АХ-ын 93 жилийн ойн баяр наадамд 6-10-т хурдалсан эрлийз дааганууд

А.Тэлмэн
2014 оны 12-р сарын 10 -нд

Ховд аймгийн Дарви сумын уугуул Дамдинхүүгийн Батмөнхийн сартай хар. Сартай хар даагыг 15 настай Хөхөөгийн Мөнгөнхөлөг унаж хурдлуулжээ.
Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул Пэлжээгийн Одонбаатарын зээрд. Зээрд даагыг 7 настай Балжиннямын Сумъяабазар хүү унаж хурдлуулжээ.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уугуул Дангаагийн Болдбаатарын хүрэн. Хүрэн даагыг 14 настай Батчимэгийн Сүхбат хүү унаж хурдлуулжээ.
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул Анандын Ариунсайханы зээрд. Хурдан зээрд даагыг 9 настай Гэрэлмаагийн Тайван хүү унаж байна.
Сүхбаатар аймгийн Наран сумын уугуул Батсүхийн Төмөрсүхийн хул. Хул даагыг 10 настай Эрдэнэтогтохын Алтантогос унаж хурдлуулжээ.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна