Геннисийн 60 жилийн ойн номонд Монголын тухай багтжээ

А.Тэлмэн
2014 оны 11-р сарын 05 -нд

1955 оноос эхлэн  энэ ертөнцийн гайхамшигт юмс үзэгдэл, шинэ содон үйл явдлыг бүртгэн баталгаажуулах болсон дэлхийн Геннисийн байгууллага тухайн жилийн дээд амжилтуудаа нэгтгэн ном болгож, уншигчдын хүртээл болгодог уламжлалтай. Дэлхийн дээд амжилтуудыг нэгтгэсэн тэрхүү ном  борлуулалтаараа ямагт тэргүүлж байдаг талаар уншигчид нэг бус удаа дуулсан байх. Тэгвэл тус байгууллагаас ирэх 2015 онд тохиох 60 жилийн ойдоо зориулан бас нэгэн сонирхолтой номыг уншигчдадаа өргөн барьж буй бөгөөд түүнд нь  Монголын тухай багтсан байна. Бүр тодруулбал Монгол улсад “Адууны яам” байгуулагдсаны 750 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан 4249 морины уралдаан, 11125 морьтоны жагсаалын тухай бичигджээ.
Морьтон монголчуудын адуу эдлэх соёл, Монголын үндэсний хурдан морины уралдаан, Монгол уралдаанч хүүхдийн авхаалж самбааг дэлхий нийтэд сурталчлан таниулсан дээрх түүхэн үйл  явдлыг ММСУХ санаачлан зохион байгуулсан бөгөөд 2013 оны 8-р сарын 9-10 –ны өдрүүдэд Хүйн мандалын торгон ногоон дэвжээнээ болсон билээ.
Монгол түмэн эвтэй байхдаа хүчтэйн бэлгэдэл болсон түүхэн үйл явдлын тухай нийтлэгдсэн дээрх номыг авахыг хүсвэл http://www.guinnessworldrecords.com/news/2013/9/double-world-record-joy-for-mongolian-horse-riders-50965/
http://www.guinnessworldrecords.com/2015/preview/#20/z
холбоосоор хандан захиалж болох юм.
ММСУХ-ны ажлын алба

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна