Тал ир мулталсан нь

Даваадорж
2014 оны 10-р сарын 29 -нд

Одоогийн Хэнтий аймгийн Дархан сумын нутагт Ононмөр хаван хэмээх нэртэй сайн уяач байв. Галшарын жанжин бэйс Пүрэвжав “Наадам хийе, чи хэдэн түрүү авах вэ” гэж гэнэ. “Гурван түрүү санаатай” гэж хариулахад “чи арай л барахгүй биз” гэж байв.
Ноёны майханд нэгэн далд морь уяж байгааг мэдээд, орой тавимагц очиж үзжээ. Адууны манаач Дашпунцагт “Чамаас авах хоёр морины авлагаа больё, ноёны моринд нэг мордож үзье” гэжээ. Тэгээд буруу талын тохмыг нугалж эмээллээд, адууг тойроод буужээ. Маргааш нь ноён Ононмөр хаванг дуудаж “тал ир мултрах гэх бий юу хө” гэж ширүүхэн асууж гэнэ. Мэдчихэж гэж айгаад “ай мэдэхгүй л юм, бөөрөнхий чулуун дээр хөрвөөж загас маханд нь таарчихсан юм биш байгаа” гэхэд “ээ тийм гэж үү, буруу тал мултарна гэж бас байхаа гэж” уулга алдаад “чи ч гурван түрүү лав авчээ” гэсэн гэдэг. Тэр наадамд Ононмөр хаван амласан түрүүгээ авсан гэдэг.
МУ-ын Манлай уяач, морин спортын ууган мастер Т.Даваадорж

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна