Уралдаанч Б.Цэнгэлбадрах: Гурав дахь улсын наадамд үрээ айрагдууллаа

А.Тэлмэн
2014 оны 10-р сарын 15 -нд

Өнөө жилийн ардын төрийн наадамд өмнийн говийн хийморилог уяачдын нэг аймгийн Алдарт уяач Шоовдорын Баянбатын сартай хүрэн хязаалан аман хүзүүнд хурдалсан билээ. Энэ хурдан хүлгийг улсын наадамд гурав дахь жилдээ оролцож буй Б.Цэнгэлбадрах хэмээх туршлагатай унаач хүү унаж хурдлуулсан юм.
-АХ-ын 93 жилийн ойн баяр наадам эхэлсэн өдөр хязаалан аман хүзүүдүүллээ. Уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе.
-Баярлалаа. Өмнөговь аймгийн Алдарт уяач Баянбатын сартай хүрэн үрээг унаж хурдлууллаа. Би гурав дахь жилдээ улсын наадамд оролцож байна. АХ-ын 91 жилийн ойн баяр наадамд даага 13-аар, түүний дараа жил нь 12-оор давхиулж байсан.
-Цэнгэлбадрах хэдэн настайдаа унаач болсон бэ?
-Би хурдан морь унаад дөрвөн жил болж байна.
-Хүрэн хязааланг дааганаас нь унаж байна уу?
-Үгүй, энэ жил л унаж байна. Би Хүүгийн Түмэнбаяр ахын морьдыг унадаг юм.
-Баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл №56

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна