"Их мандлын хурд-3" төвийн бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан азарганууд

А.Тэлмэн
2014 оны 12-р сарын 11 -нд

Монгол Улсын Засгийн газрын тогтоолт төвийн бүсийн хурдан морины уралдаан долдугаар сарын 25-27-ны өдрүүдэд Дундговь аймагт зохион байгуулагдсан билээ.  "Их мандлын хурд-3" төвийн бүсийн уралдаанд газар газрын 700 гаруй хурдан хүлэг цугларч шандас сорьсон бөгөөд морь сонирхогчдодоо түрүүлж, айрагдсан хурдан азаргануудыг танилцуулж байна.
1. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Баянбатын хонгор
2. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач М.Жаргалсайханы хул алаг
3. Төв аймгийн Баяндэлгэр сумын уяач Б.Загдрагчаагийн зээрд
4. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, сумын Алдарт уяач Г.Мөнхбаатарын хээр
5. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Цогтбаярын хүрэн
6. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Цэрэнбалтавын бор
7. Дорноговь аймгийн Замын- Үүд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Мөнхбаатарын хар
8. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, сумын Алдарт уяач Н.Отгонбатын хонгор
9. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Өнөрбаянгийн хээр
10. Дундговь аймгийн Адаацаг сумын уяач Х.Цэдэвдоржийн хул тус тус хурдалжээ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна