Уралдаанч Г.Отгонбаяр: Улсын наадамд морь айрагдуулах гоё юм

А.Тэлмэн
2014 оны 10-р сарын 22 -нд

Их Монгол Улс байгуулагдсаны 808, АХ-ын 93 жилийн ой төрийн их баяр наадмын эхний өдөр хязаалан насны уралдаанд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Гончигийн Эрдэнэбилэгийн хээр үрээг аман хүзүүнд хурдлуулсан унаач бол 10 настай Гүндэгмаагийн Отгонбаяр хүү юм. Тэрээр Тод манлай уяач Д.Ононгийн галын унаач бөгөөд улсын наадамд анх удаа морь айрагдуулсан нь энэ.
-Хээр үрээгээ АХ-ын 93 жилийн ойн баяр наадамд айрагдуулсан дүүдээ баяр хүргэе.
-Баярлалаа. Улсын наадамд анх ирж байна. Хээр үрээг ч бас анх удаа унаж айргийн тавд хурдлууллаа. Гоё байна.
-Хэд дэх жилдээ хурдан морь унаж байгаа вэ?
-Гурван жил унаж байна.

"Тод магнай" сэтгүүл №56

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна