Салхин сарт

А.Тэлмэн
2014 оны 10-р сарын 17 -нд

Монголын анхны арван Алдарт уяачийн нэг Мөнхийн Данзанням тэртээ 1954 оны баяр наадамд зээрд хязаалан үрээ айргийн дөрөвт хурдлуулан, төрийн наадмын анхны хишгээ хүртэж байсан нь түүхийн хуудаснаа мөнхөрч үлдсэн байдаг. Тэгвэл түүнээс нэгэн жарны дараа ач хүү аймгийн Алдарт уяач Даваахүүгийн Баянбат нь төрийн наадамд мөн зээрд хязаалан айргийн дөрөвт хурдлуулж дээдсийнхээ түүхийг давтлаа. Монгол төрийн наадамд гурван үеэрээ азарга түрүүлгэсэн бахархалт түүхийн эзэн болсон Д.Баянбатын зээрд хязааланг Салхин сарт хэмээдэг.
Салхин сарт  Тод манлайн удамт  хурдан азаргануудын нэг хөх цавьдарын дүү Сарт зээрдийн төл. Өөрөөр хэлбэл, өнөө жилийн баяр наадамд түрүүлэн түмэн олноо цэнгүүлсэн Наран хонгор азарга, Салхин сарт хоёр ах дүү азарганы төлүүд юм. 2012 онд даагандаа Архангай аймагт болсон хаврын уралдаанд аман хүзүүнд хурдалж, шүдлэн өнжсөн зээрд үрээ морин жил гарсаар нийслэлийн тэргүүн хүлэг шалгаруулах “Хангарьдын хурд-2014” уралдаанд гарсан цагаасаа өнгөлсөөр  долоод хурдалж, улсын наадамд айргийн дөрвөөр давхижээ.
"Тод магнай" сэтгүүл №56

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна