“Увс нуур” дэвжээний барилдаан боллоо
А.Тэлмэн
“Увс нуур” дэвжээнээс санаачлан зохиодог аймаг, цэргийн цолтны барилдаан Увс аймгийн анхны улсын цолтнууд болох улсын начин В.Малиа, П.Цэдэнбалжир, Д.Даваасамбуу нарын нэрэмжит боллоо. Барилдаанд а.х.а Д.Цэвэлсодном, Н.Жаргалбаяр, Б.Одгэрэл нараар манлайлуулсан хүчит 120 бөх зодоглон барилдав.
Бөхийн барилдааны нэгийн даваанд Аварга дээд сургуулийн бөх, сумын заан, өсвөр үеийн улсын аварга Б.Одсүрэн аймгийн арслан Г.Ганнямыг өвдөг шороодуулав. Мөн сумын заан Ж.Бямбадоньд аймгийн начин Э.Элбэгбаярыг, сумын заан Н.Ширчинхүү аймгийн начин Б.Батдоржийг давав.
Хоёрын даваанд Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн нэмэх начин Н.Энхжаргал Төв аймгийн харьяат аймгийн харцага М.Мэндсайханыг уран сайхан өмсөх мэхээр давж үзэгчдийг шуугиуллаа.
Гурвын даваанд аймгийн арслан Б.Нэргүй аймгийн харцага Э.Энх-Амгаланг мордож дайраад, аймгийн арслан Б.Гончигтавхай аймгийн арслан Б.Уугандавааг хутгахад сунгаж татаад, аймгийн арслан Ж.Алтаншагай аймгийн харцага Ц.Мөнхбаярыг хөлд нь ороход дагуулж татаад, аймгийн харцага Н.Хүрэлсүх аймгийн арслан Б.Эрдэнэхүүг хөлд нь алдалж суугаад буцааж зайлаад давав.
Дөрвийн оноолтод аймгийн харцага Н.Хүрэлсүх аймгийн хурц арслан Н.Жаргалбаярыг баруун талдаа их холоос давхар ачин давсан нь үзэгчдийг шуугиулсан барилдаан байсан бөгөөд Тэсийн Навааны Хүрэлсүх үнэхээрийн иртэй уртай барилддаг болохоо энэ даваанд улам нотоллоо. Мөн энэ даваанд аймгийн арслан О.Хангай аймгийн арслан Б.Гончигтавхайг хөлд нь ороод түрэхэд дагуулж хөмрөөд, аймгийн арслан Х.Оргилболд аймгийн арслан Н.Золбоог таллаж татангуут хавсраад, аймгийн харцага Д.Тогтохжаргал аймгийн хурц арслан Б.Одгэрэлийн хөлд ороод давлаа.
Тавын даваанд а.а О.Хангай а.а Д.Анарыг амлаж барилдсан бөгөөд Хангай ард нь гарсан ч хаяж чадалгүй хутгуулж өвдөг шороодов. Доржийн Анар дориун барилддаг бөх болохоо илтгэж Батсуурийн Нэргүй арсланг мөн шороодуулсан юм.
Бөхийн барилдааны зургаагийн даваанд а.а С.Ерөөлт а.а Д.Анарыг амлаж давсан бол а.а Б.Бат-Өлзий а.х Д.Тогтохжаргалаар даваа авлаа.
Үзүүрт а.а Б.Бат-Өлзий а.а С.Ерөөлтийг өвдөг шороодуулснаар энэ барилдааны түрүү бөхөөр тодров. Үзүүр бөх Дархан-Уул аймгийн арслан С.Ерөөлт Увс нуур дэвжээний барилдаанд одтой барилддаг бөгөөд урд өмнө нэг удаа түрүүлж, мөн нэг удаа үзүүрлэж байсан билээ.
Дараа сарын барилдаан улсын начин Жотойн Гэлэг, түүний хүү улсын начин, физикийн ухааны доктор Даваасамбуу нарын нэрэмжит болон зохион байгуулагдах аж.
Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна