Аймгийн заан Ц.Амгаланбаатар: Таван цагаан азарга маань Даншиг алагтай эцэг нэгтэй

2014 оны 10-р сарын 15 -нд

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын түүхт 90 жилийн ойн баяр наадамд Босоо хүрэн хязаалангаа түрүүлгэсэн Цэндийн Амгаланбаатартай ярилцсанаа хүргэж байна.
-Сумынхаа 90 жилийн ойн баяр наадамд хязаалан түрүүлгэсэн танд баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Эрдэнэцагаан сумын маань 90 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр сайхан боллоо. Хурдны өлгий Сүхбаатар аймгийн зүүн өмнөд талын ихэнх сумдын хурдан хүлгүүд манай нутагт ирж шандас шалган уралдсан. Ер нь хурдан морины уралдаан нэлээд чанар чансаатай болсон шүү.Хязаалан насанд гэхэд 240 үрээ мордож, Босоо хүрэн маань хол тасархай түрүүлсэнд маш их баяртай байгаа. Хүрэн үрээ маань дааган цагаасаа эхлэн хурдалж байгаа буян.
-Амжилтаас нь дуулгаач?
-Даагандаа Сүхбаатар аймгийн аварга хүлэг шалгаруулах “Жавхлант шаргын хурд” уралдаанд наймаар давхиад сумынхаа баярт гурвалсан. Дараа жил нь шүдлэндээ сумынхаа баярт мөн гурваар давхиад, давхар уяагаар аймгийн наадамд 200 гаруй үрээнд 11-ээр ирсэн. Өнөө жил сумынхаа 90 жилийн ойд хол тасархай түрүүлчихээд Халхгол сумын 90 жилийн ойд очиж уралдан 80 гаруй хязаалангаас аман хүзүүнд давхисан. Тэндээсээ буцаж ирээд сумандаа болсон бэсрэг уралдаанд 86 үрээ мордоход холт тасархай түрүүллээ. Үүгээр Босоо хүрэний энэ жилийн уралдаан отголж байгаа юм.
-Өнөө жилийн хувьд уралдсан болгондоо түрүүлж айрагджээ дээ?
-Тиймээ. 2014 онд гурав уралдаж, хоёр түрүүлж,нэг аман хүзүүдсэн.
-Адуунд угшил, хүнд удам гэдэг. Хаанахын адуу вэ?
-Эцэг тал нь Хурц сайдын шарга азарганы угшилтай. Харин эх тал нь манай Эрдэнэцагаан сумын харьяат хурдан хүрэн азаргатай Осормаам гэж хүний адууны угшилтай. Тэрхүү хүрэн азарганы дээд угшил нь Халзан сумын гаралтай юм билээ.
-Сайн морь эзнээ хайж явдаг гэдэг. Босоо хүрэн таных болсон түүхээс хуучлаач?
-Манай сумын долдугаар багийн харьяат Пүрэвдоржийн Амарзаяа гэж дүүгээсээ унаганд нь худалдаж авсан юм. Харин нэрийн тухайд шүдлэнд нь өгсөн. Тэр жил их өнгөтэй, наадмын өмнөх хоёр ч сунгаанд түрүүлчихээд байсан болохоор нь нэр өгмөөр санагдаж. “Босоо хүрэн” гэдэг нэрийг дотроо бодож бэлтгэчихээд байсан юм. Тэгтэл сумын наадамд айрагдчихсан. Уралдаад ирснийх нь дараа галын зөвлөх аймгийн Алдарт уяач Арсланбаатар ахтайгаа зөвлөж байгаад ийнхүү нэрийдсэн юм. Арсланбаатар ах маань миний санал болгосон нэрийг сонсоод л дэмжсэн.
-Амгаланбаатар уяачийн нэрийг гаргасан өөр ямар хурдан хүлгүүд байдаг бол?
-Миний хувьд харьцангуй шинэ уяач. Морь уяад гурван жил л болж байна. Босоо хүрэнээс маань гадна намайг баярлуулдаг хүлэг бол Таван цагаан азарга маань байна.Өнгөрсөн жил соёолондоо сум болон аймгийн наадамд таваар давхисан. Манай галын зөвлөх уяач Арсланбаатар ахын маань унаган адуу байгаа юм. Та бүхэн мэдэх байх. Эцэг саарал азарга нь Алтан Алтан-Овооны их тахилга наадамд соёолондоо гурваар давхиж байсан шүү дээ. Төл алаг азарга нь сүүлийн үед ул, бүсийн наадамд их сайн давхиж байгаа.
-Хэний нэр дээр уралддаг вэ?
-Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул Монхдойн Жаргалсайханы Даншиг алаг гэхээр морь сонирхогчид андахгүй байх.
-Морь уяад удаагүй ч чамлахааргүй амжил үзүүлсэн бололтой?
-Өнгөрсөн гурван жилийн хугацаанд аймаг сумын баяр наадмаас зургаа долоон айраг түрүү авсан. Жижиг наадмуудаас гэвэл нэлээд хэд бий. Миний хувьд гаргасан амжилтандаа сэтгэл хангалуун байдаг. Энэ бүхэн манай галын гишүүдийн, нэн ялангуяа Арсланбаатар ахын маань дэмжлэгтэй салшгүй холбоотой. Манай “Унаган хүлэг” галд аймгийн Алдарт уяач Дорлигжавын Арсланбаатар сумын Алдарт уяач Тувааны Энхтөр, Алтын Буяндэлгэр, яруу найрагч Намсрайн Лутбаяр, залуу уяач Алтангэрэлийн Баяраа нарын гар сэтгэл нийлсэн уяачид морьдоо уядаг.
-Хэдэн онд аймгийн Заан цолоо хүртсэн бэ?
-1998 он буюу АХ-ын 77 жилийн ойгоор Сүхбаатар аймгийн баяр наадамд үзүүрлэж аймгийн Заан цолыг хүртэж байлаа. Мөн 2001, 2002 оны үед Эрдэнэцагаан сумын “Хутагтын хүчтэн” үндэсний бөхийн холбоог үүсгэн байгуулж, түүнээс хойш тэргүүнээр нь ажиллаж байна. Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд сум орноосоо аймаг, сумын цолтой арваад бөх төрүүллээ.
-Үндэсний өв соёлоо дээдлэн эрхэмлэж явдаг таны ажил үйлсэд амжилт хүсье. Хурдан тууртын босоо цагаан хийморь өнө мөнх ивээх болтугай.
Б.Долзодмаа

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна