“Уралдаанч хүүхэд-2014” сургалт зөвлөгөөн зохион байгуулагдлаа

2014 оны 10-р сарын 30 -нд

Монголын морин спорт, уяачдын холбоо 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо буюу Өлзийтөд байрлах 10 жилийн 59 дүгээр дунд сургууль дээр “Уралдаанч хүүхэд-2014” сургалт, зөвлөлгөөнийг амжилттай зохион байгууллаа.
Хан-уул дүүргийн 59 дүгээр дунд сургуульд нийтдээ 100 гаруй уралдаанч хүүхэд суралцдаг ба сургалт зөвлөлгөөнд Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Пүрэвийн Сэргэлэн, ММСУХ-ны Тэргүүлэгч гишүүн, Монгол Улсын Тод Манлай уяач Цэвээнжавын Дуламсүрэн, НМСУХ-ны Тэргүүн Мэндбаярын Мөнхбаясгалан болон Ажлын албаны бүрэлдэхүүн, мөн 59 дүгээр сургуулийн менежер Х.Байгальмаа, 70 гаруй уралдаанч хүүхэд хамрагдан оролцлоо.
“Уралдаанч хүүхэд-2014” сургалт, зөвлөлгөөнөөр Монгол Улсын стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцас, хэрэглэлийг танилцуулсан баримтат кино үзүүлэн, стандартад нийцсэн хамгаалалтын хувцас, хэрэглэл хэрэглэхийн ач холбогдол, зөв зохистой хэрэглээний талаар тайлбарлан танилцуулж, уралдаанч хүүхдийн эрх, үүрэг, мөн уралдааны үеэр осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, зөвлөмж өгч, хүүхдүүд чөлөөтэй ярилцан санал бодлоо илэрхийллээ.
Энэ үеэр Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Пүрэвийн Сэргэлэн, 59 дүгээр сургуулийн сургалтын менежер н.Байгальмаа нар уралдаанч хүүхдийн суралцах, хүмүүжих нөхцлийг сайжруулах, тэдний авьяас чадварыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцож санамж бичигт гарын үсэг зурсан юм. Сургалт, зөвлөлгөөний төгсгөлд 59 дүгээр сургуулийн аввяаслаг уралдаанч хүүхдүүд дуулж, бүжиглэж, шүлэг уншиж өөрсдийн авьяасыг сонирхуулан оролцогчдод бэлэг барилаа.
Монголын морин спорт, уяачдын холбоо өөрийн нийгмийн хариуцлагын хүрээнд 10 уралдаанч хүүхдийг Олон улсын Найрамдал төвд амрах эрхийн бичгээр, тус сургуулийн 35 багшийг ОХУ-ын Улан-Үд хотын Итгэлт хамбын хийд руу аялуулахаар шийдвэрлэснийг уралдаанч хүүхдүүд, 59 дүгээр сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгчид баяртайгаар хүлээн авсан юм.
“Уралдаанч хүүхэд-2014” сургалт, зөвлөлгөөнийг Ариунбилэг захиралтай “ХААН СҮҮ” ХХК, Б.Батбаяр захиралтай спортын “СҮЛД” ТВ-ийн хамт олон ивээн тэтгэж хамтран ажилласан бөгөөд уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангахад хамгаалалтын хувцас, хэрэгслийн зөв хэрэглээг танилцуулж, ММСУХ болон 59 дүгээр сургууль хоорондын хамтын ажиллагааны эх үндэс тавигдсан өндөр ач холбогдолтой байлаа.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна