Бат-Очирын Одгэрэл арслан бахтай сайхан түрүүллээ
А.Тэлмэн
Аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан боллоо. Барилдаанд а.х.а Ё.Эрдэнэжаргал, А.Алтанхуяг, Д.Цэвэлсодном, С.Ариунбилэг, Н.Жаргалбаяр, Б.Одгэрэл нараар манлайлуулсан хүчит 256 бөх зодоглон барилдав.
Бөхийн барилдааны нэгийн даваанд а.а Бо.Батжаргал Төв аймгийн харьяат, өсвөр үеийн УАШТ-ий мөнгөн медальт Г.Амгаланг тахимдаж дайрсан урьтаад өвдөглөчихөв. Говь-Алтай аймгийн харьяат сумын заан Г.Батмөнх а.н Ш.Нямсайханыг таллаж татаад, Өвөрхангайн Н.Даваадорж а.н Б.Баатарцогтыг хонгодож дэрлээд, а.н Б.Уртнасан а.н О.Очбатыг хутгаад, а.н Б.Ганзориг а.н Б.Мөнхтулгыг тонгороод, а.н Г.Гантулга с.з Х.Энхчулууныг хөнтрөөд, а.н.н Ч.Эрдэнэсайхан с.з О.Наранбаатарыг шахаж татаад давсан бол урд өдөр нь Увс нуур дэвжээнд болсон барилдааны нэгийн даваанд таарч барилдсан хоёр бөх ахин таарч а.а Г.Ганням даагаа нэхэж давлаа.
Хоёрын даваанд Завхан аймгийн Цэцэн-Уул сумын заан Г.Анхбаяр, Булган аймгийн Орхон сумын заан Б.Түмэндэмбэрэл нар а.а Д.Болдбаатар, Т.Пүрэвсүрэн нараар даваа авав. Энэ даваанд а.н З.Хангалбаатар а.а Г.Ганжадыг тойруулж шахаж татаад тавихад дагуулж хөмрөөд, а.н Э.Дарханбат а.а Б.Эрдэнэхүүг бусгаж хавираад, а.н.н Б.Даваадорж а.а Б.Уугандаваагийн хөлд орж дэрлээд, а.а Х.Оргилболд а.н Г.Ганбаатарыг дагуулж мушгиад, а.а ж.Сүхбат с.з Н.Ширчинхүү харваж тахимдаад давлаа. Энэ даваанд Завхан Өвөрхангай аймгийн цөөнгүй бөх оноолт таарсан байв. А.а Д.Батжаргал с.з М.Ууганбаатартай, а.а Д.Болдбаатар с.з Г.Анхбаяртай, а.а Ж.Наранбаатар а.н.н П.Батсүхтэй, а.а Б.Чимэдвандан а.н.н Т.Ядамсүрэнтэй, а.з Т.Бэгзсүрэн а.х О.Үйтүмэнтэй, а.з М.Даваасүрэн а.х П.Өсөхбаатартай, а.х Д.Бат-Эрдэнэ а.х Б.Лхагва-Очиртой тус тус оноолтоор таарсан юм.
Гурвын даваанд а.а Т.Сүрэнжав а.а Ж.Мөнгөнийг хонгодоод, а.х Х.Батбаяр а.а Б.Бат-Өлзийгийн ард гараад, а.н Б.Пүрэвдорж а.а Б.Гончигтавхайг дутуу өмсөхөд гэдрэг дараад, а.а А.Давааням а.з Т.Бэгзсүрэнг татаж хавираад, а.а Н.Золбоо с.з Б.Түмэндэмбэрэлийг давхар хамахад дагуулж сунгаж татаад, а.а Ш.Дарханбат а.н.н Б.Даваадоржийг зүүн талдаа их холоос давхар ачаад давцгаав. Мөн Увс нуур дэвжээний барилдаанд гурвын нугалаанд тунасан хоёр бөх энэ даваанд тунан барилдаж залуу арслан даагаа нэхэж давлаа.
Дөрвийн оноолтод манлай арслан Ё.Эрдэнэжаргал а.н Ц.Сандагдоржид өвдөглөсөн бол барууны магнай А.Алтанхуяг а.н Т.Аззаяаг давуулж гуядаад давлаа. А.а П.Мөнхбатыг а.х Х.Батбаяр голлож дайраад, а.а М.Еркебулан а.а Э.Дашийг хонгодож дайраад давснаар шөвгийн даваанд барилдах эрхтэй болов. Мөн энэ даваанд а.а Н.Эрдэнэчулуун а.а Н.Золбоог барьц сонгож давсан бол а.х М.Ганзориг а.а С.Ерөөлтийг таллаж татаад 2012 оны улсын баяр наадмын их шөвөгт у.г Д.Рагчаа у.а Х.Мөнхбаатарыг хаясан шиг давав. Гэвч а.х М.Ганзоригийг дэмжиж байсан Ховд аймгийн залуу бөхчүүд а.а С.Ерөөлтийг элдвээр хэлж байгаа нь сонсогдож байлаа. Хэдийгээр нэг нутаг ус, нэг дэвжээний бөхчүүд байлаа ч бөхийн дэвжээнд зэрэгцэн барилдаж буй нэгнээ элдэв муугаар доромжлох, зарим тохиолдолд нутаг усных нь бөх унасан байхад үзэгчдийг шуугиулан давсан мэтээр дайрах зэрэг зохисгүй үйлдлүүд залуу бөхчүүдээс гарч буйг анхаарч, цаашид засууштай юм.
Тавын даваанд хурц арслан А.Алтанхуяг онжав арслан Л.Нямбаярыг сугадаж мушгисан ч Нямбаяр арслан үлдэцтэй барилддаг болохоо харуулж ард нь гараад давав. Барууныг магнайлсан Нэгдэлийн Жаргалбаяр арслан энэ өдөр шилж амлаж байсан бөгөөд Булганы Амарсайханыг амлаж баруун талдаа шахаж татаад давсан бол удаах хурц Одгэрэл Говь-Алтайн Эрдэнэсайханыг барьцгүй хавсарчихаад дэвэв. Мөн Ховд аймгийн харцага М.Ганзориг а.а Л.Шинэбаатарыг дагуулж мушгиад, а.а Ч.Ганзориг а.х Х.Батбаярын зүүн хөлийг авч түрээд, а.н Ц.Сандагдорж а.а М.Еркебуланыг шуудагдаж түрээд, а.а Б.Чимэдвандан а.а Ч.Хөхчирэнгэрийг тахимдаж түрээд давлаа.
Зургаагийн даваанд а.х.а Н.Жаргалбаяр нээлтийн аймаг цэргийн гурвын даваанд амлаад өвдөглөсөн а.н Ц.Сандагдоржийг амлаж шахаж татсан ч дутуу тавьж өөрөө өвдөглөв. Ийнхүү бяртай начин Ц.Сандагдорж таван арсланг дараалан шороодуулав. Мөн а.х.а Б.Одгэрэл а.х М.Ганзоригийг зүүн талдаа хавсраад, а.а М.Бадарч а.а Л.Нямбаярыг гар ачихад урагш хөнтрөөд, а.а Б.Чимэдвандан а.а Ч.Ганзоригийг баруун талдаа тахимдаж түлхээд давснаар их шөвөгт шалгарлаа.
Долоогийн даваанд хурц арслан Б.Одгэрэл бяртай арслан Бадарчийг зүүн талдаа барьцгүй хавсрав. Тунасан хоёрын барилдаанд Сандагдорж зүүн сугадсан барьцаа тавингуут арслан зөрүүлж тахимдаад давснаар үзүүр булаалдахаар шалгарлаа.
“Алдар”-ын арслангууд удсангүй, хурц арслан ард нь гараад даваа авснаар намрын аймаг цэргийн хоёр барилдаанд дараалан манлайллаа. Энэ өдөр тэр үнэхээр илүүрхэн барилдлаа. Батцэнгэлийн Чимэдвандан бас ч амаргүй бөх болохоо харуулж үзүүрлэлээ.
Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна