Н.Баасанжавын бор үрээ

А.Тэлмэн
2014 оны 10-р сарын 22 -нд

Өнгөрсөн жил төрийнхөө их баяр наадамд айргийн гуравт хурдалсан Ховд аймгийн Цэцэг сумын уугуул, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Академич Н.Баасанжавын бор үрээ өнөө жил хараахан айрагдаж чадалгүй зургаад хурдаллаа. Бор үрээний  эцэг бор азарга нь Цагаан-Овоо сумын уугуул Энхболдын унаган адуу бол эх нь Хэрлэн сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Доржгочоогийн Сэдэд агсны аймгийнхаа наадамд дөрөв түрүүлсэн ухаа азарганы төл саарал гүү юм. Даагандаа Баянтүмэн сумын наадамд түрүүлж, аймгийнхаа наадамд амжилтаа бататган түмэн эхээр цоллуулсан хурдан ажнай шүдлэндээ Н.Баасанжав эмчид бэлгэнд ирсэн бөгөөд Дорнод аймгийн Матад сумын уугуул, аймгийн Алдарт уяач  Б.Цэндбаатар уяа сойлгыг нь тааруулдгийг уншигчид эчнээ мэдэх биз ээ.

"Тод магнай" сэтгүүл №56

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна