"Тод магнай" сэтгүүлийн шинэ дугаар гарлаа
А.Тэлмэн
"Тод магнай" сэтгүүлийн 59 дэх удаагийн дугаар Сүхбаатар, Баянхонгор, Төв, Хэнтий, Увс зэрэг олон аймгийн уяачид, хурдан морины амжилт, алдрын түүхийг тусгаснаараа онцлог болж чадсан. Энэ удаагийн дугаарын зочин хойморт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул, УИХ-ын гишүүн асан, аймгийн Алдарт уяач Рэнцэнгийн Буд уригдан оролцож, адуутай нөхөрлөсөн он жилүүдийнхээ талаар амтат хуучийг дэлгэлээ. Алтан-Овооны их тахилга наадмаас амжилтын гараагаа эхлэн төрийн зарлигт наадмаас гурван түрүү, зургаан айраг хүртсэн тэрээр өөрийн бий болгосон торгон сүргийн талаар тун сонирхолтой мэдээллийг дуулгасан шүү.
Монгол хүний тэсвэр хатуужил, монгол морины гайхамшгийг мэдрүүлэхээр зургаан сарын өмнө аянд гарсан “Морьтон Монгол” төслийн залуус 10.394 км зам туулан, аяллаа өндөрлөлөө. Монгол түмний бахархалт хөвгүүдийг хэрхэн угтан авсан тухай фото сурвалжлагыг та бүхэн 60-62 хуудаснаас тольдоорой. Аяллын дэлгэрэнгүй сурвалжлага мэдээллийг бид дараагийн дугаараараа хүргэх болно.
Залуу уяачдад гарын авлага болдог “Уяаны эрдэм” буланд энэ удаа шинэ цагийн адууг хэрхэн арчлах талаар зөвлөсөн бол Тод манлай уяач Б.Бат-Өлзий өвлийн уяа сойлго арчилгааны талаар тун хэрэгтэй мэдээллийг дуулгасан шүү. Та бүхэн заавал уншаарай.
Үүсч байгуулагдсаныхаа түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлсэн сумдын баяр наадмаас хийсэн цуврал сурвалжлагуудыг хүргэж буй “Аяны богц” энэ удаа Төв аймгийн Угтаалцайдам сумын 90 жилийн ойн баяр наадмын мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.
Харин “Холбоод” буланд говийн бүсийн наадамд гарамгай амжилт гаргасан Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын хийморилог уяачид саатсан байгаа.
Салбарын тулгамдсан асуудлуудыг тусгадаг “Чөлөөт индэр” булан энэ удаа “Монгол адууны стандарт”-тай холбоотой мэдээллийг онцоллоо. Уншигч та бүхэн 2010, 2014 оны монгол адууны стандартыг харьцуулан үзэхийн зэрэгцээ энэ тухай Монголын мал зүйч, үржүүлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал, Гавьяат мал зүйч Д.Самданжамц ямархан бодолтой байгааг 80-81 нүүрнээс уншаарай.
Энэ мэтчилэн дурдаад байвал мэдээллийн өргөн агууламжтай “Тод магнай”-н шинэхэн дугаараа "Интер" номын салбар дэлгүүрүүд болон сонин, сэтгүүл борлуулах цэгээс, мөн редакцийн 94082992, 95092992 дугаарын утсанд холбогдож аваарай.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна