сум орон нутгийнхаа нэрийг дуурсган бахтай сайхан наадсан. “Хутаг-Өндөрийн хурд” МСУХ маань уяачдын үзүүлсэн амжилт болон ажил үйлсээрээ тэргүүлж 2010, 2011, 2013 оны аймгийн МСУХ-ны тэргүүний салбараар шалгарч байсан. 2010, 2012 онд аймгийн чанартай бага гурван насны морьдын уралдаанууд, 2011 онд аймгийнхаа хойд бүсийн уралдааныг амжилттай зохион байгуулсан. Өнөө жилийн хувьд ч гэсэн бид сумынхаа баяр наадмаас 12, аймгийн наадмаас дөрвөн айраг, түрүү хүртсэн. Мөн “Бишрэлт гүний хурд”-аас нэг, “Ирээдүйн түмэн эх Булганхангай” аймгийн чанартай уралдаанаас хоёр нийтдээ 14-15 айраг, түрүүтэй аваад байна.
-Тэргүүн өөрөө хэрхэн наадав?
-Сумынхаа 90 жилийн ойн баяр наадамд ногоон хязаалангаа аман хүзүүдүүлсэн.
-Ер нь хэдий үеэс хурдан хүлгийн уяа тааруулж байгаа вэ?
-Миний хувьд 2004 оноос эхлэн хурдан морь сонирхон уяж, Сүхбаатар аймгийн Асгат, Халзан, Мөнххаан, Дарьганга, Сүхбаатар болон Дорнод аймгийн Хөлөнбуйр зэрэг сумаас 60-аад тооны адуу авсан. Халзан сумын харьяат Ах дүү гурван Алдартын нэг аймгийн Алдарт уяач Рагчаагийн Мөнхтөрийн адуунаас нэлээд авсан. Тэднийхээс авсан адуунууд сайн давхиж байна. Өнгөрсөн жилээс төлүүд нь давхиж байна. Дээрээс нь цаг үеэ дагаад шинэ цагийн адуутай болсон. Өнгөрсөн жил Араб эцэгтэй, тойруулга эхтэй нэг даага авсан. Мөн эрлийз азарганууддаа гурван гүү гишгүүлсэн. Ирэх жилээс төл нь гарах байх.
-Анхны айраг, түрүүгээ хэдэн оны ямар наадмаас хүртэж байв?
-2009 оны сумын наадамд бор азарга маань хязааландаа түрүүлж амжилтын гараагаа эхэлж байлаа. Түүнээс хойш бор азаргаараа олон жил амжилттай наадаж байна.
-Цолтой юу?
-Сумын Алдарт уяач цолтой. Одоогийн байдлаар аймгийн баяр наадмаас долоон айраг, түрүү хүртээд байна. Миний морьдын уяаг манай хүргэн Ганбат маань тааруулдаг. Бид хоёр 2007 оноос хойш аймгийн баяр наадмаас 17-18 айраг, түрүү хүртээд байна.
-Хурдан тууртын босоо цагаан хийморь өнө мөнх ивээх болтугай. Ярилцсанд баярлалаа.
Б.Долзодмаа

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8 цагийн өмнө Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Өчигдөр, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
Сэтгэгдэл бичигдээгүй байна