Хөвсгөл аймгийн “Дэлтэй Цэнхэр” МСУХ-ны 2014 оны онцлох үйл явдлууд
Наранхүү
1. Дэлтэй цэнхэр МСУХ-ны санаачилгаар Монгол Улсын Засгийн Газрын тогтоолтой Монголын төр шашны нэрт зүтгэлтэн Жалханз хутагт С.Дамдинбазарын мэндэлсний 140 жилийн ой, хангайн бүсийн даншиг наадам “Хотогойдын хурд-3” наадмыг Мөрөн хотноо 2014 оны долдугаар сарын 25-26-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
2. Үндэсний их баяр наадам, АХ-ын 93 жилийн ойн хурдан морины уралдааны адуун сүргийн манлай азарганы уралдаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат, аймгийн Алдарт уяач Түдэндоржийн Болдбаатарын хурдан халиун аман хүзүүдэж Хөвсгөл төдийгүй монгол түмний хийморийн магнайг тэнийлгэсэн үйл явдал боллоо. Энэ нь Хөвсгөл аймгаас 2003 онд аман хүзүүдсэн Ц.Даваасүрэнгийн Тожин ногоон азарганы амжилтыг 11 жилийн дараа давтсан амжилт байлаа.
3. Монголын төр шашны нэрт зүтгэлтэн Жалханз хутагт С.Дамдинбазарын мэндэлсний 140 жилийн ой, хангайн бүсийн даншиг наадам “Хотогойдын хурд-3” наадмын хурдан морины уралдаанд “Дэлтэй Цэнхэр”-ийн уяачид хоёр түрүү, 12 айраг хүртэн бахдам амжилтын эзэд боллоо.
4. Монголын төр шашны нэрт зүтгэлтэн Жалханз хутагт С.Дамдинбазарын мэндэлсний 140 жилийн ой, хангайн бүсийн даншиг наадам “Хотогойдын хурд-3” наадмын хурдан морины уралдаанд МУ-ын Алдарт уяач Гордоогийн Доржпүрэвийн Саран хүрэн азарга нь түрүү магнайд хурдалж, мөн уяачийн уясан хязаалан, шүдлэн насны морьд айрагдсан нь Хөвсгөл нутгийн адууны хурд шандсыг бахдан гайхуулсан үйл хэрэг юм.
5. “Дэлтэй Цэнхэр” МСУХ нь 2014 оны тавдугаар сарын 30-31-нд ММСУХ-ны дүрмийн дагуу тайлангаа нэгтгэн хэлэлцүүлж бүтэц бүрэлдэхүүний шинэчлэлт хийн аймгийн МСУХ-ны тэргүүлэгчдэд сум бүрийн төлөөллийг оруулахаар шийдвэрлэж холбогдох тогтоол шийдвэрүүдийг батлан гаргалаа.
6. Монголын төр шашны нэрт зүтгэлтэн Жалханз хутагт С.Дамдинбазарын мэндэлсний 140 жилийн ой, хангайн бүсийн даншиг наадам “Хотогойдын хурд-3” наадмын хурдан морины уралдааны хоёр түрүү, 12 айргаас нэг түрүү, зургаан айраг буюу нийт амжилтын 50 хувийг Тариалан сумын МСУХ-ны гишүүн уяачид хүртлээ.
7. Монголын төр шашны нэрт зүтгэлтэн Жалханз хутагт С.Дамдинбазарын мэндэлсний 140 жилийн ой, хангайн бүсийн даншиг наадам “Хотогойдын хурд-3” наадмын хурдан морины уралдааны дэлгэрэнгүй цуваа, ивээн тэтгэгчид, зохион байгуулагчид, айраг түрүү хүртсэн уяачдын ярилцлага зэргийг багтаасан “Дэлтэй Цэнхэр” нэртэй 10 нүүр бүхий сонин анх удаа хэвлэгдэн гарлаа.
8. “Дэлтэй Цэнхэр” МСУХ-ны ажлын төлөвлөгөөнд багтсан хаврын бүсийн уралдааныг хоёр удаа, “Их-Уулын хүлэг” МСУХ-тай хамтран зохион байгуулсан бол “Шилдэг хүлэг-2014” бага насны морьдын уралдааныг Мөрөн суманд, “Ирээдүйн Түмэн эх” хурдан дааганы уралдааныг Бүрэнтогтох сумын МСУХ, “Жалханз хутагт” сантай хамтран амжилттай зохион байгууллаа.
9. “Дэлтэй Цэнхэр” МСУХ нь хуваарьт уралдаанууд болон зохион байгуулсан ажлын тайлан мэдээг үндэсний спортын цахим сүлжээнд ”Хийморь”, “Тод магнай” сайт тогтмол нийтлүүлж ирсэн төдийгүй холбооны ажлын албанаас 2014 оны шилдэг есөн азарга, их насны морьдыг тодруулан эрэмбэллээ.
Оны шилдгүүд
Оны шилдэг салбар холбоо: Б.Гантулга тэргүүнтэй Тариалан сумын МСУХ
Шилдэг уяач: МУ-ын Алдарт уяач Гордоогийн Доржпүрэв
Шилдэг уралдаанч: Аймгийн Алдарт уяач Т.Болдбаатарын халиун азаргыг унаж АХ-ын 93 жилийн ойн их баяр наадамд аман хүзүү, “Хотогойдын хурд-3” наадамд айргийн гуравт, Хэнтий аймгийн наадамд түрүүлсэн амжилтаар Батжаргалын Ганхүү,
Аймгийн Алдарт уяач Мөнхөөгийн Бат-Очирын халтар азаргыг унаж “Хотогойдын хурд 3” наадамд айргийн дөрөв, аймгийн болон бүсийн уралдаанд амжилттай уралдсан амжилтаар Түмэн-Өлзийн Чойдогжамц нар тус тус оны шилдгүүдээр шалгарлаа.
“Дэлтэй Цэнхэр” МСУХ-ны ажлын алба
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна