Ялалт хүрэн
А.Тэлмэн
Морин жилийн босгон дээр Завхан аймгаас улсын Алдарт уяач цолтон хоёр төрөн гарсаны нэг нь Дөрвөлжин сумын уугуул Дайдийхүүгийн Баяраа юм. Шинэхэн Алдарт жилийн өнгө тольдох “Дүнжингаравын хурд” уралдаанд хүрэн азаргаа айргийн гуравт хурдлуулан цолоо мялаасныг бид дуулгасан. Харин зуны уралдаануудад шинэхэн Алдартын буянт ажнай Ялалт хүрэн тун чиг хурдан байж, төр түмнийхээ их баяр цэнгэлд айргийн дөрөвт хурдалж, давхар уяагаар Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ой, говийн бүсийн уралдаанд аман хүзүүнд давхисан билээ.Ийнхүү аз хийморь өөдөө амжилт бүтээл арвин наадсан шинэхэн Алдартын хурдан хүлэг Ялалт хүрэн азаргыг уншигч танаа товч танилцуулбал:
Угшил гарвал: Хүрэн азарга хэдэн жилийн өмнө МУ-ын Ерөнхийлөгч асан Энхбаярт Арабын шейхаас бэлгэнд ирсэн цагаан азарганы төл.Төрийн тэргүүний нэртэй хязаалан цагаан азаргыг Гавьяат мал зүйч Самданжамц маллаж байсан бөгөөд Жаргалант угшилтай хүрэн гүү хураалгаж гарсан төл нь Ялалт хүрэн юм. Хүрэн үрээг 2012 онд хязааланд нь одоогийн эзэн Д.Баяраа нь худалдан авч 2013 оноос уяж хурдлуулж байгаа юм.
Амжилтын товчоон:
2013 онд соёолондоо:
Завхан аймгийн 90 жилийн ой баруун бүсийн наадамд түрүү
2014 онд хавчиг азарга:
“Дүнжингаравын хурд-2014”хаврын бүсийн уралдаанд айргийн гурав
АХ-ын 93 жилийн ойд айргийн дөрөв
Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ой, говийн бүсийн уралдаанд аман хүзүү
Уяа сойлго уралдааны онцлог:
Ялалт хүрэн Ерөнхийлөгчийн Араб цагаан азарганы цорын ганц төл. /Учир нь бэлэгний цагаан азарга удалгүй эндчихсэн гэдэг/ Араб адууны тэвчээр хатуужилтай шинж чанарууд удамшсан хүрэн азарга гарын ая даахдаа сайн. Шинэ цагийн адуу гэхэд олон хоногийн уяатай. Сууж цуцах нь бага гэнэ лээ. Товчхондоо хүрээлэн байгаа орчин нөхцөлдөө тун сайн зохицож буй түүнийг эзэн нь олон жил баярлуулах адуу хэмээн тодорхойлсон. Дашрамд сонирхуулахад Ялалт хүрэнийг баруун бүсийн уралдаанд түрүүлсэний дараа эх хүрэн гүүг нь “Алтан тариа” ХХК-ийн ерөнхий нягтлан авсан бөгөөд ахын шийрийг хатаах хүлэг төрнө хэмээн найдаж байгаа гэнэлээ.
Б.Долзодмаа
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

202.126.90.133
Cамданжамц гуайтай холбогдох утас байна уу?
Reply