Аймгийн Алдарт уяач Д.Дорж: Тэр том наадмын хишгийг чамлавал алдас болно


Ардчилсан хувьсгалын дараах анхны томоохон наадам Монголын Нууц Товчооны 750 жилийн ойг уяачид одоо хэр нь дурсан ярих дуртай байдаг. Монгол түмэн үндэс угсаа, хэл соёл, өв уламжлалаараа бахархан бахдаж нэгдэж чадсан тэрхүү түүхт наадамд хурдан цавьдар азаргаа айргийн дөрөвт хурдлуулж байсан Төв аймгийн Баяндэлгэр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дашийн Доржийг уншигч тантай уулзуулж байна.
-Ардчилсан Монгол Улсын анхны том наадам Монголын Нууц Товчооны 750 жилийн ойд цавьдар азаргаа айргийн дөрөвт хурдлуулж байсан. Тэрхүү баярт мөчийн дурсамжаар яриагаа эхэлье?
-Миний амьдралын баяр жаргалтай мөчүүдийн нэг дээ. 1990 оны наймдугаар сард болсон тэрхүү наадамд манай сумаас Нүрзэд, Цэрэндорж нарын ахмад уяачид явсан юм. Би Цэрэндорж гуайтай нэг гал болж очсон.Цэрэндорж гуай Хэнтий аймгаас ирсэн хүн л дээ. Цуг явсан буурал уяачдын маань буян хишиг, сум орон нутгийн ард түмний маань сүүн сэтгэл, залуу насны аз хийморь энэ бүхэн ивээж би тэр том уралдаанд цавьдар азаргаа дөрвөөр, даагаа 12-оор давхиулан сайхан наадаж байсан юм. Мөн тэр наадамд манай сумын Загдхорлоо гэдэг хүн их насны хээр морьтой очиж, хоёр тасарч уралдахад сүүлийнх хэсэгт нь хээр нь айрагдаж байсан юм.
-Азарга, их морь айрагдуулсан юм байна шүү дээ?
-Тэгсэн. Манай сумынхан сайхан наадсан.
-Их өтгөн наадам болсон гэдэг?
-Өө, замгүй өтгөн наадам болсон. Хүн, морь, мал, мотоцикль гээд ёстой нөгөө түм түжигнэж, бум бужигнасан гэдэг нь л болж байсан санагддаг юм. Тэр үед мотоцикльтой хүн харьцангуй цөөн байж дээ. Нууц товчооны ойн дараа намар есөн сарын нэгэнд Эрдэнэ суманд Гэсэрваань Алдартын мялаалга наадам болоод сумандаа гурвалсан даага маань хорь гаргаж давхисан байсан.
-Улсын бүсийн статустай наадмын анхны айргийг авчирсан цавьдар азарганыхаа талаар манай уншигчдад танилцуулаач?
-Миний тэр цавьдар азарга эцэг талаасаа яривал Сүхбаатар аймгийн адуу болох юм шиг байгаа юм. Би бас сайн мэдэхгүй ээ, тэгж л ярьдаг юм. Галшараас Нацаг гэдэг хүн нэг буурал азарга авчраад манай сумын Базарсад гэдэг хүнээр маллуулж байсан юм билээ. Тэгэхэд нь тэдний нэг хүрэн гүүг хураагаад гарсан төл нь миний цавьдарын эцэг хээр азарга байгаа юм.
-Хээр азаргыг нь та авсан юм уу?
-Үгүй ээ. Манай хадам аав Доржпалам гэж хүн өртөө адуу хариулдаг байсан юм л даа. Тэгсэн долоон сарын сүүлээр цавьдар унаганы эхийг хээр амьтан идчихсэн юм билээ. Аав өнчин унагыг нь авч үлдээд, даага болох жил нь манай том хүүгийн сэвлэгний мялаалганд ирэхдээ бэлэглэж байсан юм. Цавьдар азарга манайх болсон түүх энэ байгаа юм. Тэр жилээ дааганд нь уях гэсэн өнчин юм болоод хариугүй жаахан юм байсан л даа. Тэр үед одоогийнхтой адилхан тариа будаа гэж байсангүй. Амыг нь мэдүүлж, сайхан номхруулаад л өнгөрөөсөн юм.Тэгээд дараа жил нь шүдлэнд нь алдчихаад нэлээд шогшиж байж олсон шүү.
-Тэр жилээ бас уяагүй юм уу?
-Уяагүй ээ. Хязаалангаас нь сайтар сургаад соёолонгоос нь эхэлж уяад Сүрэнчимэг гэдэг охиноор унуулсан юм.Тэгсэн тавд явж байгаад машинуудын гэрлээс үргэж давхиад зургаалчихаж байсан. Тэрнээсээ хойш зодог тайлтлаа айраг, түрүү алдаагүй ээ хөөрхий.
-Хэд хүртлээ уралдсан бэ?
-Хамгийн сүүлд 15-тай азарга уралдаж байсан.
-МНТ-ны 750 жилийн ойд хэдтэй азарга айрагдаж байсан бэ?
-Аравтай байсан санагдаад байна. Сумандаа түрүүлчихээд л очсон юм шүү дээ. Миний цавьдар азарга чинь сумандаа зургаа түрүүлж, олон удаа айрагдсан адуу. 750 жилийн ойд уралдахаас өмнө зарим хүмүүс мордуулаад дэмий байхаа л гэж байсан.
-Яагаад тэр вэ?
-Наадмын өмнө гурван сунгаа болж, эхнийхэд нь гайгүй дээгүүр давхисан юм. Тэгэхээр нь би азаргаа хайрлаад дараагийн сунгаанд нь жаахан татуулчихсан юм. Тэгээд наадамд мордуулах гээд аваад очсон хэдэн өвгөчүүл харчихаад “уг нь сайхан л амьтан байна. Гэхдээ энэ удаа уралдаад дэмий байхаа” гэж байна. Тэр үед наадам олон байсангүй.Давхар уяан дээр юуг анхаарах ёстойг мэдэхгүй. Залуу ч байж. Тэгээд яахав цуг явсан Цэрэндорж гуайгаасаа л асуулаа даа. Тэгсэн “за миний хүү чи азаргаа юу гэж бодож байна. Сум орон нутагтаа бол олон түрүүлж айрагдсан даа” гэж байна. Тэгэхээр нь би “давхар уяагаар уралдуулж байгаагүй болохоор сайн мэдэхгүй юм. Гэхдээ иймэрхүү байхдаа сумандаа айрагдчихаад л байдаг юм” гээд үнэнээ хэллээ. Тэгсэн өвгөн “суманд бол чи дархан айрагтай л даа. Давхар уяа гэдэг нь жаахан тиймхэн юм” гэж байна. Ингээд “чи өөрөө л мэд” гэж байх шиг болохоор нь шөнө хоолыг нь тааруулж хоночихоод өглөө нь хөтлөөд явлаа даа. Замд улсад хонгор азаргаа айрагдуулж байсан Василь гуай, Баяжаргалангийн Дагвадорж нар азаргаа мордуулчихаад буцаж явахтай таарч, “Василь ахаа азарганы маань олмыг чангалаад өгөөч. Би унтчихжээ” гээд үнэнээ хэллээ. Василь гуай олмыг нь үзчихээд “таарсан байна. Азарга чинь их сайхан болчихсон байна” гэж байна. Тэгэхээр нь би хүүхдэдээ “За миний хүү азаргаа болж өгвөл тавд л явуулаад байгаарай. Явахгүй бол яахав” гэж захиад нутгийхнаа бараадаад үзэгчдийн адаг руу ороод суучихлаа. Узель сонсч байсан нэр нь нэг гараад дахиж дуулдсангүй. “За за ингээд өнгөрсөн юм байхдаа” гэж бодоод сууж байтал Ухаа худаг руу урууддаг жаахан товгор дээгүүр яг тав дээр гараад ирлээ шүү. Тэгээд нутгийнхантайгаа “Ямар ч байсан энэ хүртэл тав дээр гараад ирлээ. Одоо уул усандаа залбираад аз мэдэж дээ гээд л хүлээж байхаас” гээд ярьж суусан дөхөөд ирлээ шүү. Тэгэхээр шүгэлдээд тавьчихсан ганц хөдлөөд л дөрөв рүү орчихсон. /инээв/
-Шүгэл ямар учиртай байхав?
-Эзнийхээ дууг таньж байгаа юмуу даа. Ер нь шүгэлдэнгүүт урагшилдаг юм.
-Хүний сэтгэл ханах биш. “Хүүхдэдээ заавал тав гэлгүй явахаар бол явуулж байгаарай” гэдэг байж гэсэн бодол төрсөн үү?
-Үгүй, үгүй. Тэр том наадмын хишгийг чамлавал алдас болно. Тэр чинь зөвхөн Доржийн биш Баяндэлгэрчүүдийн амжилт шүү дээ. Тэр утгаараа уул, усандаа залбираад баярлаж суусан. Эргээд санахад нутгийн сайхан буурал уяачдынхаа магнайг тэнийлгэж тийнхүү хийморьтой наадсан нь юу юунаас илүү эрхэм байж. Одоо бол би сумынхаа хамгийн ахмад уяач нь байх шүү.
-Цавьдар азарганы төлүүд эцгийн шийрийг хатаан хурдалж байна уу?
-Төл цавьдар азарга нь бас их сайн давхисаан. Өвлийн наадамд ганц нэг түрүүлсэн байх, зуны наадамд бол олон айрагдсан даа. Одоо төлийн төлүүд нь сумандаа түрүүлж айрагдаад л байна. Энхбаяр гэдэг залууд байгаа нэг азарга их хурдан байсан. Үр төл нь ч хурдан байгаа дуулдана лээ. Бас нэг хүрэн халзан азаргаа соёолонд нь Зинамэдэр гэдэг хүнд зарсан. Тэрний төлүүд ч гэсэн сайн давхиж байгаа гэнэ лээ. Ер нь миний цавьдар азарганы төлүүд хаа очсон газраа хурдлаад байгаа дуулддаг шүү.
-Одоо ч гэсэн цавьдарынхаа төлүүдээр азарга тавьж байгаа юу?
-Саяхнаас азаргаа Араб цустай үрээгээр сольсон.
-Шаггүй унаач байсан байх хэмээн таамаглаж байна?
-Бие багатай болохоор олон жил хурдан морь унасан.1966 он байхаа, нэг их үерын жил хуучнаар Архустайн сангийн аж ахуй буюу одоогийн Эрдэнэ сумын наадамд морь уналаа. Ус ихтай ширүүн бороо ороод явахын эцэсгүй болж, эмээлээ дээгүүрээ нөмрөөд бороо өнгөртөл хүлээж байгаад явсан наадам ер санаанаас гардаггүй юм. Хүүхэд юм болохоор тэр их уснаас айлгүй яахав дээ.
-Тэгээд хэдээр давхисан бэ?
-Айрагдаагүй ээ. Би олон хүний морь унаж, олон ч айраг, түрүү айраг авсан даа. Эрдэнэ сумын “Туяа” нэгдлийн адуунаас 10 даага сургавал 11 дэхээ өөрөө авдаг байсан юм. Тэгж өөрийн гэсэн үрээтэй болж л байлаа. Ер нь багийн л моринд сонирхолтой хүүхэд байж дээ. Харин уях сойхын тухайд бол Доржпалам гэдэг айлын хүргэн болоод хадам аавыгаа дагаж ганц нэг юм оролдож эхэлсэн дээ. Би захиргааталтын үед жолооч хийж байсан хүн. Амралтаа наадам дөхүүлж аваад наадамд морио уралдуулдаг. Чөлөө өгдөггүйгээс болоод аймаг, улсын наадамд явж чадаагүй дээ. Одоо бол хаашаа ч гарч уралдсан сайхан болж дээ.
-Хэдий тийм ч орон нутагтаа ханасан цолтой юм байна?
-Хурдан тууртын буянаар аймгийн Алдарт уяач гэдэг цолыг авсан. Өнөөдөр бас хурдан морины буянаар төрийнхөө ордонд орж, “Тод магнай” сэтгүүлдээ ярилцлага өгөөд сууж байна. Энэ бол морь уясны л ач шүү дээ.
-Хүүхдүүд залгамжлан морь уяж байна уу?
-Хоёр хүргэн уяна аа. Хүү уяхгүй байна. Газар тариалан гээд л явчих юм. Алсдаа яах юм байгаа юм.
-Бидний урилгыг хүлээн авч сайхан хууч дэлгэсэн танд баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай.
-Та бүхний ажилд амжилт хүсье.
Б.Долзодмаа


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна