“Сонин хангайн хүлэг” МСУХ-ны тэргүүн, сумын Алдарт уяач Р.Батбаяр: Манай уяачид төрийн наадмаас 26 айраг түрүү авсан


Төв аймгийн Угтаалцайдам сумын 90 жилийн ойн баяр наадамдаа "Сонин хангайн хүлэг" МСУХ-ныхон ямар амжилт гаргасан болон холбооны талаар тэргүүн, сумын Алдарт уяач Р.Батбаяртай ярилцлаа.
-90 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр боллоо. Сумынхаа ойд “Сонин хангайн хүлэг” МСУХ-ныхон ямар бэлэг барьсан бэ?
-Бид сумынхаа 90 жилийнхээ ойд олон зүйлээр бэлэг барьсан. Жишээлбэл, ойн баяр наадмын хурдан морьдын уралдааныг будилаангүй болгох үүднээс 50 метр өргөнтэй гарааны төхөөрөмжтэй болж, “Сонин хангайн хүлэг” МСУХ-ныхоо гишүүд, уяачид, морь сонирхогчдынхоо дэмжлэгтэйгээр АХ-ын 48, 49 жилийн ойгоор айрагдаж, түүхт 50 жилийн түрүүлсэн МУ-ын 28 дахь Алдарт уяач Мөрзэвэгийн Сияннямбуугийн алдарт хонгор морины хөшөөг бүтээсэн. Энэхүү хөшөө нь боржин чулуун суурьтай. Түүн дээрээ нэг талд нь морь уургалж байгаа адуучныг, нөгөө талд нь жаргалын найман морийг дүрслэн сийлсэн. Мөн хандив өргөсөн уяачдынхаа тамгыг мөнхөлж сийлбэрлэснээрээ онцлог болсон байх. Хонгор морины хөшөөг уран барималч Энхтөр, суурийг нь барималч сийлбэрч О.Мягмарсүрэн нар хийсэн.
-Нууц биш бол ямархуу өртгөөр бүтсэн бэ?
-31 сая төгрөгөөр бүтсэн. Хөшөөний нээлт 7 дугаар сарын 10-нд болж, их насны морь уралдуулсан даа.
-Ямартаа ч сумынхаа нэрийг дуурсгасан хурдан хүлгээ мөнхжүүлж, гарааны төхөөрөмжтэй болж?
-Тэгсэн. Мөн морь барианы болон шүдэлгээний газрыг шинэчиллээ.Ойн хүрээнд хийж хэрэгжүүлсэн өөр нэгэн томоохон алхам бол уралдаанч хүүхдүүдийнхээ амь нас аюулгүй байдлыг хамгаалах үүднээс нас бүрийн эхний 50 морийг унасан хүүхдэд хамгаалалтын хувцас, малгайг бэлэглэсэн явдал юм.
-Сайхан санаа байна.Гэхдээ уралдааны замд гарахаас нь өмнө хяналт тавьсан юм байгаа биз дээ?
-Тавилгүй яахав. Унаач хүүхдүүдээ 100 хувь даатгалд хамруулж, уралдааны замд гарахаас нь өмнө хуульд заасан насанд хүрсэн эсэхэд болон хамгаалалтын хувцас өмссөн эсэхэд хяналт тавьсан. Товчхондоо гурвалсан гэрээ хийсэн хүүхдүүдийг л уралдааны замд гаргасан.
-Уяач, эцэг эх... гурав дахь хэн байхав?
-Уралдаанч хүүхэд өөрөө ямар нэг дарамт шахалтгүйгээр сайн дураараа морь унаж байгааг илэрхийлсэн гэрээ юм. Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах хүрээнд хийгдсэн өөр нэгэн ажил бол номерийг давтан олгоогүй.
-Нутгийнхаа морьдыг машинаар мялаахаас эхлээд уралдааны бай шагнал харьцангуй өндөр дуулдсан?
-Нас бүрийн уралдаанд хамгийн дээгүүр давхисан нутгийн уяачийн морийг нутгийн түрүү мориор тодруулж ачааны портер машинаар байлсан.
-Харин гаднаас ирсэн морь түрүүлбэл...?
-Түрүүлж айрагдсан морьдыг 1-2 сая байлсан. Энэ дашрамд хэлэхэд сайны хажуугаар саар гэгчээр ивээн тэтгэгчээр оролцохоор амласан зарим аж ахуйн нэгжүүд хандиваа өгөлгүй хүндрэл учруулсан тал бий.Харин бид боломжоороо асуудлыг зохицуулсан.
-Сум орон нутгийнхаа ойд дэмжлэг үзүүлсэн аж ахуй нэгжүүд бий биз дээ?
-Байлгүй яахав. Ж.Баттулга захиралтай “Акума Эрин” ХХК, С.Алтанхуяг захиралтай “Esso” ХХК, Ж.Мягмарсүрэн эрхлэгчтэй “Өдрийн сонин”, Б.Ганбаатар захиралтай “Auto Oil” ХХК Lux Oil, С.Урантогос захиралтай “Уушиг хайрхан” ХХК, Б.Сүрхийсайхан, О.Оюунсүрэн захиралтай “UB auto center”, Энхболд захиралтай “Чонос-Эмбо” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд болон МУ-ын Гавьяат багш Зулын Сунрав, Угтаалцайдам сумын мянгат малчин, сумын Алдарт уяач Л.Хишигсүрэн, сумын Алдарт уяач Б.Чинсэрээ, ахмад тариаланч Цогтын үр хүүхдүүд, инженер Ш.Цагаанхүүгийн үр хүүхдүүд, Данжингийн үр хүүхдүүд ивээн тэтгэн сэтгэлийн хандив өргөсөн. Мөн Гончигийн Цэрэндорж, Л.Сэр-Од нарын залуус морь барианы газрыг тохижуулж, П.Галбадрах гарааны төхөөрөмж хийж өгсөн. Эдгээр хүмүүстээ “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулан баярлаж талархсанаа илэрхийлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-Ер нь Угтаалцайдам сумын хэмжээнд хурдан морины уяа сойлго тааруулдаг хичнээн хүн байдаг вэ. Тэднээс хэд нь улс, аймаг, сумын цолтой вэ?
-ММСУХ-ны энгэрийн тэмдэг, үнэмлэхийг гардан авсан 80 гаруй уяач бий. Тэднээс гадна гишүүнчлэлд хамрагдаагүй 20 гаруй хүн бий байх.Тэгэхээр сумын хэмжээнд хурдан морины уяа тааруулдаг 100 гаруй уяач бий гэж хэлж болно. Ер нь манай Угтаалцайдам сум эрт дээр үеэсээ хурдтай. Улсын баяр наадмаас 26 айраг, түрүү хүртэж байсан нутаг шүү дээ.
Манай сумаас МУ-ын Алдарт уяач хоёр, аймгийн Алдарт уяач зургаа, сумын Алдарт уяач 51 төрөөд байгаа.
-Ингэхэд та хэдий үеэс хурдан морь уяж байгаа вэ? Морь уяснаас хойш хичнээн айраг түрүү хүртээд байгаа вэ?
-2000 оноос хойш эхэлж морь уяж байгаа. Манай аав сумын Алдарт уяач Алтангэрэлийн Рээлхүмбэ гэж нутаг орондоо нэр хүндтэй сайхан буурал байлаа. Энд сонирхуулаад хэлэхэд манай гэр бүлээс сумын Алдарт уяач цолтон гурав төрсөн. Миний аав, манай ах, тэгээд миний бие.
-Аав адуугаа сайн чанаржуулжээ дээ?
-Тэгж хэлж болноо. Аавын маань нэртэй сумынхаа наадамд олон түрүүлж айрагдсан хурдан хээр азарга байлаа. Нэгэн үе аав маань адуугаа чанаржуулж байсан бол одоо миний бие өөрийн болон нутаг орны адууг сайжруулахад анхааран ажиллаж байна. Нийгэм цаг үеийнхээ хандлагыг дагаад шинэ цагийн адуу ч авч л байна. Өнгөрсөн жилийн ММСУХ-ны шилдэг залуу уяач Т.Ихбаяр найз маань Онон Тод манлайн халзан азарганых нь төл буурал халзан даагыг өгсөн. Тэр үрээ маань энд ирээд дөрөв түрүүлж, тав айрагдсан. Мөн 2013 онд сумандаа анхны цэвэр адууг авчирсан. Миний өөрийн энэхүү хувийн оролцооноос гадна Угтаалцайдам сумын адууны чанарыг сайжруулахад “Макс” группийн хамт олон болон УИХ-ын дэд дарга, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд нар нэлээд дэмжлэг үзүүлсэн. Макс угшилтай халтар халзан азарганд 2011 оноос гүү хураалгаж байна. Эхний төлүүд нь дөрвөн сум нийлсэн томоохон уралдаанд түрүүлсэн. Ер нь манай сумын уяачид адууныхаа чанарыг сайжруулахад дор бүрнээ анхааран ажиллаж байгаа шүү.
-Уучлаарай, өөрийг тань “Дааган Баагий” гэх юм билээ. Даагаар илүүтэй сайн нааддаг гэсэн үг үү?
-Тиймээ. Би нэг жил таван даага уяад бүгдийг нь түрүүлгэж айрагдуулж байсан. Тэр үеэс нутгийнхан маань “Дааган Баагий” гэдэг болоод байгаа юм. Морь уясан цагаасаа хойш долоо дахь жилдээ сумынхаа баяр наадамд даага түрүүлгэлээ. Цаашид ч олныг түрүүлгэх байх.
-Ерөөлөөр болог. Амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл №59



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна