Шархүүгийн Пүрэвгарьд шуугиулан түрүүлэв
А.Тэлмэн 2014 оны 11-р сарын 12 -нд
Увс аймгийн Ховд сумын уугуул, Монгол улсын начин Жотойн Гэлэг, Гэлэгийн Даваасамбуу нарын нэрэмжит “Аймаг цэргийн цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан” Монгол бөхийн өргөөнөө боллоо.
Барилдаанд аймгийн хурц арслан А.Алтанхуяг, Н.Жаргалбаяр, Ба.Батжаргал, аймгийн арслан Б.Хашбат, Б.Дэлгэрсайхан, Б.Батхуяг нараар манлайлуулсан аймгийн арслан 51, аймаг цэргийн заан 16, аймгийн харцага 25, аймаг цэргийн начин 66, сумын цолтон болон залуу бөх 98 оролцон барилдав.
Бөхийн барилдааны нэгийн даваанд Ховд аймгийн Булган сумын заан Б.Ганзориг хурц арслан Ба.Батжаргалыг сугадаж мушгиад, “Аварга” сургуулийн оюутан Д.Эрдэнэтулга а.а Г.Батнямыг суганд нь сэжээд, Дорнод аймгийн Булган сумын заан Г.Шинэзориг а.а Л.Шинэбаатарыг тахимдаж дайраад, Сэлэнгэ аймгийн Сант сумын заан Б.Баатарболд а.а Ө.Сүхбатыг дагуулж тонгороод давцгаав давлаа. Давааны дунд хэсэгт аймгийн харцагууд шилдэг сумын заануудтай оноолт таарч сумын заан Б.Алтангэрэл, Р.Бэхбат, Э.Совджамц, Г.Цэнддорж нар бэлтгэл сайтай байгаагаа харуулж а.х Ж.Бадрал, Ш.Чинтулга, Г.Өсөхбаяр, Б.Төмөрбаатар нарыг давсан бол өнөө жилийн шинэхэн харцагууд болох Т.Дүүрэнсаран, Б.Анхжаргал, П.Өсөхбаатар, Э.Энх-Амгалан, О.Үйтүмэн, Н.Хүрэлсүх нар өнгөрсөн жил зэрэгцэн барилдаж, өрсөлдөж явсан Х.Жанболат, Э.Гансүх, Л.Жамбал, Э.Даваажаргал, Г.Батмөнх, Ж.Бямбадоньд нарын сумын заануудтай таарсан ч цолны эрэмбийг харуулж давцгаалаа. Нэгийн даваанд сумын цолтой болон залуу 17 бөх аймаг цэргийн цолтнуудыг шороодуулжээ.
Барилдааны хоёрын даваанд сумын заан Г.Шинэзориг хурц арслан Н.Жаргалбаярын хөлд оронгуут шилжүүлж түрээд, сумын заан Б.Цэрэндагва а.а Л.Нямбаярыг муриад, сумын заан Б.Түмэндэмбэрэл а.а Т.Пүрэвсүрэнгийн ард гарч өргөөд, а.н Д.Төрболд а.а Б.Эрдэнэхүүг мушгиад, а.н Б.Пүрэвдорж а.а Б.Хаш-Эрдэнийг гар уургалж хөмрөөд, а.н.н Д.Аззаяа а.а Б.Чимэдванданг хашиж мордоод, а.х О.Үйтүмэн а.з М.Даваасүрэнг хонгодож хөөгөөд, а.х П.Өсөхбаатар а.з М.Баасанбатыг хонгодож цацаад, а.х Б.Лхагва-Очир а.х Д.Бат-Эрдэнийг хавираад тус тус давав. Мөн энэ даваанд өмнөх сарын барилдаанд оноолтоор таарсан а.а Т.Пүрэвсүрэн с.з Б.Түмэндэмбэрэл, а.а Б.Хаш-Эрдэнэ а.н Б.Пүрэвдорж, а.х Д.Тогтохжаргал а.х Д.Батсүх, а.х Д.Бат-Эрдэнэ а.х Б.Лхагва-Очир нар ахин оноолтоор таарч өмнөх сард давсан бөхчүүд мөн даваа авлаа. Хоёрын даваанд гарсан 17 залуугаас с.з Б.Түмэндэмбэрэл, Б.Цэрэндагва, Г.Шинэзориг, Ж.Бахытжан, Д.Эрдэнэтулга нар хоёр давсан юм.
Гурвын даваанд а.а Б.Дэлгэрсайхан а.х Б.Лхагва-Очирыг давхар хамаад, а.х Ш.Мөнх-Од а.а Б.Батхуягийг холоос давхар ачаад, а.а У.Батгэрэл а.х П.Өсөхбаатарыг даацтай давхар хамаад, а.а Ш.Пүрэвгарьд а.н Х.Гантулгыг хөнтөрч гүйлгээд, а.х О.Үйтүмэн а.з Л.Отгонбаатарыг тахимдаж дайраад давлаа. Мөн энэ давааны төгсгөлд а.х Д.Тогтохжаргал а.н.н Ц.Ганбат нарын барилдаан хүч шавхсан барилдаан байсан бол а.н Б.Пүрэвдорж с.з Б.Түмэндэмбэрэл нар тунан барилдаж сумын заан давснаар дөрвийн даваанд барилдахаар болов. Гурвын даваанд хамгийн уран мэхийг а.а Бо.Батжаргал хийсэн бөгөөд с.з Г.Шинэзоригийг элэг бүсний барьцнаас уран сайхан дунгуйлдав. Г.Шинэзоригийн хувьд нэг хоёрын даваанд шилдэг арслангуудыг цувруулан давсан бөгөөд Дорнод аймгийнхаа баяр наадамд жил дараалан дөрөв давсан залуу юм.
Оноолтын даваанд хурц арслан А.Алтанхуяг с.з Б.Түмэндэмбэрэлийг баруун давуулж гуядаад, а.н Э.Дарханбат а.а Б.Хашбатыг зүүн хөмрөөд, а.х О.Үйтүмэн а.а Г.Баасандоржийн суганд сэжиж хонгодоод, а.а П.Баярхүү а.х Д.Тогтохжаргалыг шуудагнаас мөргөж түрээд, а.а Н.Ганзориг а.а Д.Анарыг сугадаж барингуут зүүн талдаа зайлж уран гоё хавираад, а.а Б.Отгонбаатар а.а Ц.Чимэддоржийг мордоод, а.а Ч.Хөхчирэнгэр а.а Д.Энхбатыг шуудагнаас мөргөж түрээд, а.а Ш.Пүрэвгарьд а.а У.Батгэрэлийг сугадаж мордоод давхар тахимдаж дайраад тус тус давав.
Бөхийн барилдааны тавын даваанд хурц арслан А.Алтанхуяг а.а Б.Отгонбаатарыг шахаж татаад, а.а Б.Дэлгэрсайхан а.х О.Үйтүмэнг сугадаж мушгиад, а.а Бо.Батжаргал а.а Н.Ганзоригийг дунгуйлдаж татаад, а.а Ч.Хөхчирэнгэр а.а П.Баярхүүг хөмрөөд, а.а Б.Бат-Өлзий а.н Э.Дарханбатыг баруун талдаа зайлаад давав. Энэ даваанд а.а О.Хангай а.а А.Даваанямыг амлаж хоёр бөх барьц тавилцахад Хангай арслан зүүн хөлд нь ороод хаячихав. Хэдийгээр засуулууд барилдааныг зогсоогоогүй ч залуу арслангийн энэ үйлдлийг үзэгч олон таашаасангүй. Тунаж барилдсан хоёр арслангийн барилдаан сайхан болж залуу арслан Ш.Пүрэвгарьд зүүн сугадаж барингуут баруун гараар халбагадах мэх дутуухан хийгээд буцааж зүүн талдаа хутгаад угсруулж сугадсан гараар мушгиж хөмрөөд давчихав. Арслангийн угсраа мэхүүд үнэхээр уран даацтай байлаа.
Зургаагийн даваанд хурц арслан А.Алтанхуяг а.а Б.Дэлгэрсайханы ард гараад, а.а Ч.Хөхчирэнгэр а.а М.Бадарчийг шахаж татаад, а.а Бо.Батжаргал а.а Б.Бат-Өлзийг хашиж мордоод, а.а Ш.Пүрэвгарьд а.а О.Хангайг дотуур этэж давхар тахимдаад давцгаалаа.
Их шөвөгт хурц арслан А.Алтанхуяг а.а Ч.Хөхчирэнгэрийг амлаж баруун талдаа даацтай давуулж гуядаад давав. Тунасан хоёр бөх мөн өнөө жилийн наадмын гурвын нугалаанд таарсан бөгөөд залуу арслан баруун талдаа хагалаад өшиглөчихөв.
Үзүүрт сугадаж хашиж мордсон мэхээ даалгасан залуу арслан давснаар түрүү бөхөөр тодорлоо. Түүний хувьд даваа бүрт шийдэмгий уран мэхийг угсруулж үзэгчдийн уулгалуулж байлаа. Үзүүрлэсэн хурц арслан Алтанхуягийн хувьд дархан даацтай мэхүүдээ даалгаж хийсээр үзүүрлэж аргагүй шилдэг болохоо нотоллоо.
Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна