Тод манлай уяач Д.Ганбаатар: Баянхонгорын наадам ах бид хоёрт буян хишгээ харамгүй хайрладаг
А.Тэлмэн
Алтай нутгаас төрсөн ах дүү Тод манлайгууд өнөө жил одтой сайхан наадсан. Д.Ганбаатар Тод манлай морин жилийн уралдаануудаа хэрхэн дүгнэснийг уншигч танаа хүргэе.
-АХ-ын 93 жилийн ойн баяр наадамд даага айрагдуулж, говийн бүсийн уралдаанд их морь түрүүлгэн одтой сайхан наадлаа. Баяр хүргэе?
-Баярлалаа. Уяач хүнд төрийнхөө баяр наадамд морь айрагдуулж, түрүүлгэх нь баяр баяслын дээд байдаг.Би хувьдаа улс, бүсийн наадамд морьд маань айрагдаж, түрүүлэхэд аз хийморь өөдөө байж, ажил үйлс бүтэх нь дээ хэмээн бэлгэшээж байдаг. Ганц би ч биш, Монголчууд бүгд л тэгж бэлгэ боддог байх.
-Морь айрагдсан жил ажил үйлс бүтэмжтэй байдаг уу?
-Тэгэлгүй яахав. Энэ жилийн хувьд ах бид хоёр улс, бүсийн наадмаас 4-5 айраг, түрүү авлаа. Харин манай “Макс” уяаныхны хувьд арваад айраг, түрүү авч хийморьтой сайхан наадлаа. Ер нь сүүлийн жилүүдэд ах бид хоёрын олон жилийн хөдөлмөрийн үр шимээр гарган авсан унаган адуунууд маань сайхан давхиж байгаа. Энэ жил гэхэд Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ой, говийн бүсийн уралдаанд унаган шарга морь маань түрүүлж, халтар морь маань дөрвөллөө. Нэг шарга азарганы хүүхэд, нөгөөдөх нь Зандан хүрэнгийн хүүхэд байгаа юм. Аль ч наадамд дандаа цугтаа ордог. Улс, бүсийн наадамд дөрвөн удаа цуг түрүүлж, айрагдаж байгаа хүлгүүд.
-Ламын гэгээний даншиг наадам ах дүү хоёрт ээлтэй байдаг бололтой. 2009 онд мөн л амжилт арвинтай наадаж байсан?
-Тиймээ. Ламын Гэгээний 370 жилийн ойн баяр наадмаас ах бид хоёр гурван түрүү, нэг айраг хүртэж байсан бол энэ жил нэг түрүү, нэг айраг хүртлээ. Учрал ерөөл гэж байдаг юм уу, нутгийн уул ус, түмэн олон нь түшдэг үү Баянхонгорын наадам ах бид хоёрт буян хишгээ харамгүй хайрладаг. Тийм ч болохоор бид хоёр ихэд бэлгэшээн хүндэтгэж явдаг юм.
-Ах дүү уяачдын мялаалга наадам өргөн дэлгэр болсон сурагтай байсан.Тэр талаараа дэлгэрүүлээч?
-Энэ жил Баян-Уул сумын маань 90 жилийн ой тохиож байгаа. Ойн баяр наадам маш сайхан болсон.Миний аав нас сүүдэр ная гарсан сайхан буурал бий.Хүүхэд ахуй цагтаа морь унаж явсан газраа өөрийн нэртэй морь түрүүлгэх юмсан гэсэн том мөрөөдөл тээж явсан нь энэ зун биеллээ олж, 90 жилийн ойн баяр наадамд аавын маань морь түрүүлж, магнай тэнийтэл баярлалаа. Би ер нь аавыгаа тэгж их баярлаж байхыг хараагүй. Аавыгаа баярлахыг харах ах бид хоёрт ч гэсэн сайхан байлаа. Харин Тод манлайн мялаалга наадмаа Алтай хотдоо хийсэн. Тэнгэр хангай ивээж хур бороо ороод, мялаалга наадам маань сайхан болж, Алтайчуудтайгаа сайхан наадлаа.
-Манлайн баяраа ч гэсэн нутгийн олонтойгоо хуваалцаж байсан?
-Тиймээ, найр наадам хийнэ гэдэг тэнгэр хангайгаа аргадаж, олон хүнийг баярлуулахаас гадна түүнтэй холбоотой зан заншил, соёлыг түгээх ач холбогдолтой. Дуу хуур, инээд хөөр цалгисан газар зөв сайхан энерги хуримтлагдаж олон түмэнд түгдэг шүү дээ.
"Тод магнай" сэтгүүл №56
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна