Он дараалан төрсөн олны мэдэх Арслангууд-Батжаргалын Ганбат
А.Тэлмэн 2014 оны 11-р сарын 07 -нд
Баруунтурууны сангийн аж ахуйд трактор жолоодож байсан өндөр хүүг их аварга Х.Баянмөнх “таньж” бөх болгохоор шийджээ. Удсан ч үгүй аймгийнхаа баяр наадамд түрүүлж, өндөр чансаатай бөхчүүдийн даваа үнэлэх барилдаанд дээгүүр барилдаж шуугиан тарьж эхэлсэн билээ. Улмаар сар шинийн барилдаанд аймгийн арслан цолтой үзүүр булааж олны анхаарлыг эрхгүй татсан юм. Баруун талдаа хавирдаг, лав барьцнаас морддог мэхтэй энэ залууг тун удахгүй аварга болно хэмээн бөхийн хүрээнийхэн ярьцгааж байв. Гэсэн ч хүсэхэд хясдгийн үлгэрээр эхний жилийн наадамд ид иртэй байсан заан Ц.Цэрэнпунцагт амлуулан өвдөг шороодов. Хойтон жилийнх нь наадмаар начин болж, начин цолтой нэг жил барилдаад заан боллоо. Зургаан залуу зааны нэгд нэрлэгдэж, төрийн наадмын үзүүр, түрүүнд яригдсан ч бэртэл гэмтэл авч сайн барилдаж чадалгүй хэдэн жилийг үдэв. 2000, 2001, 2002, 2005 онуудад тав, зургаа даван шөвгөрч, сар шинийн барилдаануудад их шөвөгт шалгарч, цэргийн баярын барилдаанд түрүүлж байлаа. 2006 оны түүхт ойн наадмаар долоо даван шөвгөрч заан цолоо батласан ч түрүү бөх аварга Д.Сумьяабазарт өвдөг шороодов. Гэсэн хэдий ч түмэн олон хэзээ нэгэн өдөр төрийн наадамд түрүүлнэ гэсэн итгэлээ алдаагүй байсан юм. 2008 онд мөн л долоо давж их шөвөгт үлдэхэд “Одоо л нэг” гэсэн ч залуу гарьд Н.Ганбаатарт дунгуйлдуулан унаж заан цолоо хоёр дахь удаагаа баталлаа. 2009 оны сар шинээр арван нэгэн жилийн өмнөх үзүүрээ түрүү болгоход нь “Өнөө жил улсад түрүүлэх нь ээ” хэмээж байсан ч тавын даваанд өвдөглөлөө. Түмэн олны хүлээлт 89 жилийн наадмаар тайлагдаж улсын заан Ганбат улсын арслан болов. Тавын даваанд азтай, одтой, эзтэй барилддаг у.н Д.Лхагвадоржид лав хонгодуулсан ч дагуулж даацтай ачин давж, дараагийн даваанд шинэн начин Ч.Баянмөнхийг амлаж орхив. Мөн долоогийн даваанд залуу заан М.Өсөхбаярыг шахаж өргөөд тун чиг чимээтэй орхин улсын заан цолоо гурвантаа баталлаа. Их шөвөгт арслан Х.Мөнхбаатартай тунаж давуулж барихад нь сэжиж эргээд давснаар давж үзээгүй даваагаа гэтлэж инээвхийлэн гүйсээр тугаа тойрч байлаа. Үзүүр аварга Г.Өсөхбаярыг хашиж мордон давснаар ардын төрийн наадамд түрүүлж, ард түмнийхээ хүслийг биелүүлсэн юм. Монгол бөхийн түүхэнд тодоор бичигдэн үлдсэн зургаан залуу зааны отгон заан мөн отгон түрүүг хүртсэн нь энэ билээ.
Т.Түмэндэмбэрэл
Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна