Ч.Батчулуун начин түрүүлж, Батмөнх заан үзүүрлэлээ
А.Тэлмэн 2014 оны 11-р сарын 19 -нд
Төв аймгийн Жаргалант суманд Монгол улсын Гавьяат механикжуулагч Д.Цэнд-Аюушийн нэрэмжит бөхийн барилдаан боллоо. Барилдааныг Цэнд-Аюуш агсны хөвгүүд Бат-Орших, Сумьяабат нар санаачлан зохиосон бөгөөд аймгийн начин аавынхаа дурсгалыг хүндэтгэх барилдаанд улс аймгийн цолтой хүчтэнүүд хүрэлцэн ирж зодоглосонд сэтгэл тун дүүрэн байлаа.
Бөхийн барилдаанд улсын заан Б.Батмөнх, улсын харцага Ө.Даваабаатар, улсын өсөх идэр начин Ж.Отгонбаяр, улсын начин Ч.Баянмөнх, улсын шинэ начин Ч.Батчулуун, аймгийн арслан Т.Занданбат, Б.Дэлгэрсайхан, Бо.Батжаргал нараар манлайлуулсан хүчит 48 бөх зодоглон барилдав.
Бөхийн барилдааны нэгийн даваанд Жаргалант сумын заан Э.Алтанцоож Таванхан дэвжээний бөх сумын заан С.Оргилбаатарыг сэнжигдсэн барьцнаас хутгаж дайраад өвдөг шороодуулав. Сүхбатын Оргилбаатар бөхийн өргөөнд дөмөг үздэгийг уншигчид андахгүй мэдэх биз. Мөн Жаргалант сумын заан Б.Содхүү Таванхан дэвжээний бөх с.з О.Болд-Эрдэнийг шахаж татаад давсан юм.
Барилдааны хоёрын даваанд аймгийн харцага Ш.Алтангэрэл аймгийн арслан Б.Энхбаатарыг даацтай давхар ачаад давсан бол давааны төгсгөлийн нугалаанд аймгийн арслан Ж.Алтаншагай а.а Ц.Чимэддоржтой таарч хавираад давсан байна.
Гурвын даваанд улсын цолтнууд амласан бөхөө бүгд давсан бол тунасан хоёрын барилдаан барьц сонгооноос шийдэгдэж аймгийн арслан Бо.Батжаргал давжээ.
Дөрвийн даваанд улсын заан Б.Батмөнх а.а Бо.Батжаргалаас барьц сонгож мордоод, начин Ч.Батчулуун харцага Ө.Даваабаатарыг зүүн хөлд ороход нь хавираад давсан бол улсын наадмын дөрвийн даваанд учраа таарч байсан хоёр начин энэ даваанд мөн таарч “өндөр” начин шахаж татаад давав.
Тавын даваанд заан гоцлож, арал ойролцоо хоёр начин тунан барилдав. Чотонгийн Баянмөнх мордоод хөөхөд Чулуунбаатарын Батчулуун дагуулж хөмрөөд давснаар заантай үзүүр түрүүнд барилдахаар шалгарав.
Үзүүр түрүүнд заан Б.Батмөнх начны баруун хөлийг авсан ч даацтай гуядсан начин даваа авлаа. Ийнхүү шинэ начин Батчулуун нутгийн заан, харцагыг, нуруу ойролцоо Баянмөнх начинтай цувруулан давж түрүү бөхөөр тодров.
Оноолтыг хоёрын даваанаас үзнэ үү?
Хоёрын даваа
1. У.з Б.Батмөнх – с.з Сүхбаатар /Өв, Баянгол/
2. У.х Ө.Даваабаатар – с.з И.Отгондорж /Төв, Борнуур/
3. У.ө.и.н Ж.Отгонбаяр - с.з Э.Алтанцоож /Төв, Жаргалант/
4. У.н Ч.Баянмөнх – с.з Б.Содхүү /Төв, Жаргалант/
5. У.н Ч.Батчулуун – с.з Н.Ширчинхүү /Увс, Ховд/
6. А.а Т.Занданбат – а.н М.Тэгшбаяр
7. А.а Б.Дэлгэрсайхан – а.н Д.Төрболд
8. Бо.Батжаргал – а.н Г.Пүрэвсүрэн
9. А.а Б.Энхбаатар – а.х Ш.Алтангэрэл
10. А.а Б.Бат-Эрдэнэ – а.х Д.Батсүх
11. А.а Г.Ганжад – а.з Б.Эрдэнэбаяр
12. А.а Ц.Чимэддорж – а.а Ж.Алтаншагай
Гурвын даваа
1. У.з Б.Батмөнх – а.х Ш.Алтангэрэл
2. У.х Ө.Даваабаатар – а.а Б.Дэлгэрсайхан
3. У.ө.и.н Ж.Отгонбаяр – а.а Т.Занданбат
4. У.н Ч.Баянмөнх – а.а Б.Бат-Эрдэнэ
5. У.н Ч.Батчулуун – а.а Ж.Алтаншагай
6. А.а Бо.Батжаргал – а.а Г.Ганжад
Дөрвийн даваа
1. У.з Б.Батмөнх – а.а Бо.Батжаргал
2. У.х Ө.Даваабаатар – у.н Ч.Батчулуун
3. У.ө.и.н Ж.Отгонбаяр – у.н Ч.Баянмөнх
Тавын даваа
1. У.з Б.Батмөнх – гоцлов
2. У.н Ч.Баянмөнх – у.н Ч.Батчулуун
Зургаагийн даваа
1. У.з Б.Батмөнх – у.н Ч.Батчулуун
Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна