Харваачдын ээлжит чуулган боллоо


Монголын үндэсний сурын холбоо МҮСХ -ны дүрмийн дагуу дөрвөн жил тутамд болдог харваачдын ээлжит чуулган өнгөрсөн 11 дүгээр сарын 8-нд боллоо. Чуулганд хот, хөдөөний спортын байгууллага, үндэсний сурын харвааны салбар холбоодын 100 шахам төлөөлөгчид оролцож, доорх асуудлуудыг хэлэлцэж зохих шийдвэрүүдийг гаргасан юм. Үүнд:
1. МҮСХ-ны ажлын тайлан
2. “Мэргэчүүдийн зөвлөл”-ийн ажлын тайлан
3. “ МҮСХ-ны дүрэм”-ийн шинэчилсэн найруулга
4. “Харваачдын ёс зүйн дүрэм”-ийн төсөл
5. “Монгол үндэсний сурын харвааны дүрэм”-ийн шинэчилсэн найруулга
6. Зохион байгуулалтын асуудал
a. Холбооны ерөнхийлөгчийг сонгох
b. Холбооны ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох
c. Холбооны тэргүүлэгчдийг сонгох
“МҮСХ-ны ажлын тайлан”-г холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүрэлбаатар тавьж хэлэлцүүлж, чуулганы төлөөлөгчид холбооныхоо өнгөрсөн хугацааны үйл ажиллагааг хангалттай түвшинд явж ирсэн гэж үнэлээд шинээр сонгогдох тэргүүлэгчдэд хандаж тодорхой санал, зөвлөгөөг өгч байсны дотор:
1. Цаашдаа холбооны ажлын тайланг илүү судалгаа, баримттай болгон тодорхой үнэлгээ, дүгнэлттэй болгох
2. Сурын харвааны талбайн ашиглалтыг олон талын зориулалттайгаар ашиглах боломжийг улам бүр өргөтгөн сайжруулах арга замыг хайх
3. Орон нутгийн төрийн захиргааны байгууллага болон сурын харвааг дэмждэг удирдах ажилтан, иргэдийн үйл ажиллагааг дэмжин хамтарч ажиллахад анхаарал тавих
4. Бүсчилсэн харвуул-тэмцээнүүдийн тоо, төрлийг олшруулах, зохион байгуулалтыг сайжруулах, хамрах хүрээг өргөтгөхөд анхаарч, бусад төрлийн холбоодтой хамтран ажиллах
5. Төвд явуулж байгаа харвуул-тэмцээний зохион байгуулалтыг сайжруулан, хөдөөнөөс ирж оролцож байгаа баг, харваачдад хүндрэл багатай байлгах
6. Орон нутагт “сурын харвааны шагналын жишиг” гэж тогтоож өгсөн нь ихээхэн оновчгүй зүйл болсныг засах зэрэг асуудал чухалчлан тавигдаж байлаа.
“МҮСХ-ны дүрэм”-ийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхэд нилээд цаг зарцуулан зарчмын хэд хэдэн асуудалд багагүй анхаарал хандуулав. Үүнд:
1. Холбооны нэрийг өөрчлөх. Үүнд:
a. халх, буриад, урианхай харвааны алиныг нь хариуцсан холбоо байх
b. нэгдсэн холбоо байх гэсэн санаанууд гарсан хэдий ч нилээд маргалдсаны эцэст “Монголын үндэсний сурын холбоо” гэсэн нэртэй хэвээр байхаар тогтов.
2. Холбоо нь гишүүнчлэлтэй байх, эсэх. Энэ талаар салбар холбоод гишүүнчлэлтэй байж болох, үндэсний холбоо нь гишүүнчлэлгүй, салбар холбоодын хураамж, хандив, бусад эх үүсвэрээр санхүүжих боломжтой гэж тогтов.
3. Дүрмийн тодорхой зүйл, ангиудыг нэг нэгээр нь авч хэлэлцэн доорх чиглэлийн заалтууд дээр тодоруулга оруулав. Үүнд:
a. Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, тэргүүлэгчдийн ажил үүргийн хуваарь, хариуцлагын талаарх заалтуудыг тодорхой болгох
b. Хяналтын зөвлөлийн үүрэг, хариуцлагыг сайжруулах
Ингэснээр холбооны дүрмийн шинэчлэн найруулсан дүрэм нь холбооны удирдлагын субъектүүдийн үүрэг, хариуцлагыг нилээд тодорхой болгосон, орчин үеийн төрийн бус байгууллагуудын дүрмийн хэм хэмжээнд нилээд ойртсон дүрмийг батлан мөрдөх боллоо.
Энэ чуулганы бас нэг онцлог нь “Харваачийн ёс зүйн дүрэм”-ийг баталж гаргасан явдал юм. Урьд өмнө нь ийм нэртэй дүрэм байгаагүй бөгөөд сүүлийн үед харваа өргөжин, харваачид залуужин, олширсонтой холбогдож харвааны уламжлалт ёс, зан үйл зөрчигдөх нь ихэссэнтэй холбогдуулан ийм дүрэм гаргах шаардлагатай боллоо гэж холбооны тэргүүлэгчид үзсэн бөгөөд чуулганд оролцогчид ч энэ саналыг дэмжин дүрмийн төслийг хүлээн авч хэлэлцэж баталж гаргалаа. Энэхүү дүрмийн гол зориулалт нь үндэсний сурын харвааны бүх төрөл зүйл, харвааны ёс, дэг жаяг, харваачдад хүндэтгэлтэй хандах, харваач хүний цээрлэх, хариглох зүйлс, зөрчил гаргасан харваачид оногдуулах арга хэмжээг тодорхой болгоход чиглэсэн байлаа.
Чуулганы төлөөлөгчдийн нилээд анхаарал тавьж, нарийвчлан хэлэлцсэн асуудал нь “харвааны дүрэм” байлаа. Энэ дүрэм нь харвааны үе босгохоос эхлээд дүн гаргах хүртэлх хурвуул-тэмцээний бүх үйл явцыг алхам алхмаар нь журамласан баримт бичиг тул тэр бүхнийг уламжлалаа бага алдагдуулж бас зохих хэмжээнд боловсронгуй болгох замаар шинэчилсэн дүрэм боллоо. Тухайлбал, дараах гол гол өөрчлөлт орсон болно. Үүнд:
1. 18 нас хүрээгүй харваачийг насанд хүрэгчдийн харваанд оролцуулахгүй
2. Улсын баяр наадмын харваанд аймгийн мэргэн цолтныг спортын мастер цолтой харваачийн дээр босгохгүй
3. Тав дахь үе буюу “хөндий” үеийг “дайчин” үе гэж нэрлэх
4. Багийн харвааг эрэгтэй, эмэгтэй дангаар болон холимог байдлаар явуулахыг, холимог багийн харваанд нэг багт 5-аас илүүгүй эмэгтэй харваач байх
5. Нумны бариур дээр элдэв нэмэлт зүйл байрлуулахгүй байх гэхчилэн тодорхой шийдүүд гаргахын хамтад зарим нэг шинэчлэх зүйл дээр нилээд хэлэлцэж олонхын санал хуучин янзаар байхаар тогтов. Үүнд:
1. Багийн харвааны хана харвааг хүн бүр дөрвөн сум харвадаг болгох
2. Цуваа харваанд байны хэсгээр оноотой болгох
3. Самбарыг өөрчлөх
4. Спортын мастерын болзлыг чангаруулах
5. Сумны жинг нэмэгдүүлэх саналууд энэ удаад дэмжигдэлгүй үлдэв.
Чуулганы хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний төгсгөлд зохион байгуулалтын асуудал байсан бөгөөд түүний дагуу дараах сонгуулиуд явагдлав. Үүнд:
1. Холбооны ерөнхийлөгчийн сонгууль
Холбооны ерөнхийлөгчид өрсөлдөх хүн нэмж орж ирээгүй бөгөөд одооны ерөнхийлөгч ерөнхий нарийн бичгийн даргаар уламжлан өөрийн хөтөлбөрөө ирүүлснийг чуулганы төлөөлөгчид дэмжин Ч.Энхтайваныг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар холбооны ерөнхийлөгчөөр улируулан сонгов.
2. Холбооны ерөнхий нарийн бичгийн даргын сонгууль
Холбооны ерөнхий нарийн бичгийн даргад Д.Нямдаваа, Б.Хүрэлбаатар хоёрын төлөө санал хурааснаас төлөөлөгчдийн 72.8 хувийн саналаар одоо тус холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Б.Хүрэлбаатар улиран сонгогдов.
3. Холбооны тэргүүлэгчдийн сонгууль
Холбооны тэргүүлэгчдэд 20 хүний нэр дэвшсэнээс нэр бүхий 8 хүнийг холбооны тэргүүлэгч гишүүнээр сонгов. Үүнд:
1. Баясгалан
2. Амарболд
3. Ц. Эрдэнэбулган
4. Баярмэнд
5. Ёндон
6. Гармаа
7. Сумъяасүх
8. Сосорбурам
Ийнхүү холбооны тэргүүлэгчид үндсэндээ шинэ залуу харваачдаас бүрэлдэх болов. Энэ нь нэг талаас сурын харвааны удирдлагын шинэ үе бэлтгэгдэж эхэлж байгаагийн илрэл боловч арга туршлага дутах бэрхшээл гарч болох талтай юм.
4. Хяналтын зөвлөлийн сонгууль
Төлөөлөгчид 9 хүний нэр дэвшүүлснээс Наранболд, Сүхбат, Чинбат нарыг олонхийн саналаар холбооны хяналтын зөвлөлийн гишүүнээр сонгов. Эд ч бас харьцангуй шинэ залуу харваачид юм.
Ийнхүү МҮСХ ээлжит чуулганаараа нилээд шинэ залуу удирдлага, шинэлэг шийдвэрүүдийг гаргав.
С.Батхуяг
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна