Анхны Алдартуудын нэг нэрт уяач БАТЫН ТӨРБАДРАХ
А.Тэлмэн
Алдархаан сум улсын цолтнуудаараа Завхан аймагтаа тэргүүлдэг. Тус сумаас Монгол Улсын Манлай уяач цолтон хоёр, Улсын Алдарт уяач цолтон тав төрөн гарсан байдаг бөгөөд тэдгээрийн нэг нь Батын Төрбадрах агсан юм. 200 гаруй жил үргэлжилсэн Манж чин гүрний ноёрхлыг эцэс болгон төр улсаа сэргээж, тусгаар тогтнолоо олж авахын эхлэл тавигдсан үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсан тэртээ 1911 оны цагаагчин гахай жил Улиастай хотын харьяат, иргэн Батынд нэгэн хүү мэндэлсэн нь хожмын нэрт уяач Төрбадрах байсан юм. Улсын Алдарт уяач цолны хоёр номерийн үнэмлэхийг эзэмшигч Б.Төрбадрах агсан эрийн цээнд хүрэхийн алдад хүрээ орж, номонд суралцахаар модон үүргэвч үүрэн нутгаасаа гарч, хоёр монгол гутал элээсний эцэст сая зорьсон газраа ирж байсан гэдэг. Цаг үеийн байдал ороо бусгаа лам нарыг шахан гадуурхах бодлого барьж байх үед гэргий Цэрэннадмидтай танилцан, сахилаа гээж хар болоод Төв аймгийн Баянцогт сумнаа амьдрах болжээ.
Алдарт уяачийн намтар түүх, хурдан хүлгүүдийн тухай мэдэх хүн эдүгээ цөөн ч баяр наадмын цуваанаас харахад 1944 оны хөх бичин жил буюу АХ-ын 23 жилийн ойд хул морь айргийн дөрөвт хурдлуулан төрийн наадмын анхны айргаа хүртэж байжээ. Тэр жил 260 их насны морьд шандас шалгасан агаад Б.Төрбадрах агсны хул дөрөвт хурдалж, уясан эзний хийморийг өргөж, унасан хүүхдийн урмыг тэтгэж байжээ. Энэ цагаас хойш Б.Төрбадрах уяач
-1947 оны гахай жил буюу АХ-ын 26 жилийн ойд саарал шүдлэн айргийн тав/82 морь уралдсан/
-1950 оны төмөр бар жил буюу АХ-ын 29 жилийн ойд хул морь айргийн гурав /350 морь уралдсан /
-1972 оны хулгана жил буюу АХ-ын 51 жилийн ойд улаан хээр шүдлэн айргийн дөрөв /175 морь уралдсан /
-1972 оны хулгана жил буюу АХ-ын 51 жилийн ойд саарал даага айргийн дөрөв /130 морь уралдсан /
-1973 оны үхэр жил буюу АХ-ын 52 жилийн ойд хонгор халзан азарга айргийн дөрөв /430 морь уралдсан /
-1973 оны үхэр жил буюу АХ-ын 52 жилийн ойд улаан бор шүдлэн айргийн гурав /310 морь уралдсан /
-1974 оны бар жил буюу АХ-ын 53 жилийн ойд зээрд халзан шүдлэн айргийн дөрөв /200 морь уралдсан / тус тус хурдлуулан баяр наадмын цуваанаа бичигджээ. Түүний энэ амжилтыг үндэслэн 1988 онд Монгол Улсын Алдарт уяач цолоор шагнасан байдаг билээ. Б.Төрбадрах агсан хурдан морь таньж шинжихдээ гаргуун гэгдэж, залууст мэддэг чаддагаа харамгүй хуваалцдаг тулхтай нэгэн байсан талаар өдгөө ч Баянцогтын уяачид ярьдаг.
Б.Төрбадрах агсан хоёр охин, дөрвөн хүүтэй. Самдан, Шийрэв, Тавхай, Дорж нарын дөрвөн хүү нь дөрвүүлээ морь уяж, хурд ирлэдэг.Ууган хүү Төрбадрахын Самдан нь
1976 оны луу жил буюу АХ-ын 53 жилийн ойд зээрд халзан соёолон аман хүзүү
1982 оны нохой жил буюу АХ-ын 61 жилийн ойд зээрд халзан азарга түрүү
1984 оны хулгана жил буюу АХ-ын 63 жилийн ойд зээрд халзан азарга айргийн гурав
1990 оны морин жил буюу АХ-ын 69 жилийн ойд хүрэн азарга айргийн тавд тус тус хурдлуулан улсын цолонд ойрхон уяач гэгдэж явсныг морь сонирхогчид санаж буй бизээ.
Төрийн хишигт анхны Алдарт уяачдын нэг Батын Төрбадрах агсан 1990 оны морин жил бурхны хүлгэдийн уяаг тааруулахаар тэнгэрийн орноо одсон юм.
"Тод магнай" сэтгүүл №54
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна