Монголчуудын хөрөнгө оруулалттай, Америк менежменттэй эмнэлэг нээлтээ хийлээ

А.Тэлмэн
2014 оны 10-р сарын 17 -нд

Интермед эмнэлэг нь 2014 оны тавдугаар сарын 07-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд Юнайтэд Фэмили сүлжээ эмнэлэгтэй хамтран ажиллах болж албан ёсны нээлтээ есдүгээр сарын 22-ны өдөр хийлээ. Нээлтийн ёслолдМУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй төрийн түшээд, Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон салбарын төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид, хамтран ажиллагч түнш байгууллагуудын зочид болон эмнэлгийн нийт ажилтнууд оролцлоо.
Юнайтэд Фэмили Интермед эмнэлэг нь Европ стандартын дагуу Монголд баригдсан анхны эмнэлэг бөгөөд орчин үеийн оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологийг нэвтрүүлж, иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хүргэхэд бодитой хувь нэмэр оруулахыг зорьж байгаа юм. Тус эмнэлгийн барилга байгууламж, багаж тоног төхөөрөмж, мэдээллийн систем гээд бүхий л зүйлсийг олон улсын хэмжээнд нэр хүнд бүхий, эрүүл мэндийн салбарт арвин туршлагатай мэргэжлийн байгууллагуудын зураг төсөл, зөвлөгөөний дагуу дотоод гадаадын мэргэжилтнүүд хамтран гүйцэтгэсэн. Эмнэлгийн удирдлагыг Азийн бүсийн хэмжээнд эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлдэг Америкийн Юнайтэд Фэмили сүлжээ эмнэлэгтэй хамтарсан менежментийн баг хариуцах бол монгол эмч, мэргэжилтнүүд Америкийн нарийн мэргэжлийн эмч нартай оношилгоо, эмчилгээ болон сургалтын чиглэлээр мөр зэрэгцэн хамтран ажиллах юм.
“Эрүүл мэндийн чанартай үйлчилгээг эрэлхийлж гадаад руу явдаг урсгалыг багасгаж, эх орондоо эмчлүүлэх боломжийг монголчууддаа олгох зорилгоор үндэсний М-Си-Эс Групп, Энержи Ресурс ХХК, Шунхлай Групп болон хувь хүмүүс хамтран Интермед эмнэлгийг байгуулах нийгмийн төслийгсанаачлан, хэрэгжүүлсэнд талархал илэрхийлье. Хувийн хэвшлийн компаниуд урт хугацаанд нийгэмд өгөөжөө өгөх томоохон төсөлд хөрөнгө оруулж, эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж буй нэгэн тод илрэл юм” гэдгийг Интермед эмнэлгийн захирал Т. Болормаа онцлон хэллээ.
Юнайтед Фамили Хэлфкэйр байгууллагын рөнхийлөгч хатагтай Роберта Липсон “Монголчууд олон улсын жишигт хүрсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хилийн дээс алхалгүйгээр эндээс, Юнайтед Фэмили Интермед эмнэлгээс авах боломжтой болгохын төлөө бид тууштай ажиллана” гэлээ.
Эмнэлгийн барилгын ерөнхий гүйцэтгэгчээр М-Си-Эс Проперти компани ажилласан бөгөөд төслийн нийт хөрөнгө оруулалт 100 гаруй тэрбум төгрөгт хүрч, төслийн бүтээн байгуулалтад дотоод, гадаадын 200 орчим компанийн 4000 гаруй инженер техникийн ажилчид, зөвлөх, мэргэжилтнүүд оролцсон байна. Мөн тус эмнэлэг нээгдсэнээр эдийн засгийн хүндрэлтэй өнөө үед эрүүл мэндийн салбарт 250 гаруй ажлын байр шинэээр бий болж байгаа юм.
Ийнхүү монголчуудынхаа эрүүл энхийн төлөөх гэгээн үйлст хувь нэмэр оруулах үндэсний компаниудын хөрөнгө оруулалттай, Америк менежменттэй анхны эмнэлэг болох Интермед эмнэлэг Улаанбаатар хотод үүдээ нээлээ.
Холбогдох хаяг:
enkhdulam.t@mcs.mn  +976 88224433, эсвэл munkhchimeg.g@mcs.mn  +976 88051393
Интермед Эмнэлэг
Чингисийн өргөн чөлөө 41
Хан-Уул дүүрэг 15
Үйлдвэр 17040
Улаанбаатар хот
ТӨСЛИЙН МЭДЭЭЛЭЛ
Төслийн хугацаа:
    2005-2014 он
Хөрөнгөоруулагчид:   М-Си-ЭсГрупп
      Энержи РесурсХХК
      Шунхлай Групп
Төслийн нийт өртөг:   100 тэрбум төгрөг
Төслийн хамтрагчид: М-Си-Эс ПропертиХХК
Барилгын ерөнхий гүйцэтгэгч
Vamed /АвстриУлс/
Зураг төсөл, тоног төхөөрөмж
Samsung C&T /БНСУ/
Төслийн зөвлөх, эмнэлгийн цахим сүлжээ

United Family Healthcare /АНУ/
Эмнэлгийнудирдлага, эмнэлгийн үйлчилгээ, оношийн баталгаажуулалт
Korea University Medical Center /БНСУ/
Сургалт, оношийн баталгаажуулалт, эмнэл зүйн удирдлага
Эмнэлгийн статус:    Төвэмнэлэг
Ажиллагсдын тоо:    250
Эмнэлгийн талбай:    12,500 м2
Нийт өрөөний тоо:    650
Эмнэлгийн үйл ажиллагаа эхэлсэн: 2014 оны тавдугаар сарын 7
Эмнэлгийн нээлтийн ёслол:  2014 оны есдүгээр сарын 22
Үндсэн үйлчилгээ: 1. Амбулаторийнүйлчилгээ-Нарийнмэргэжлийн 20 кабинетаар өдөрт 500 хүнд үйлчилнэ. Үүнд: Зүрх, Уушги, Хоол боловсруулах, Бөөр, Дотоод шүүрэл, Мэс засал, Хүүхэд, Нярай, Эх барих, Эмэгтэйчүүд, Өвдөлт намдаалт/Унтуулга,  Мэдрэл, Чих, хамар, хоолой, Нүд, Шүд, Арьс, Харшил.
2. Хэвтэн эмчлүүлэх үйлчилгээ–Дотор, Хүүхэд, Мэс засал, Эх барих, Эмэгтэйчүүдийн үндсэн тасгууд нийт 90 ор, өдрийн эмчилгээний 4 ор, эрчимт эмчилгээний 5 ор, хагалгааны 4 өрөөтэй.
3. Яаралтайтусламж– 24 цагаар ажиллах яаралтай тусламж, орон нутагт болон гадаадад өвчтөн тээвэрлэх үйлчилгээ.
4.Урьдчилан сэргийлэх төв-хувь хүн, гэр бүл, хамт олонд чиглэсэн 13 хөтөлбөрөөр өдөрт 40-50 хүнд оношилгоо, шинжилгээ хийж зөвлөгөө өгөх хүчин чадалтай.
Оношилгоо: 1.Дүрс оношилгоо– 2013 онд үйлдвэрлэгдсэн өндөр хүчин чадалтай MRI-1.5T, CT-128 зүслэгтэй, Өнгөт доплер ЭХО, Хөхний рентген, Ясны сийрэгжилт тодорхойлох аппарат, Уян болон хатуу дурангууд гэх мэт аппаратуудаар тоноглогдсон.
2. Үйл оношилгоо–Зүрх болон судасны ЭХО, Тархи, зүрхний цахилгаан бичлэг, Зүрхний холтер-24 цагийн бичлэг.
3. Лаборатори:
 - Гематологи
 - Биохими
 - Иммунологи
 - Паталоги
 - Микробиологи
 - Молекулбиологи

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна