Гоё жишиг
-Нийгмийн хариуцлага бол хэзээ ч дампуурахгүй хөрөнгө оруулалт- Ж.Тэгшжаргал
Компанийн нийгмийн хариуцлага. Эхлээд үүнийг үг үгээр нь салгаад үзье. Компаниашгийн төлөө үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлэгч байгууллага бол нийгэм гээч нь мөнхийн хөдөлгөөнд орших систем, тогтолцоо, харин хариуцлага нь ёс зүйгээр тодорхойлогдох үүрэг, “заавал биелүүлэх даалгавар” болой. Нийгмийн сайн сайхны төлөө компани хариуцлага хүлээн, ашиг буюу үндсэн зорилгоо түр хойш тавих нь бизнесийн түүхийн урт замтай харьцуулбал нэлээн хойно гарч ирсэн ухагдахуун. Гэлээ ч өдгөө тэрхүү зам тодрон тодорсоор, томоохон компаниудын үйл ажиллагааны чухал хэсэг болтлоо хөгжсөн байна.
Компанийн “хүн чанар”
Манайд ч ялгаагүй. Жишээ нь, өнгөрсөн жил 401.7 тэрбум төгрөгийн татвар улсад төлсөн “Эрдэнэт үйлдвэр” 30 орчим га талбайг цэцэрлэгжүүлэх ”Ногоон төгөл” төслийг эхлүүлэхийн сацуу, байт харвааны 10 тамирчны бэлтгэл болон тэмцээний бүх зардлыг даажээ. Шууд утгаараа бол энэ нь компанид нэг ч төгрөгийн ашиггүй, бүхэлдээ зарлага. Гэвч хариуцлагаа мэдэрдэг компаниудүүнийг хамгийн чухал “ашгаа” гэж үздэг нь нийгэмд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүд хэзээ ч дампуурдаггүй “хөрөнгө оруулалт” байдаг болохоор тэр.
Хүнийг хийж буй үйлдлээр нь дүгнэдэг гэвэл нийгмийн хариуцлагаа хэр ухамсарлаж буйгаар нь болоод чухам ямар төсөл, хөтөлбөрт анхаарал хандуулж байгаагаар нь компанийг дүгнэж болмоор. Үндэсний топ компаниудаас “Эрдэнэт үйлдвэр”,“Оюутолгой”, МАК,“Энержи Ресурс”, “Бороо Гоулд” зэрэг уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд өнгөрсөн жил байгаль орчныг нөхөн сэргээх ажлуудад гол анхаарлаа хандуулсан бол,
“М-Си-Эс” групп “Нэг далбаан дор нэгдэцгээе”, “Үндэсний өв соёлоо хамгаалах хөтөлбөр”, “Монгол кино HD” гэхчлэн Монгол соёл, үнэт зүйлд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлжээ. “Мобиком” харин “КАНСАТ” хиймэл дагуул зохион бүтээх тэмцээнийг ивээн тэтгэхээс эхлээд технологийн талын төслүүдэд ач холбогдол өгч,санхүүжүүлжээ. Үүнээс гадна үндэсний топ компаниудаас (татвар төлсөн дүнгээр нь авч үзсэн болно)“Эрдэнэт үйлдвэр”, “М-Си-Эс” групп, “Оюутолгой”, “Энержи ресурс” цөм оюутны тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлсэн нь маш чухал. Энэ бол Монголын ирээдүйг бэлдэж байгаа хэрэг. Ирээдүйд эх орныхоо хөгжлийн төлөө тоосго өрөх, Монголооүргэлжлүүлээд хөгжүүлэх хүмүүсээ дэмжсэн хамгийн гоё жишиг.
Зоосны нөгөө тал
Улсад татвар их төлдөг, томоохон компаниуд нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа олныг явуулж, түүндээ их мөнгө зарцуулж байна. Нийгэмд чиглэсэн сайн үйлс, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийн хэрээр компанийн нэр хүнд өсдөг, эргээд бизнесийн үйл ажиллагаанд нь сайнаар нөлөөлдөг байх нь. Улсад өндөр татвар төлсөн “Эрдэнэт”,“М-Си-Эс”,“Оюутолгой”компаниуд тус бүр ганцхан жилийн дотор нийгэмд чиглэсэн 100 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн нь зоосны нөгөө тал буюу.
Хэрвээ дээр дурдсан компаниуд “зоосны нөгөө тал”-ыг чухалчлан авч үздэггүй байсан бол бид хуучны сайхан кинонуудыг HD-гээр үзэхгүй, эх орныхоо нэрийг гаргах тамирчдын нэгээхэн хэсэг нь тэмцээнд явах зардлаа олохгүй,“Ганжуур”, “Данжуур” их хөлгөн судрууд эх хэлнээ хөрвүүлэгдэхгүй, улсын төсөв хүрдэггүй зарим сумд өдий хүртэл цэцэрлэггүй хэвээр, сурлагадаа сайн ч төлбөрийн мөнгөгүй залуус их сургуульд орж чадахгүй байх байлаа. Гэвч хамгийн сайхан нь энд бид биеллээ олсон зүйлсийн тухай ярьж байгаа шүү дээ. Энэ бас тэр бүхний ердөө нэгээхэн хэсэг нь.
Монголчууд цөөхүүлээ. Улс маань их хөгжлийн гараан дээр байна. Чухам энэ үед л “сайхан сэтгэлтэй”компаниуд олшрох хэрэгтэй, нийгэмд чиглэсэн сайн үйлсийг аль чадахаараа хийх ёстой. Энэ бол Монгол хэмээх том зоосны, хөгжил хэмээх гол зорилгын бүр нөгөө тал нь буюу.
ТОП КОМПАНИУДЫН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА-2013
№ КОМПАНИ НИЙГМИЙН ТӨСЛҮҮД
Эрдэнэт үйлдвэр ХХК Төлсөн татвар шимтгэл: 401,7 тэрбум
Нийгмийн бүтээн байгуулалт: 30 га талбайг цэцэрлэгжүүлэх ”Ногоон төгөл” төслийг эхлүүлсэн, хаягдлын аж ахуйн далан байгуулсан, “Пионер” далангийн 2,6 км газрын нөхөн сэргээлтийг хийлгэсэн
Нийгмийн үйл ажиллагаа: “Хүн-Эрдэнэ” хөтөлбөр хэрэгжсэн, байт харвааны 10 тамирчны бэлтгэл, тэмцээний бүх зардлыг даасан, ажиллагсад үйлдвэрийн бүсэд дугуйн 5 зогсоол байгуулсан
М-Си-Эс Групп Төлсөн татвар шимтгэл: 208 тэрбум
Нийгмийн бүтээн байгуулалт: Орчин үеийн оношилгоо эмчилгээний Интермед эмнэлэг, 1100 хүүхэд суралцах Орчлон Кембриж 2 цогцолбор сургууль, Өмнөд бүсийг төвийн эрчим хүчний системд холбосон 390 гаруй км үргэлжлэх цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барьж байгуулсан
Нийгмийн үйл ажиллагаа: “Нэг далбаан дор нэгдэцгээе”,“Үндэсний өв соёлоо хамгаалах хөтөлбөр”, “Монгол кино HD” төсөл,“Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” зэрэг нийгмийн 90 үйлс хэрэгжүүлсэн
Оюу толгой ХХК Төлсөн татвар шимтгэл: 165тэрбум
Нийгмийн бүтээн байгуулалт: Олон улсын стандартын “Ханбумбат” нисэх буудал, Баян-Овоо суманд спортын шинэ заал барьсан, Ханбогд сумыг байнгын эрчим хүчтэй холбосон, Говьсүмбэр аймагт Политехникийн коллеж, оюутны байрны өргөтгөл, Улаанбаатарт “Өнөр бүл” төв, Амгалан дунд сургуулийн байрны шинэчлэл, Оюутны гудамжийг иж бүрэн тохижуулсан
Нийгмийн үйл ажиллагаа: Үндэсний тэтгэлэгт хөтөлбөр, Агаарын бохирдлыг бууруулах төсөл, “Ус чандмань эрдэнэ” зэрэг төсөл хэрэгжүүлсэн
АПУ ХК Төлсөн татвар шимтгэл: 157 тэрбум
Нийгмийн бүтээн байгуулалт: Дэлхийн жишигт хүрсэн хүнсний автомат агуулах ашиглалтанд оруулсан
Нийгмийн үйл ажиллагаа: Байгальд ээлтэй үйл ажиллагааг эрхэмлэн олон улсын ISO-9001-2008 болон ISO-14000 тогтолцоог хэрэгжүүлсэн
МАК ХХК Төлсөн татвар шимтгэл: 86,4 тэрбум
Нийгмийн бүтээн байгуулалт: Чойроос Хөх цав хүртэл 60 км газар цахилгаан дамжуулах шугам, 25 дугаар өртөөнөөс төмөр зам өөрийн зардлаар барьсан
Нийгмийн үйл ажиллагаа: Элдэвийн уурхайн нөхөн сэргээлт, компанийн 20 жилийн ойг угтсан спортын цуврал тэмцээн зохион байгуулсан
Энержи ресурс ХХК Төлсөн татвар шимтгэл: 52 тэрбум
Нийгмийн бүтээн байгуулалт: Хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэр, Нүүрс баяжуулах үйлдвэрийн 3-р модуль, “Цэций” орон сууцны хороолол, Олон улсын жишгийн сургууль, цэцэрлэгийн “Мөрөөдөл” цогцолбор ашиглалтанд орсон
Нийгмийн үйл ажиллагаа: Оюутны тэтгэлэг, малчдын тогтвортой амьжиргааг дэмжих, монгол Ганжуур, Данжуурыг хөрвүүлэх зэрэг хөтөлбөр хэрэгжүүлсэн
Бороо гоулд ХХК Төлсөн татвар шимтгэл: 40,2 тэрбум
Нийгмийн бүтээн байгуулалт: Клиникийн нэгдүгээр амаржих эмнэлгийн 150 ортой өргөтгөлийн барилгыг хүлээлгэн өгсөн
Нийгмийн үйл ажиллагаа: Хөдөлмөрийн осол, эндэлгүйгээр 3 сая хүн-цаг ажилласан, 40 га талбайг нөхөн сэргээсэн, орон нутгийн таван цэцэрлэгийн “Бяцхан номын сан” төслийг ивээн тэтгэсэн
Мобиком корпораци Төлсөн татвар шимтгэл: 35,5 тэрбум
Нийгмийн бүтээн байгуулалт: Салхин цахилгаан станцыг ашиглалтанд оруулсан
Нийгмийн үйл ажиллагаа: КАНСАТ хиймэл дагуул зохион бүтээх тэмцээн, авьяаслаг төгөлдөр хуурчийн сургалтын зардлыг ивээн тэтгэсэн, олон улсын олимпиадын медальтанд гар утас, ажилтнуудаас Эх Нялхсын Эрдэм Шинжилгээний Төвд эмнэлгийн тоног төхөөрөмж бэлэглэсэн
Эх сурвалж: Татварын Ерөнхий Газар, компаниудын вэб сайт, хэвлэлийн мэдээллийг ашиглав.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна