Уран барилдаанаар дүүрэн, уухайн дуу хадсан Улс тунхагласны ойн барилдаан


Анхдугаар Үндсэн хуулиа батлаж, Бүгд Найрамдах Монгол Улсыг тунхагласны 90 жилийн ойн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо. Чансаа өндөртэй барилдаанд зүй ёсоор ордог энэхүү барилдаанд улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын арслан Н.Батсуурь, улсын гарьд Ш.Жаргалсайхан, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Баасандорж, Б.Батмөнх нараар манлайлуулсан хүчит 256 бөх зодоглон барилдав.
Бөхийн барилдаан нэгийн даваанаас өрсөлдөөнтэй, шуурхай болсон бөгөөд онцлох барилдаануудыг уншигчдадаа хүргэе.
Бөхийн барилдааны нэгийн даваанд улсын харцага Ө.Даваабаатар сумын заан Б.Ганзоригийг мушгиж тонгороод, улсын өсөх идэр начин М.Жамьянпүрэв сумын заан О.Болд-Эрдэнийг ард нь гарч өргөөд, аймгийн арслан Б.Бат-Өлзий сумын заан Л.Жамбалыг зүүн хөлдөө ороход дагуулж сунгаж татаад, а.н Т.Төгсдөлгөөн а.а Б.Мөнх-Эрдэнийг мушгиж тонгороод, а.н С.Галданцогт а.а Б.Бат-Оршихыг сугадаж тонгороод, а.н Г.Хишигбат а.а Д.Тангадыг хонгодож цацаад, а.н У.Береке а.а Д.Анарыг мордоод, с.з П.Эрхэмжаргал у.н Б.Бадамсүрэнгийн зүүн хөлийг авч түлхээд давсан барилдаанууд үзүүштэй байлаа. Мөн аймгийн начин Ц.Саранзолбоо аймгийн арслан Ш.Пүрэвгарьдын хөлийг авч түлхээд дутуудсан бол арслан ахин барилдахад хөлд нь орж цацаад уран цэвэрхэн давлаа.
Барилдааны хоёрын даваанд Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн начин Хүлтээгийн Мөнхжаргал өмнөх барилдааны түрүү бөх улсын харцага Ө.Бат-Оршихыг суганд сэжиж хонгодоод давж үзэгчдийг шуугиулсан бол Төв аймгийн Баянцагаан сумын харьяат, аймгийн заан Хишигзундуйн Мөнхжаргал аймгийн арслан О.Хангайг мушгин давсан юм. Ийнхүү овог ойролцоо, аминдаа бөхчүүд шилдэг залуусыг давсан юм.
Энэ даваанд улсын харцага Ө.Даваабаатар аймгийн Ч.Мөнхтогтохыг хонгодож дайраад, улсын начин П.Ганхүү аймгийн начин Ш.Нямсайханыг дагаж мордоод, улсын начин Н.Батзаяа а.н Т.Сайханжаргалыг дунгуйлдаж татаад, аймгийн хурц арслан С.Ариунбилэг аймгийн нэмэх начин Ц.Ганбатыг зайлж татаад, аймгийн арслан М.Бадарч аймгийн харцага Э.Батжаргалыг тохоход үлдээд, аймгийн арслан Г.Батням аймгийн харцага Ш.Мөнх-Одыг зүүн хутгаж зүтгэж хөмрөөд, аймгийн арслан Б.Бат-Өлзий аймгийн харцага Д.Тогтохжаргалыг сугадаж мушгиад, аймгийн арслан Б.Гончигтавхай аймгийн заан Х.Алтансүхийг хөлд орж дэрлээд, аймгийн арслан Ш.Пүрэвгарьд аймгийн арслан Б.Мижидсүрэнг зүүн талдаа барьцгүй хавираад, аймгийн арслан Б.Хаш-Эрдэнэ аймгийн арслан А.Даваанямыг шуудагнаас шахаж татаж түрээд, аймгийн заан Д.Дарханбаатар аймгийн арслан Н.Ганзоригийг шуудагдаж хөөгөөд, аймгийн харцага Б.Жавхлансайхан аймгийн арслан Б.Хадбаатарыг шуудагдаж татаж давхар тахимдаад, аймгийн харцага М.Ганзориг аймгийн арслан Д.Амаржаргалыг зүүн хөмрөөд, аймгийн харцага М.Мэндсайхан аймгийн арслан Б.Батхуягийн хөлд орж түлхээд, аймгийн харцага Э.Энх-Амгалан аймгийн арслан Ч.Булганхүүг зайлаад, аймгийн начин П.Даваадорж улсын начин С.Багахүүг мушгихад үлдээд, аймгийн начин С.Бямбадорж улсын начин Ду.Батбаярыг хамж дайраад, аймгийн начин Т.Мөнх-Эрдэнэ улсын өсөх идэр начин Ж.Отгонбаярыг мурихад үлдээд, аймгийн начин Г.Болдгэрэл улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагвыг талбайн захад дунгуйлдаад тус тус давлаа. Мөн энэ даваанд улсын өсөх идэр начин М.Жамьянпүрэв аймгийн начин Б.Батбаярыг баруун хонгодож цацан давж үзэгчдийг баясгасан юм.
Гурвын даваанд улсын аварга Г.Эрхэмбаяр 2003 оны наадмаар зургаагийн даваанд тунаж барилдаад шороодож байсан улсын харцага Э.Батбаатарыг амлаж давсан бол улсын арслан Н.Батсуурь өмнөх барилдаанд өвдөг шороодсон аймгийн хурц арслан Б.Одгэрэлийг амлаж мордож дайраад давсан юм.
Энэ даваанд улсын заан Д.Баасандорж аймгийн начин Г.Болдгэрэлийг сэгсэрч гуд татаад, улсын харцага Ц.Содномдорж сүүлийн үед тун сайн барилдаж буй аймгийн начин С.Бямбадоржийг баруун хөлөө өгч дагуулж гуядаад, улсын начин Б.Насандэлгэр аймгийн начин Х.Мөнхжаргалыг дагуулж хавсраад, улсын начин Ж.Чулуунбат аймгийн начин П.Даваадоржийг харцагадаж шигшээд, улсын начин Т.Баасанхүү өмнөх даваанд улсын начин Ч.Цогбаярыг давсан, аймгийн начин Ө.Дүүрэнбаярыг мордож дайраад, аймгийн арслан Г.Баасандорж цэргийн начин Б.Энхсайханыг шахаж татаад, аймгийн арслан Г.Батням улсын өсөх идэр начин Ц.Лхагвасүрэнг дагуулж хөмрөөд, аймгийн арслан Ч.Хөхчирэнгэр улсын начин Ц.Одбаярыг барьц сонгож голлож дайраад, аймгийн арслан Б.Бат-Өлзий аймгийн арслан Б.Хаш-Эрдэнийг дагаж мордоод, аймгийн арслан Э.Даш аймгийн арслан Б.Батдоржийг шахаж татаад, аймгийн арслан Ш.Пүрэвгарьд аймгийн арслан Б.Эрдэнэхүүг баруун хутгаж хөмөрч эргээд, аймгийн харцага Д.Пүрэвдорж аймгийн арслан М.Бадарчийг барьц сонгож мушгиад тус тус давлаа.
Гурвын даваанд өсөх идэр начин М.Жамьянпүрэв аймгийн арслан Ц.Чимэддоржийг зүүн хөмөрч давхар тахимдаад давахад алга таших чимээ, уухайн дуу бөхийн өргөөнд хадаж байлаа. Хэдий 40 хол гарсан ч гэлээ бие хаа товир, бяр мэх хариагүйгээ харуулж гурав давсанд үзэгч түмэн бахархаж байлаа.
Оноолтын даваанд улсын аварга С.Мөнхбат аймгийн харцага Д.Пүрэвдоржийг зүүн гар ачаад, улсын аварга Г.Эрхэмбаяр аймгийн арслан Э.Дашийг гар таллаж татаад, улсын заан Д.Баасандорж аймгийн арслан Б.Бат-Өлзийг зүүн давуулж гуядаад, улсын заан Б.Батмөнх аймгийн арслан Ч.Ганзоригийг тахимдаад, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй аймгийн арслан Г.Батнямыг сугадаж мордоод, улсын харцага А.Цацабшир аймгийн арслан Г.Баасандоржийг шуудагдаж түрж дайраад, улсын харцага Б.Пүрэвсайхан улсын начин Т.Баасанхүүг ард нь гарч өргөөд, улсын харцага Э.Оюунболд улсын начин Ж.Чулуунбатыг зайлаад, улсын начин Н.Батзаяа улсын начин Б.Насандэлгэрийг мордоод, улсын начин Л.Цэрэнтогтох улсын харцага Ө.Даваабаатарыг тойруулж татахад дагаж мордоод, улсын начин Л.Лха-Очир улсын харцага Ц.Содномдоржийг бусгаад, аймгийн арслан Ч.Хөхчирэнгэр улсын гарьд Ш.Жаргалсайханыг барьц сонгож хөнтрөөд, аймгийн арслан Д.Амарсайхан улсын арслан Н.Батсуурийг анхаарал сарнихад нь суйлж түрээд давсан бол ахмад начин М.Жамьянпүрэв идэр залуу начин Б.Амарзаяагийн баруун хөлийг авч багагүй тэвдүүлсэн ч нурууны өндөр, насны залуугаар илүүрхэж Амарзаяа давсан юм. Үзэгч олон Жамьянпүрэв начиндаа баяр хүргэж “Та харих болоогүй байна, үнэхээр мундаг байна” гэхчлэн үнэхээр сэтгэл хангалуун байлаа. Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ аймгийн арслан Ш.Пүрэвгарьдтай оноолт таарч арслан хонгодож хөөгөөд ард нь гарсан ч хашлага тулсан тул талбай голлон барилдсан бөгөөд хоёр бөх хуучин барьцаар барилгүй шууд барилдав. Пүрэвгарьдыг зүүн талдаа шилдэж дарахад гарьд зүүн хөлд нь тун лав орсон боловч уран барилдаант арслан давуулж гуядаад улмаар тойрч эргэн давж бөхийн өргөөг “нураах” дөхөв. Өөрийн багш, улсын заан З.Дүвчингийн барилдааныг өвчсөн хосгүй уран барилдаантай энэ залууд талархах үзэгч үй түм байлаа.
Тавын даваанд аварга С.Мөнхбат начин П.Ганхүүг баруун талдаа татаж хавираад, аварга Г.Эрхэмбаяр аймгийн арслан Д.Амарсайханыг гуд татаад, заан Д.Баасандорж начин Н.Батзаяаг хагалж өшиглөөд, улсын заан Б.Батмөнх аймгийн арслан Ч.Хөхчирэнгэрийг тахимдаад, харцага Т.Өсөх-Ирээдүй харцага А.Цацабширыг зүүн сугадаж хашиж мордоод, улсын харцага Б.Пүрэвсайхан улсын начин Л.Цэрэнтогтохыг шуудагдаж түрээд, улсын харцага Э.Оюунболд улсын начин Л.Лха-Очирыг дагаж мордоод давав. Мөн тунасан хоёрын барилдаан тун ширүүн болж начин Амарзаяа баруун талдаа давхар тохон зүтгэсэн ч залуу арслан үетэй барилддаг болохоо харуулж ард нь үлдээд давсан юм.
Зургаагийн даваанд улсын аварга С.Мөнхбат харцага Э.Оюунболдыг амлаж зүүн талдаа тонгороод, харцага Т.Өсөх-Ирээдүй заан Б.Батмөнхийг зүүн талдаа тосгуулж цохиод, харцага Б.Пүрэвсайхан аймгийн арслан Ш.Пүрэвгарьдыг талбайн захад мушгиад давсан юм. Мөн энэ даваанд аварга Г.Эрхэмбаяр улсын заан Д.Баасандоржийг амлаж заан зүүн мордоод давж их шөвөгт шалгарлаа.
Долоогийн даваанд С.Мөнхбат аварга заан Д.Баасандоржийг амлаж хоёр харцага тунаж барилдав. Заан зүүн талдаа татаж мордсон аварга сүлбэж эргээд давчихав. Хэдий ойрхон туссан хэдий ч заан унаснаа зөвшөөрч аварга давсан юм. Түүний хувьд маргаж мэтгэлгүй барилдаж, унасан давснаа хүлээн зөвшөөрч буй нь үнэхээр авууштай чанар билээ. Залуу хүчтэнүүд маань зааны сайхан чанараас суралцаасай.
Тунасан харцагуудын барилдаан сонирхолтой болж залуу харцага зүүн шуудагдсан барьцнаас сэжиж цацаад дээр өргөн давж үзэгчдийг шуугиуллаа. Түүний хувьд ойгүй бяртайгаа ийнхүү батлав.
Үзүүр түрүүнд аварга элэг бүсдсэн барьцнаас баруун талдаа татаж хавиран давж түрүүллээ.
Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
9-р сарын 19 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
-
9-р сарын 19 -нд Аймгийн Алдарт уяач Д.Дамдиндорж: Азаргыг их тамир…
-
9-р сарын 18 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан дааганууд
-
9-р сарын 18 -нд Аймгийн Алдарт уяач О.Үнэнбор: Өөрсдийнхөө нэр дээ…
-
9-р сарын 10 -нд Нутагтаа наадах хүслээр нэгэн сайн хүлэгтэй учирса…
-
9-р сарын 10 -нд Уяач Д.Цолмон: Уяач хүн зөв бодолтой байвал морь н…
-
9-р сарын 10 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан шүдлэнгүүд
-
2023 оны 9-р сарын 01 -нд Бага адууг ирлэгч Батмөнхийн Булгадай
-
2023 оны 9-р сарын 01 -нд Сумын Алдарт уяач Н.ДАШДОНДОГ: Уралдвал сайн төлүү…
-
2023 оны 8-р сарын 29 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан хязаалангууд
-
2023 оны 8-р сарын 28 -нд Ёсыг сахисан ууган шавь
-
2023 оны 8-р сарын 22 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан соёолонгууд
-
2023 оны 8-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Л.Лхамжав: Малчин сумын ойгоор…
-
2023 оны 8-р сарын 18 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан их насны морь…
-
2023 оны 8-р сарын 18 -нд Уяач Р.Баатарцогт: Унаган хонгор халзан үрээ маан…
-
2023 оны 8-р сарын 18 -нд Адуу өөрөө эзнээ сонгодог
-
2023 оны 8-р сарын 16 -нд Сумын Алдарт уяач Д.Баярсайхан: 13-тай мориноос …
-
2023 оны 8-р сарын 16 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан азарганууд
-
2023 оны 8-р сарын 15 -нд Түрүүлэх морь надад бий...
-
2023 оны 8-р сарын 13 -нд Хангайн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 12 -нд "ТОД МАГНАЙН ЗОЧИН" НЭВТРҮҮЛЭГ №2: МУ-ЫН АЛДАРТ УЯ…
-
2023 оны 8-р сарын 12 -нд Төвийн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 10 -нд Зүүн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 10 -нд Баруун бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 02 -нд "Монгол магнай" уралдаанд түрүүлж, айрагдсан хүлгү…
-
2023 оны 8-р сарын 02 -нд Хантайшир уулын аймгийн 100 жилд түрүүлж, айрагдса…
-
2023 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсийн сонгомол ангилалд түрүүлж, айрагдсан х…
-
2023 оны 7-р сарын 29 -нд "ТОД МАГНАЙН ЗОЧИН"-МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Д.БАТЧУЛУУН
-
2023 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Д.Бат-Эрдэнийн хул даага түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Д.Жаргалсайханы халтар хязаалан түрүүлж…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсийн сонгомол бага насны ангилалд Т.Баянд…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Г.Мөнхсайханы хээр даага түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсэд Д.Очирсүрэнгийн халтар даага түрүүллэ…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Р.Цогтбаярын хээр хязаалан түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Д.Дагвадоржийн өсгий цагаан зээрд даа…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсэд П.Батсайханы зээрд морь түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Ж.Дэмбэрэлсайханы буурал морь түрүүлл…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд С.Гантулгын зээрд соёолон түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлж, ирэ…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсийн сонгомол дээд насанд Д.Ганзоригийн х…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Янгугийн хул шүдлэн түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 27 -нд Баруун бүсэд Ч.Батжаргалын Зээрэн зээрд соёолон тү…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Зүүн бүсэд Ж.Алтанхуягийн хээр шүдлэн түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Манлай уяач Л.Дуламсүрэнгийн хээр тү…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Төвийн бүсэд С.Бямбасүрэнгийн хүрэн соёолон түрүүл…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Зүүн бүсэд Х.Гарьдмагнайн халиун соёолон түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 27 -нд Баруун бүсэд Г.Шижирбаатарын шарга шүдлэн түрүүллэ…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Төв аймгийн Баяндэлгэр сумын 100 жилийн ойд түрүүл…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Асгат сумын баяр наадамд түрүүлж, айрагдсан хүлгүү…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Дөрвөн бүсийн уралдаануудад түрүүлж, айрагдсан аза…
Сэтгэгдэл бичигдээгүй байна