Уран барилдаан олонтой Улаанбаатарын ой

2014 оны 10-р сарын 29 -нд

Нийслэл хотын 375 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 224 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо.
Чансаа өндөртэй тус барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Х.Мөнхбаатар, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба, Д.Баасандорж, Б.Батмөнх, Б.Соронзонболд нараар манлайлуулсан хүчит 224 бөх зодоглон барилдлаа.
Улсын аварга нэг, улсын арслан гурав, улсын гарди нэг, улсын заан дөрөв, улсын харцага тав, улсын начин 21, аймгийн арслан 48, аймгийн заан 16, аймгийн харцага 24, аймгийн начин 58, сумын заан 43 оролцон барилдсан барилдаан нэгийн даваанаасаа өрсөлдөөнтэй болсон юм.
Бөхийн барилдааны нэгийн даваанд а.н Т.Төгсдөлгөөн а.а Г.Батнямыг шахаж татаад, а.н Ц.Заяатүшиг а.а Б.Гончигтавхайг мэхээ дутуудуулахад түлхээд, а.н Г.Жамбалдорж а.а Б.Мөнх-Эрдэнийг мордоог мултлангуут суганд нь сэжиж хонгодоод, а.н Т.Сайханжаргал а.з Д.Буянтын баруун хөлийг авч давхар мордоод, а.н Б.Ундрал а.з Ж.Дагва-Очирыг шахаж татаж давхар мордоод, а.н.н Ч.Эрдэнэсайхан а.з Л.Отгонбаатарыг дүүгүүрдэж эргүүлээд, а.х Э.Энх-Амгалан а.х А.Отгонбаатарыг шуудагдаж мөргөж хөөхөд дагуулж зайлаад, а.х Б.Энх-Очирхуяг а.х Ц.Мөнхбаярыг дунгуйлдаж татаад, а.х М.Мэндсайхан а.х Б.Доржсүрэнг тахимдаад, а.х М.Ганзориг а.х Н.Хүрэлсүхийн баруун хөлийг авч дэрлээд, а.х Д.Бат-Эрдэнэ а.н.н Н.Энхжаргалыг зүүн хөмрөөд, а.з М.Баасанбат а.н.н Б.Баатархүүг суйлаад, а.а Д.Анар а.н С.Бямбадоржийг давуулж гуядаад, а.а Г.Ганцоож а.н Р.Лхамжавыг тойрч дунгуйлдаад, а.а Давж.Батбаяр а.н Ш.Баяржаргалыг этээд, а.а Н.Эрдэнэчулуун а.н Ч.Цогтбаатарыг харваж тахимдаад, а.а Э.Даш а.н Д.Төрболдыг харцагадаж мушгиад, а.а Х.Оргилболд а.н Э.Доржсүрэнг сууж өмсөөд, а.а Л.Шинэбаатар а.н С.Дашдондовыг, а.х.а Б.Одгэрэл с.з Д.Батхүрэлийг тус тус хонгодож цацаад давцгаав.
Мөн сумын заан Г.Батмөнх, Б.Цэрэндагва нар а.х.а Ё.Эрдэнэжаргал, а.а Д.Болдбаатар нараар нэг давлаа. Энэ давааны хамгийн уран барилдаан а.а Ш.Пүрэвгарьд а.н Б.Ганзориг нарын дунд өрнөв. Хэн хэн нь чөлөөт бөхөөр хичээллэдэг тэдний барилдаан үзэгчдийн анхаарлыг эрхгүй татсан бөгөөд а.н Б.Ганзориг Ш.Пүрэвгарьдын зүүн хөлийг авч нарийн шилбээр нь өргөсөн ч арслан дагуулж ширвэж гуядаад давав. Өмнөх барилдааны нэгийн даваанд оноолт таарсан нэг нутгийн бөхчүүд болох а.а Н.Золбоо а.н О.Намнанжанцан, а.а Б.Хаш-Эрдэнэ а.н Б.Даваа-Очир нар ахин оноолт таарч арслангууд хоёр дахиа давлаа. Чансаа өндөр барилдаан байсан хэдий ч зодоглосон улсын цолтнууд бүгд учраагаа давжээ.
Барилдааны хоёрын давааны гол шуугиан у.х Б.Пүрэвсайхан а.н.н Ч.Эрдэнэсайхан нарын дунд болсон бөгөөд аймгийн начин зоримогхон хөмөрч хоёр бөх ойролцоо газардсан бөгөөд хөлийн цэц у.з Ц.Мягмарсүрэн ахин барилдуулах шийдвэр гаргахад үзэгчид эсэргүүцэж байлаа. Ахин барилдахад харцага төвөггүй давсан юм. Энэ даваанд а.х Б.Төмөрбаатар у.н Н.Бүрэнбаатарыг сугадаж мордоод, а.х М.Мэндсайхан у.н Д.Цогзолдоржийг зүүн хонгодож хөөгөөд, а.з М.Баасанбат у.н Б.Амарзаяагийн зүүн хөлд орж цацаад дутуудангуут тулсан гарыг татаж түрээд, а.з Б.Болдбаатар у.н Ц.Одбаярыг зөрүүлж шахаж татаад, а.з Т.Бэгзсүрэн у.н Ч.Батчулууныг зүүн хутгаж хөмрөөд, а.а Д.Анар а.а Ж.Мөнгөнийг сэрвүүгээс хутгаад, а.а Ж.Алтаншагай а.а Ч.Ганзоригийг сугадаж хавираад, а.а Б.Бат-Өлзий а.а Э.Дашийг мушгиад, а.а Б.Баатарцол а.а Г.Ганцоожийг салтаадаад тус тус давцгаалаа.
Бөхийн барилдааны гурвын даваанд у.з Д.Баасандорж а.а Д.Анарыг мордоод, у.х А.Бямбажав у.н М.Эрдэнэбатыг сугадаж мушгиад буцааж суйлаад, у.ө.и.н Р.Пүрэвдагва а.а Т.Сүрэнжавыг хөмрөхөд үлдээд, у.н П.Ганхүү а.з М.Баасанбатыг зайлж мушгихад дагаж тахимдаад, у.н Л.Лха-Очир а.а Б.Эрдэнэхүүг мушгиад, а.х.а Б.Одгэрэл а.а Ч.Хөхчирэнгэрийг тонгороод, а.а Н.Ганзориг у.н Б.Заяамандахыг тун даацтай бусгаад давсан бол у.н Б.Сангисүрэн өмнөх барилдаанд өвдөг шороодсон у.н Л.Цэрэнтогтохыг амлаж Цэрэнтогтох начин мөн л ухарч зугтсаар барьцанд хүрч мушгиад хоёр барилдаанд дараалан давав. Энэ даваанд даагаа нэхэхээр амласан өөр нэгэн барилдаан гарсан бөгөөд тэр нь залуу харцагуудын дунд боллоо. Начин цолтны хүндэтгэлийн барилдааны зургаагийн даваанд тунаж Оюунболд харцага давсан бөгөөд Пүрэвсайхан харцага даагаа нэхэхээр амлаж баруун гараар зүүн гарынх нь гадуур дарж шуудагдсан бөгөөд зүүн зайлахаар хуурангуут баруун талдаа мушгиад давж даагаа нэхэв. Мөн өмнөх барилдааны гурвын даваанд тунасан а.а Б.Бат-Өлзий а.а Н.Золбоо нар ахин учраа таарч Золбоо арслан тахимдаж дайраад давлаа. Энэ даваанд барууны магнай Х.Мөнхбаатар арслан Говьсүмбэр аймгийн арслан Т.Пүрэвсүрэнг амлаж дутуу давхар тохоод өвдөг шороодов.
Оноолтын даваанд олон сонирхолтой барилдаан гарав.
А.х.а Б.Одгэрэл у.з Б.Соронзонболдыг зүүн талдаа зүтгэж мордоод, у.н Л.Гантулга у.ө.и.н Ш.Уламбаярыг баруун хутгаад, у.ө.и.н Р.Пүрэвдагва у.н П.Ганхүүг мэхээ дутуудуулахад дагуулж мушгиад, у.ө.и.н Э.Энхбат у.н Л.Цэрэнтогтохыг хавсраад, у.х А.Бямбажав у.н Б.Бадамсүрэнг хөнтрөөд, у.з Б.Батмөнх а.а Т.Пүрэвсүрэн тахимдаад, у.з Д.Баасандорж а.а Н.Ганзоригийг сөрж тахимдаад, у.х Б.Пүрэвсайхан өмнөх барилдааны тавын даваанд амлаад давсан у.н Л.Лха-Очиртой оноолт таарч гар уургалж хөмрөхөд нь үлдээд сугадсан гараараа мушгиад давав. Мөн у.з Ч.Санжаадамба а.а Н.Золбоотой давааны сүүл хүртэл барилдаж барьц сонгож баруун хашиж мордоод давлаа.
Тавын даваанд улсын өсөх идэр өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат у.а П.Бүрэнтөгсийн зүүн хөлд орж шилжүүлж өргөөд давж үзэгчдийг шуугиулсан бол аварга С.Мөнхбат начин Л.Гантулгаар давлаа. Залуу арслан Н.Батсуурь нэг нутгийн харцага А.Бямбажавыг баруун тахимдаж дэрлээд, гарьд Б.Гончигдамба а.х.а Б.Одгэрэлийг харцагадаж хавираад, заан Ч.Санжаадамба у.н Ч.Баянмөнхийг хавирахад сөрж баруун хутгаад, заан Б.Батмөнх у.з Д.Баасандоржийг шахаж татаад давлаа. Тунасан хоёр Пүрэвийн барилдаанд начин баруун талдаа татаж хавираад даваа авлаа.
Зургаагийн даваанд аварга гоцлож, арслан Н.Батсуурь заан Б.Батмөнхийг амлаж сууж өмсөөд давснаар сийрэгхэн, зоригтой дайчин бөх болохоо дахин нэг нотоллоо. Мөн гарди Б.Гончигдамба у.ө.и.н Э.Энхбатыг амлаж давхар тохоход сөрж мушгиад давсан бол тунасан хоёрын барилдаанд барьц сонгож хавираад начин давав.
Их шөвөгт аварга начныг амлаж зүүн талдаа хашиж мордоод тэнцвэр алдахад начин баруун тахимдаж түрээд давав. Тунасан хоёрын барилдаанд арслан зүүн талдаа уран хутгаад давснаар үзүүрт шалгарлаа.
Түрүү булаалдахад арслан начин хоёр барьц сонгож начин арслангийн мэхэнд тун сайн тогтож голлож хөөгөөд давснаар түрүү бөхөөр тодорлоо. Нийслэлийн өдрийн барилдаан чансаа өндөр сайхан барилдаан боллоо.
Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна